Уншиж байна ...

"Халзан Бүрэгтэйд газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани зөрчил гаргасан нь тогтоогдсон"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан Бүрэгтэй”-д газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан Нешнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд сүүлийн хэдэн жил эсэргүүцсээр ирсэн гэдгийг Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээлж уг асуудлаар үүсээд буй нөхцөл байдлын талаар  дараах мэдээллийг гаргажээ. 

Нутгийн иргэд сүүлийн өдрүүдэд уг асуудлаар "жагсаал" зохион байгуулж жагсаалд албан бус мэдээгээр 1,000 гаруй иргэн оролцсон аж. 

Үүсээд байгаа нөхцөл байдалд өчигдөр аймгийн Засаг дарга Морхын Амарсанаа газар дээр нь очиж иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсож ажилласан байна. 

Улмаар аймгийн Засаг даргад олгосон эрхийн хүрээнд холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн дээрх компанийн хайгуулын үйл ажиллагааг зогсоосон тухай захирамжаа танилцуулж холбогдох байгууллага болон жагсаал зохион байгуулж буй иргэдийн төлөөлөлд хүлээлгэн өгчээ. 

Тус компани нь хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа зөрчил гаргасан болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон гэдгийг мөн онцолсон байна.