Уншиж байна ...
Зураг
Зураг

Монголын Мянганы Сорилтын Сан: Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 6
Сурталчилгаа
 

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Лабораторийн мэдээллийн удирдлагын систем хөгжүүлэх зөвлөх үйлчилгээ
Гэрээний дугаар: MCA-M/CF/WSSA/CS/07

Улаанбаатар хот, Монгол Улс
2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр

1. Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар” гэх) болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (“МСК” гэх) нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилгоор 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Мянганы сорилтын Компакт гэрээг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Засгийн газар нь Монголын Мянганы сорилтын сан (“Монголын МСС” гэх)-аар дамжуулан МСК-ын буцалтгүй тусламжийн тодорхой хэсгийг тус зөвлөх үйлчилгээний гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна. Монголын МСС-ийн зүгээс энэхүү гэрээтэй холбоотой санхүүжилтийг зарцуулахдаа Компакт гэрээ болон бусад холбогдох баримт бичигт заасан МСК-ын санхүүжилтийг ашиглах, зарцуулахад тавигдах аливаа хязгаарлалт, шаардлагатай бүрэн нийцүүлэх болно. Засгийн газар болон Монголын МСС-аас бусад этгээд Компакт гэрээгээр олгосон эрхийг хэрэгжүүлэх болон МСК-ын санхүүжилтийг зарцуулах эрхгүй. Компакт гэрээ, холбогдох бусад баримт бичигтэй МСК-ын цахим хуудас (www.mcc.gov), Монголын Мянганы сорилтын сангийн цахим хуудаснааc (https://mca-mongolia.gov.mn/) танилцах боломжтой.

2. Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг хангахад чиглэсэн Нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Тус хөтөлбөрийн хүрээнд харилцан уялдаа бүхий дараах гурван төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Газрын доорх усны баруун эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа буюу Газрын доорх усны шинэ эх үүсвэрүүдийг холбогдох дэд бүтэц, усан сан болон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн хамт байгуулах төсөл;
  • Хаягдал ус дахин боловсруулах үйл ажиллагаа буюу шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг холбогдох дэд бүтцийн хамт байгуулах төсөл;
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа буюу Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого, хууль эрхзүйн орчны шинэчлэлийг дэмжих, институцийн чадавхыг сайжруулах төсөл багтана.

3. Монголын МСС нь Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан шаардлагыг хангах, эрх бүхий зөвлөх компаниудыг Лабораторийн мэдээллийн удирдлагын систем хөгжүүлэх зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцохыг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын дэлгэрэнгүй мэдээллийг Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тусгасан болно.

4. Зөвлөх компанийг МСК-ын Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамжид заасан Чанар, үнийн хосолмол үнэлгээний аргачлалын дагуу шалгаруулах бөгөөд энэхүү урилга нь тус тендер шалгаруулалтын баримт бичигт заасанчлан эрх бүхий аливаа зөвлөх компанид нээлттэй. МСК-ын Худалдан авах ажиллагааны бодлого, удирдамжийг (www.mcc.gov)- холбоосоор хандан авах боломжтой.

5. Тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээд Зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичгийг “Request for Offers RFO#MCA-M/CF/WSSA/CS/07 for Consulting Service for Developing Laboratory Information Management System (LIMS)” гэсэн гарчиг бүхий холбоо барих хаяг, мэдээллийг тодорхой дурдсан, цахим захидлыг PA-Mongolia@charleskendall.com хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт илгээн бүртгүүлснээр хүлээн авна. Ийнхүү хүсэлт илгээн, бүртгүүлснээр тус тендер шалгаруулалтын талаарх шинэ тутам мэдээллийг тухай бүрт авах боломж бүрдэнэ.

6. Тендерийн өмнөх уулзалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна. Тендерт оролцогчид us02web.zoom.us/j/82082258671 цахим холбоосоор бүртгүүлэн оролцох боломжтой. Уулзалтад оролцохгүй байх нь сонирхогч этгээдийн тендерт оролцох эрхийг хязгаарлахгүй боловч Монголын МСС-ын зүгээс сонирхогч талуудыг тус уулзалтад оролцож, мэдээлэл авахыг зөвлөж байна.

7. Тус тендер шалгаруулалттай холбоотой аливаа асуулт, тодруулгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цагаас өмнө PA-Mongolia@charleskendall.com цахим хаягаар, хувийг procurement@mca-mongolia.gov.mn хаягт ирүүлнэ. Ирүүлсэн асуулт, тодруулгын хариуг 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 17:00 цагаас өмнө тендер шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлсэн зөвлөх компаниудад хүргүүлнэ.

