ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Ирээдүйн Өсөлт сангийн нийт хөрөнгө энэ оны эцсээр 69-70 тэрбум төгрөгт хүрэхээр байна

ikon.mn
2024 оны 12 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын хамгийн том хамтын хаалттай ХОС болох Мандал Ирээдүйн Өсөлт сан нь үйл ажиллагаа явуулаад багагүй хугацааг өнгөрүүлжээ. Тус сан нь Банкны IPO хийгдэхэд томоохон нөлөө үзүүлээд зогсохгүй, нийгэм эдийн засагт урт хугацааны мөнгийг бий болгохоор ажиллаж байна. Онцлох тоон мэдэг дурдвал:

*Сангийн хөрөнгийн өсөлт 40%

Мандал Ирээдүйн Өсөлт сангийн нийт хөрөнгө 2024 оны эцсээр 69-70 тэрбум төгрөгт хүрнэ хэмээн төлөвлөөд байна. Ингэхээр нэгж эрхийн үнэлгээ 1,400₮ орчимд хүрэх юм.

Валютын ханшийн эрсдэл

Эдийн засгийн чухал үзүүлэлтийн нэг бол валютын ханш юм. 2021 оноос хойш ам.долларын ханшид өөрчлөлт орсон тохиолдлууд нэг биш гарлаа. Эдийн засгийн нөхцөл бүрд сангийн зүгээс мэргэжлийн судалгаа шинжилгээ хийн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаан дахь ам.долларын хөрөнгө оруулалтын өгөөжийг харвал 20%-25% байна.

Банкны хувьцаа эзэмшигчид

Сангийн хөрөнгө оруулагч нар нь Хаан, Голомт, Төрийн банкны хөрөнгө оруулагчид болоод байна. Сан нь цаашид ногдол ашиг суурьтай хувьцааны ( Хаан банк, Голомт банк ) хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байна.

Баялгийн шударга хуваарилалтын эхний давлагаа болох Системийн нөлөө бүхий банкнуудын IPO амжилттай хийгдсэн ч үргэлжлүүлэн банкны хувь эзэмшигчийн төвлөрлийг бууруулан, хамгийн ихдээ 1 хувь эзэмшигч 20 хувь болгох хуулийг Монголын банкнууд зөрчиж явсаар ирсэн. Эцэстээ Монголбанкнаас хугацааг сунгах хүсэлтийг УИХ-д оруулсан. Энэ нь сангийн банкны хувьцааг нэмж авах боломжийг хязгаарласан хэвээр байгаа билээ.

Нийт хөрөнгө оруулагчийн тоо 15%-иар нэмэгдэв

Санд итгэн хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчийн тоо анх 7,000 байсан бол энэ хугацаанд 15%-иар өсөж 8,000 хөрөнгө оруулагчтай болоод байна. Нэмж дурдахад, Мандал Ирээдүйн Өсөлт сангийн нэгж эрхийн ханш нь бодит үнэ цэнээс хямдаар үнэлэгдэж байгаа юм.

*2024/12/31-ний өдрийн байдлаарх төлөвлөгөөт гүйцэтгэлд тулгуурлан бэлтгэв.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.