Уншиж байна ...

ФОТО: Монгол бахархлын өдөрт зориулсан "Бурхан Халдун" мэргэжлийн уран бүтээлчдийн цогц үзэсгэлэн дэлгэгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Соёлын бүтээлч сар аян-2024", "Их Эзэн Чингис хааны мэндэлсний ой-Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Монголын дүрслэх урлагт: “БУРХАН ХАЛДУН” сэдэвт мэргэжлийн уран бүтээлчдийн үзэсгэлэн, арга хэмжээний нээлт өнөөдөр Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд боллоо.

Үзэсгэлэнг Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Дэлхийн өв, Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны хамт олон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлүүлэх юм байна. 

Тус үзэсгэлэнд нийт 30 уран бүтээлчийн уран зураг, зураасан зураг, уран дархан, уран бичлэг зэрэг дүрслэх урлагийн төрлүүдээр өөр өөр уран сэтгэмж, дүр дүрслэл, өнгө аясаар бүтээсэн  бүтээлүүд дэлгэгдэн тавигдсанаас гадна “БУРХАН ХАЛДУН” хайрхантай холбоотой бүхий л мэдээ мэдээллийг үзэгч олон түмэндээ толилуулж байгаа юм.

Онцлох зураачдаас дурдвал Монгол Улсын Ардын зураач Г.Дунбүрээ, МУУГЗ Д.Гунгаа, МУЭ-ийн нэрэмжит шагналт С.Бадрал, С.Төгс-Оюун, З.Доржжанцан, Р.Ганхуяг, Х.Пүрэвжав, Х.Цэнгүнжав нар болон шилдэг залуу уран бүтээлчид оролцож байна.

Тус цогц арга хэмжээнд: 

  • Монголын дүрслэх урлагт: “БУРХАН ХАЛДУН” мэргэжлийн уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн
  • “Бурхан Халдун хайрхан” танилцуулга
  • Хүүхдийн гар зургийн үзэсгэлэн
  • Бурхан Халдун хайрхны талаар хэвлэгдсэн номын үзэсгэлэн
  • ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан боловсролын хөтөлбөр зэрэг олон талт үйл ажиллагаа болно.

Нэмж дурдахад 1818 оноос албан ёсоор тахиж байсан Бурхан Халдун уулын дархан цаазат байдлыг 1992 онд Улсын бага хурал болон Засгийн газрын тогтоолоор дахин баталгаажуулж, Хан Хэнтийн дархан цаазат газрыг байгуулж байжээ. 1995 онд ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг гарган, Бурхан Халдун уулыг “Төрийн тахилгат уул” хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсоноос хойш 1998, 2002, 2006, 2010, 2015 онд тахилга үйлдсэн юм.

ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг