Уншиж байна ...
Зураг
Зураг

"Нийслэлд орон сууцны хорооллын хогийн цэг, суваг шатсан дуудлага буурахгүй байна"

Б.Манлай
2024 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны хоёр, гал түймрийн 41 дуудлага бүртгэгджээ.

Онцгой байдлын алба хаагчид 96 иргэний аюулгүй байдлыг хангаж, нэг тэрбум 431 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Гал түймрийн дуудлагыг дүүргээр нь ангилахад Баянзүрх 6, Сүхбаатар 2, Сонгинохайрхан 13, Хан-Уул 4, Баянгол 4, Чингэлтэй 10, Багануур дүүрэгт нэг  бүртгэгджээ.

Орон сууцны хорооллын хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага буурахгүй байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.

Өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 40 дуудлага бүртгэгдсэнээс Баянзүрх 9, Сүхбаатар 4, Сонгинохайрхан 12, Хан-Уул 1, Баянгол 6, Чингэлтэй 4, Налайх 2, Багануур дүүрэгт нэг байв.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар