Уншиж байна ...
Зураг
Зураг

ҮЙЛ ЯВДАЛ: Цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 11 сарын 4
IKON.MN
Зураг зураг

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хуралдаан болно. 

12:00-15:00 цагт Ажлын хэсгүүд хуралдана. 

Төрийн ордны Үндсэн хууль танхимд

11:00 цагт “Хяналт, үнэлгээний Үндэсний хороо”-ноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

МУИС-ийн дугуй зааланд

11:00 цагт Улс төрийн намын санхүүжилт сэдвийн дор номын нээлт болон хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

Чингис хаан музейд

13:00 цагт Эмэгтэй парламентчдын чуулган-2024 “Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” сэдэвтэйгээр болно. 

Монгол банкны байранд

10:00 цагт Гадаад улсын гэмт бүлэглэлээс цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Кибер аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Монгол банк зэрэг холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийнэ. 

Эрүүл мэндийн яамны "Б'' танхимд

11:00 цагт Томуу, Томуу төст өвчний нөхцөл байдал ба авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд

12:00 цагт МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар болон салбарын холбоодын төлөөлөл Н.Өнөрцэцэгийн давж заалдах шүүхтэй холбоотойгоор хүсэлт өгнө. 

Төрийн ордонд

13:00 цагт 2025 оны төсвийн зардлыг бууруулах талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэх тухай УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар хэвлэлийн хурал хийнэ.