Уншиж байна ...
Зураг
Зураг

Juha Jormakka: Финланд улсад суралцах Монгол оюутнуудын тоо улам бүр нэмэгдэж байна

ikon.mn
2024 оны 11 сарын 13
Сурталчилгаа

Бүгд найрамдах Финланд улс нь хойд Европын бүсэд байрлах Скандинавын орнуудын нэг бөгөөд дэлхийд маш олон үзүүлэлтээр тэргүүлж буй, мөн алдарт туйлын туяаг үзэх боломжтой улс гэдгээрээ алдартай. Улс төрийн бодлого, нийгмийн тэгш хуваарилалтаас авхуулаад хамгийн цэвэр агаар, цэвэр усны чанараар тэргүүлэгч зэрэг уг орны давуу талуудыг бид мэднэ.

Тэгвэл энэ удаад, бид 2022 оноос эхлэн Финландын их сургуулиудад Монгол оюутан элсүүлэх ажил дээр хамгийн нөлөөтэй ажиллаж буй нэгэн эрхмийг та бүхэнд танилцуулъя.

зураг
 

- Та өөрийгөө бидэнд танилцуулаач. Монгол улстай анх хэрхэн холбогдож байсан бэ?

- Сайн байна уу. Намайг Юуха Ёормакка /Juha Jormakka/ гэдэг, би South-Eastern Finland University of Applied Sciences (Xamk) их сургуулийн Гадаад оюутан хариуцсан элсэлтийн менежерээр ажилладаг. Уг их сургуульд ажиллахаасаа өмнө би Seinäjoki University болон LUT University их сургуулиудад ажиллаж, анхны Монгол оюутнуудаа элсүүлж байсан.

Монгол гэлтгүй гадаадын бусад 90 гаруй орноос жилд 15000 орчим гадаад оюутнууд манай улсад ирж, 600 гаруй төрлийн Англи хэл дээр заагддаг программууд сурч байна. 2022 онд би LUT их сургуульд ажиллаж байхдаа анх Монгол оюутантай холбогдож, эхний оюутан маань Механик инженерийн сургуульд суралцах урилгаа хүлээн авч байсан. Үүнээс хойш Монголоос нийт 20 гаруй оюутнууд, гэр бүлийн гишүүдийг бид хүлээн аваад байна.

- Монгол улсад ирж байсан уу?

2024 оны 05 сард бид Улаанбаатар хотод анх ирж, 10 жилийн сургуулиуд болон СЭЗИС-тай уулзалт хийн, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх алхмуудыг хийсэн. Мөн Финланд улсыг сонирхсон Монгол оюутнуудтай уулзалт хийн, Финландын хөтөлбөрүүдийг танилцуулах боломж олдсон юм. Анх төрсөн сэтгэгдэл их сайхан байсан. Монгол оюутнуудын Англи хэл сайтай, математикийн сэтгэлгээ өндөр, харилцааны нээлттэй байдал нь танай улсын боловсролын систем сайн, шууд Финландын их сургуульд элсэхэд асуудалгүй санагдсан.

зураг
 

Бид уг аяллын сүүлийн 2 хоногт Чингис хааны музейгээр аялан Монголчуудын түүх соёлтой танилцах боломж тохиолдсон юм. Танай улс өргөн уудам газар нутагтай, эртний түүх соёлтой улс болохыг мэдэж авсандаа баяртай байдаг. Хөдөө талд явж байхад хэдэн давхар уулс, мөн дураараа бэлчиж буй мал сүрэг нь маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн.

Финланд улс болон Монгол улсын хооронд ижил төстэй зүйлс ажиглагдсан. Аль аль улс маань том хөршүүдтэй, хүн амын хувьд ойролцоо, мөн хүйтэн болдог зэргийг дурдахаас гадна сэтгэлгээний хувьд ойролцоо санагдсан. Дахин танай сайхан улсад гэр бүлээрээ аялна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

- Танд эерэг сэтгэгдэл төрүүлсэнд баяртай байна. Тэгвэл та Монгол оюутнуудыг ямар гэж дүгнэх вэ?

- Өмнө нь хэлж байсанчлан, Монгол оюутнуудын математик сэтгэлгээ өндөртэй, харилцааны чадвар сайтай байдал нь надад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн. Финландын их сургуулиудад сурч буй оюутнуудтай уулзаж, сургалтын үйл явцыг хянах нь миний ажлын нэг хэсэг. Монгол оюутнууд бусад гадаад оюутнуудтай харьцуулахад хичээлийн идэвх сайтай, сурах оролдлого өндөр гэж хэлмээр байна.

Инженер, технологийн чиглэлд бид маш сайн боловсрол олгодог. Манай 3 жилийн хугацаатай технологи, мэдээллийн систем, инженерийн ангиуд Монгол оюутнуудад маш сайн тохирно гэж би бодож байна.

