Уншиж байна ...

Засгийн газраас дахин өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийг УИХ яаралтай дэгээр хэлэлцэж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:23 2024/12/05

Төсвийн байнгын хороогоор төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/wh02DIyhi2/

10:29 2024/12/05

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн  даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өчигдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж, 2025 оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэх эсэхэд санал хураалаа. 

Санал хураалтад оролцсон нийт 94 гишүүний олонх нь дэмжсэнээр яаралтай хэлэлцэхээр болж, Төсвийн байнгын хороо руу шилжүүллээ. Одоогоор УИХ дахь МАН, АН-ын бүлэг 2025 төсвийн тухай асуудлаар хуралдаж байна. 

Төсвийн байнгын хороо хуралдаж дууссаны дараа 12:00 цагт УИХ-ын чуулган 2025 оны төсвийн асуудлаар үргэлжлүүлэн хуралдана.

10:10 2024/12/05

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаан дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх;
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/936221414574125