8. Зөвлөхийн саналыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатарын цагаар 10:00 цагаас өмнө Зөвлөхийн санал ирүүлэх баримт бичигт заасан цахим холбоосоор хүлээн авна. Мэдээллийг зөвхөн цахим холбоосоор  хүлээн авах ба цахим шуудан/хэвлэмэл байдлаар ирүүлсэн саналыг хүлээн авахгүй. Хугацаа хоцорсон саналаас татгалзана.

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН


 

MILLENNIUM CHALLENGE ACCOUNT -MONGOLIA

SPECIFIC PROCUREMENT NOTICE (SPN)

Consulting Service for Developing Laboratory Information Management System
Ref No: MCA-M/CF/WSSA/CS/07

Ulaanbaatar, Mongolia
November 6, 2024

1. The United States of America, acting through the Millennium Challenge Corporation (“MCC”) and the Government of Mongolia (the “Government”) have entered into a Millennium Challenge Compact for Millennium Challenge Account assistance to help facilitate poverty reduction through economic growth in Mongolia (the “Compact”) in the amount of 350 million USD (“MCC Funding”). The Government, acting through Millennium Challenge Account-Mongolia (the “MCA Entity”), intends to apply a portion of the MCC Funding to eligible payments under a contract for which this Request for Offers (“RFO”) is issued. Any payments made by the MCA Entity under the proposed contract will be subject, in all respects, to the terms and conditions of the Compact and related documents, including restrictions on the use and distribution of MCC Funding. No party other than the Government and the MCA Entity shall derive any rights from the Compact or have any claim to the proceeds of MCC Funding. The Compact and its related documents can be found on the MCC website (www.mcc.gov) and MCA-Mongolia website (mca-mongolia.gov.mn).

2. The Compact will assist the Government in meeting the projected demand for water in the capital city of Ulaanbaatar for residential consumers and commercial and industrial users through a Water Supply Project, consisting of three closely related investment activities:

  • A Downstream Wells Activity, to construct new groundwater wells with attendant transmission lines, reservoirs, and an advanced water purification plant (“AWPP”);
  • A Wastewater Recycling Activity, to construct a new wastewater recycling plant and pipelines to provide high-quality treated wastewater that can be used instead of fresh water by water-intensive industries, thereby increasing the amount of fresh water available for household consumption; and
  • A Water Sector Sustainability Activity, to support policy reforms, capacity building, and technical assistance to improve the long-term sustainability of Ulaanbaatar’s water supply.

3. Millennium Challenge Account-Mongolia now invites Offers from legally constituted consulting firms to provide consulting services for Developing Laboratory Information Management System (LIMS). More details on these consultant services are provided in the Terms of Reference.

4. The selection will be conducted through the Quality and Cost-Based Selection (“QCBS”) procedures as specified in the “Accountable Entity Procurement Policy & Guidelines” effective from January 1, 2024 (“PPG”) and is open to all eligible consultant firms as defined in the RFO. The PPG is provided on the MCC website: www.mcc.gov/resources/doc

5. To register and request the RFO, interested parties should send an e-mail with the subject line “Request for Offers RFO#MCA-M/CF/WSSA/CS/07 for Consulting Service for Developing Laboratory Information Management System (LIMS)” to the Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com with copy to procurement@mca-mongolia.gov.mn. Interested parties should provide their full contact information in the email message. This will also ensure that interested parties receive updates regarding this RFO.

6. A Pre-Offer Conference will be held in the form of webinar on November 21, 2024 at 10:00 am local time in Ulaanbaatar, Mongolia (GMT+8). Consultants can register for and attend the webinar using this link: us02web.zoom.us/j/82082258671

7. Attendance to the Pre-Offer Conference is strongly advised but is not mandatory.

8. Any clarifications needed shall be submitted in writing to Procurement Agent at PA-Mongolia@charleskendall.com, cc to procurement@mca-mongolia.gov.mn not later than November 28, 2024 by 5:00 pm local time in Ulaanbaatar, Mongolia (GMT+8). MCA-Mongolia will consolidate all submitted requests for clarifications and will issue a Q&A document not later than December 5, 2024, by 5:00 pm local time in Ulaanbaatar, Mongolia (GMT+8).

9. Offers must be uploaded to the submission link (provided in the RFO) no later than December 19, 2024 by 10:00 am local time in Ulaanbaatar, Mongolia (GMT+8). Only electronic submissions will be permitted (hard copies will not be accepted). Late Offers will be rejected. 

MILLENNIUM CHALLENGE ACCOUNT-MONGOLIA

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.