Түүнчлэн, 2 ба 3 хүүхдүүдтэй Монгол оюутнууд сүүлийн 1 жилд гэр бүлээрээ ирж суралцаж байгаа. Тэдний хичээлдээ явж, давхар гэр бүлээ авч явж байгаа хичээл зүтгэл нь надад Монголчуудыг бүх талын чадвартай, суралцахын хажуугаар аж амьдралаа авч явдаг хөдөлмөрч хүмүүс юм байна гэдэг ойлголтыг өгч байгаа.

- Буцаад хоёулаа Финланд улсын боловсролын системийн талаар ярилцъя. Финланд улсад их сургууль суралцахын давуу талуудаас дурдвал?

- Финландын боловсролын систем нь бусад улсуудтай харьцуулбал өөрийн давуу тал ихтэй. Бид их, дээд боловсролыг зөвхөн улсын их сургууль олгох хуультай байдаг учраас бидэнд хувийн их сургууль гэж байдаггүй. Улсын 27 их сургуулиуд нь ашиг олох бус, харин оюутанд зарцуулж буй бодит зардлыг тооцон, тухайн жилийн “Сургалтын төлбөр”-г гаргаж ирдэг. Мөн манай их сургуулийн заах аргазүй, сургалтын систем нь бусад улсаас арай өөр байдаг. Бид онол, лекц семинарт суурилахаас илүү Төсөл хэрэгжүүлэх замаар суралцах, дадлагад суурилсан мэдлэгийг олгохыг чухалчилдаг.

Оюутнууд маань бие биетэйгээ өрсөлдөхөөс илүүтэй, баг болж, асуудлыг илүү олон талаас нь ярилцаж шийд олох сургалтын аргазүйтэй учраас хувь хүнд стресс багатай байдаг. Их дээд сургуулийн боловсролын үнэлгээгээр бид Дэлхийд 8-р байранд жагсдаг бол, бага анги, цэцэрлэгийн насны боловсролоор Дэлхийд 1-р байранд жагсдаг.

Өндөр хөгжилтэй орнууд боловсролоо өндөр үнээр зарж, экспортын орлогоо бүрдүүлэх томоохон салбар болгодог. Энэ нь оюутнуудыг хичээл дээр унагах, чангалах зэргээр дахин төлбөр төлүүлэх хандлага ажиглагддаг бол бидний хувьд оюутан дахиж сурах бус, хичээлээ ойлгох нь илүү ач холбогдолтой. Ийм ч учраас, жишээ нь 1 хичээлийн төгсөлтийн шалгалтыг оюутан 3 удаа өгөх эрхтэй байдаг гэх мэт давуу талууд бий.

Финланд улсын засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого нь гадаад оюутнууд татах, сурч байхдаа Финланд хэлийг үнэгүй сурах, сайн сурвал тэтгэлэг ба тэтгэмж өгөх, төгсөөд Финландын хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэх гол зорилготой байдаг. Зарим сургууль Финланд хэлний 1 түвшин ахих бүрдээ оюутанд 3000-4000 еврогийн тэтгэлэг нэмж өгөх зэрэг боломжуудыг санал болгож байгаа нь бид гадаад оюутнуудаа төгсөөд мэргэжлээрээ ажиллах боломжийг нэмэгдүүлэх алхмуудын нэг юм.

зураг
 
зураг
 

- Гадаад оюутны байр болон хоол зэрэг суралцах зардлуудын тухай мэдээлэл өгөөч. Мөн гадаад оюутан танай улсад суралцахын хажуугаар ажил эрхлэх боломжтой юу?

- Бид аль ч хотод, ямар ч сургуульд суралцахаас үл хамааран, Гадаад оюутнуудын байр болон хоолны жигд стандарт үнийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Жишээ нь: Оюутан их сургуульдаа үдийн ба оройн хоолыг Оюутны буффет-с идэх юм бол 2.95евро төлдөг, харин багш нар 6-9Евро төлнө. Манай улс өвөл хүйтэн болдог, тийм ч учраас оюутнууд сайн хоол хүнс хэрэглэх нь манай засгийн газрын бодлого учир оюутнууд цай, зууш, салат ба үндсэн хоол зэрэг багц хоолыг буффетээр иддэг учраас гэртээ хоол хийх, хүнс худалдан авах зардал бага гардаг.

Байрны хувьд ч гэсэн, бид 1 өрөөнд 1 оюутан системийг дэмждэг, хувийн орон зай, аюулгүй байдлыг чухалчилдаг бөгөөд 1 өрөө түрээслэх 1 сарын төлбөр 290Еврогоос эхэлдэг. Энэ нь ихэнх гадаад орнуудын байрны төлбөрөөс хамаагүй хямд байдаг.

Оюутанд олгож буй сургалтын виз нь 7 хоногт 30 цаг ажиллах эрхийг өгдөг. Гэхдээ Финландад цагийн ажил хайх нь бага зэргийн хүндрэлтэй, өрсөлдөөнтэй учраас эхний ээлжид Фин хэлээ сайн сураад, ажил хайх нь зөв алхам болно.

Мөн та гэр бүлтэйгээ Финландад нүүж ирээд, санхүүгийн хүндрэл тохиолдсон үед бид гадаад оюутны гэр бүл, хүүхдүүдэд зориулсан ажилгүйдлийн тэтгэмжүүдийг өгдөг гэдгийг санахад илүүдэхгүй.

Европт сурч буй гадаад оюутнуудын хувьд нэг давуу тал байдаг нь, 1 семестр буюу 6 сарын хичээлээ Европын холбооны 20 гаруй улсаас сонгон очиж суралцах, суралцаж байхдаа Erasmus тэтгэлэг буюу сарын 600Еврогийн тэтгэмж авах эрхтэй байдаг гээд давуу талууд ихтэй.

Бид Шингений 29 орны нэг учраас, манай оюутнууд амралтын цагаараа Европын Итали, Герман, Швед гэх мэт олон орноор аялах эрхтэй нь бас нэг давуу тал юм.

- Амьдрах орчин, байгаль цаг уурын хувьд та бидэнд мэдээлэл өгөөч. Өвөлдөө жишээ нь, хэр хүйтэн байдаг вэ?

- Финланд улс нь Монголтой адилхан, жилийн 4 улиралтай. Манай улсад 250,000 гаруй жижиг том нуурууд байдаг бөгөөд ихэнх хуурай газар нь ой мод гэж хэлж болно. Иймд гадаад оюутнуудын хувьд эрүүл цэвэр агаартай орчин нь их таалагддаг. Өвлийн хувьд бид Балтын тэнгисийн хойд хэсгүүдээр хотууд маань тархаж байрласан байдаг учраас цочир хүйтэн болдоггүй. Харин туйлын туяа тусдаг, бидний нэрлэж заншсанаар Лапланд буюу тундрын хэсэг нь манай орны хойд хэсэгт байдаг бөгөөд тэдний өвөл нь Монголтой ижил, хүйтэн хатуу ширүүн байдаг. Фин хүмүүс бид бага зэргийн дотогшоо, ичимхий хүмүүс учраас эхлээд танилцахад цаг ордог ч, найзууд болсны дараа насан туршдаа нөхөрлөх сайн найзууд болдог. Миний ажигласнаар энэ зан чанар ч бас Монголчуудад байдаг гэж бодож байна.

Харин хоол хүнсний хувьд бид Монголчуудаас өөр, жишээ нь бидэнд Монголд байгаа шиг сайн чанарын мах ховор, бас үнэтэй байдаг. Миний бас нэгэн дуртай зүйл бол Монголын мах амт, чанар сайтай мөртлөө харьцангуй хямд санагдсан. Финландчууд бид хүнсний ба нарийн ногоо ихээр хэрэглэдэг, залуусын дунд цагаан хоолтон болох хандлага ихтэй байдаг бол Монголчууд махыг түлхүү хэрэглэдэг нь ажиглагдсан.

- Та Финланд улсыг сонгон бакалавр, магистраа суралцахаар сонирхож байгаа залуус ямар мэргэжлээр суралцахыг зөвлөх байсан бэ?

- Финланд улсад Анагаах, Сэтгэл судлалаас бусад бүх программуудыг 100% англи хэл дээр эзэмших боломжтой. Улсын 27 их сургуульд, 600 гаруй программуудыг бид санал болгодог. Ихэнх хөтөлбөрүүдийн хувьд инженер ба бизнесийн программууд түлхүү байдаг. Яг одоо Финланд улсад нэн хэрэгцээтэй мэргэжлүүд гэвэл инженер, IT, сувилахуй болон зочлох урлагийн чиглэлүүд гэж хэлмээр байна.

Түүнчлэн манай цахилгаан ба цөмийн эрчим хүч, хүйтний бүсийн инженерчлэл, барилга ба технологийн үйлдвэрлэлийн ангиуд маш сайн боловсролыг олгодог. Мэдээллийн систем, үүн дотроо Вэб хөгжүүлэлт, application developer зэрэг чиглэлүүдээр та маш сайн боловсролыг бас эзэмших боломжтой.

Мөн миний одоогийн их сургуульд санал болгож байгаа нэг программ нь Game design бөгөөд Финландчууд утасны болон компьютерын тоглоом хөгжүүлэлтээр маш сайн мэргэжсэн компаниуд ихтэй, Clash of Clans, Clash Royale, and Angry Birds зэрэг дэлхийн алдартай тоглоомуудыг хөгжүүлэгч нар манай сургуулийг төгссөн байдаг.

Анагаахын чиглэлд маш олон ажлын байрны эрэлт байгаа боловч, Фин хэлний түвшин шаарддаг. Гадаад оюутан нь 1 семестрт Фин хэлний 1 түвшнийг сурч төгсөх ёстой бөгөөд, 3 жилийн дараа буюу төгсөхдөө Фин хэлний c1 түвшинтэй төгсдөг учраас ажлын байран дээр шууд гарах боломжтой.

зураг
 

- Бидэнд хэрэгтэй мэдээллийг өгч байгаад дахин талархаж байна. Монгол оюутнууд маань Финландын их сургуулийн элсэлтийн бэлтгэлээ хэрхэн хангаж, юун дээр анхаарч бэлдэх хэрэгтэй вэ?

- Бид тун өвөрмөц байдлаар их сургуулийн элсэлтээ авдаг. Их сургууль бүр тусгайлсан өдөр элсэлтээ нээдэг учраас шууд элсэх материал явуулахад төвөгтэй. Иймд, бидний Монгол дахь цорын ганц төлөөлөгч байгууллагатай шууд харьцаж, аль их сургуулийн элсэлт хэзээ нээгдэх, ямар материал бүрдүүлэх талаар нарийн мэдээлэл авахыг бид зөвлөж байна.

Бид Монгол улсад ICMA боловсролын агентлагтай хамтран ажиллаад 2 жил болж байна. Иймд та бүхэн шууд Монгол дахь төлөөлөгчөөр дамжуулан, элсэлтийн өргөдлөө өгөх хэрэгтэй.

Хамгийн эхний их сургуулиудын элсэлт 11сард нээгддэг бол 1 сард оргил их сургуулийн элсэлт болдог. Түүнчлэн, 2-3 саруудад зарим их сургуулиудын сүүл элсэлтүүд нээгддэг.

Оюутнуудын хувьд IELTS оноо, 10 жилийн дүнгүүддээ анхаарахаас гадна зарим тусгай мэргэжлүүд   дээр SAT оноог зарим их сургууль шаарддаг. Бакалаврын элсэлт дээр IELTS 6.0 шаардах бол магистрын элсэлт дээр IELTS 6.5 оноо шаардлагатай.

Сургуулиуд дээр 30-70% тэтгэлгүүд зарлагддаг бөгөөд оюутан тэтгэлэгт хамрагдахын тулд дүн сайтай байхаас гадна Тэтгэлэг хүсэх захидлаа сайн бичих хэрэгтэй.

Оюутан суралцах урилгаа хүлээн авсны дараа тухайн урилга дээрх төлбөрийг төлж, яаралтай үргэлжлүүлэн визэнд орохыг бид зөвлөдөг. Монгол оюутнуудын хувьд визэндээ ороод, ярилцлагаа Бээжин дахь Финландын элчин сайдын яаманд очиж өгнө. Одоогийн байдлаар манай Монгол оюутнуудын дунд визний татгалзал авсан оюутан байхгүй байгааг мэдэгдэхэд таатай байна.

- Бидэнд зориулж Финланд улсад суралцах талаар мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Та манай уншигчдад зориулж хэлэх өөр зүйл байна уу?

- Манай улсын боловсролын талаар ярилцлага өгөх боломж олгосонд танд бас баярлалаа.

Финланд улсад суралцах шийдвэр гаргаж, суралцах материалаа өгөхөөр бэлдэж буй оюутнуудад хандаж хэлэхэд, сургуулиа маш сайн судлаад бэлтгэлээ сайн хангах нь чухал. Бид АНУ, Австрали зэрэг орнуудтай харьцуулахад хамаагүй хямд төлбөрийг санал болгодог, мөн гадаад оюутны халамж, тэтгэлэг өндөртэй улс. Нөгөө талдаа гадаад оюутнууд цагийн ажил олох, суурьших зэрэгт эхний саруудад хүндрэлтэй асуудлууд тулгардаг. Ирээдүйд Монгол улсаас олон оюутнууд ирж, манай улсын боловсролын ба нийгмийн ололтын давуу талыг эзэмшин, буцаад эх орноо хөгжүүлэх чадварлаг мэргэжилтнүүд болоосой гэж хүсэж байна. Баярлалаа.


Финландын их сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгч: ICMA боловсролын агентлаг.

Холбоо барих:  75094499, 99101466, 99107914

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блью Скай зочид буудлын чанх урд, Меру оффис, 903 тоот.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.