ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын заан М.Лхагвагэрэл түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:30 2024/10/19

Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын бөх, аймгийн арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэлээ.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан нар шалгарсан юм.

Сонирхуулахад энэ сард улс аймгийн цолтой бөхчүүдийн хоёр барилдаан бий. 

Тодруулбал энэ сарын 27-нд Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан 128 бөхийн уламжлалт барилдаан болно. 

 

13:39 2024/10/19

Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан дөрвөн аваргын нэрэмжит бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн Өргөөнд болж байна.

Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан М.Лхагвагэрэл, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын бөх, улсын заан Б.Серик, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, улсын харцага А.Цацабшир тэргүүтэй 128 бөх барилдахаар бүртгүүлжээ.

Түүнчлэн улсын начин цолтой 11, аймаг, цэргийн арслан цолтой 33 бөх зодоглож байна.

19:30 2024/10/19

Булган аймгийн Сайхан сумын 100 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын бөх, аймгийн арслан Даваасүрэнгийн Алтанцоож үзүүрлэлээ.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан нар шалгарсан юм.

Сонирхуулахад энэ сард улс аймгийн цолтой бөхчүүдийн хоёр барилдаан бий. 

Тодруулбал энэ сарын 27-нд Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан 128 бөхийн уламжлалт барилдаан болно. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [103.57.92.128] 2024/10/22
Тэмээ өргөдөг Жамяандорж арслантай мөн адилхан юмаа!!! Удамын юм байгаа юм биш биз!!!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.253] 2024/10/20
Одоо энэ 100 жил энэ тэрээ больмоор, ажил төрлөө хийцгээ, тэгээд жаахан хүйтрэхээр зуд турхан яриад арчаагүй царайлцгаах гэж байгаа юм, энэ лхагвагэрэл зун арчаагүй шалны алчуур л байсан, одоо чадахгүй байж чөлөөт энэ тэр гэж алцаганахаа больвол таарна, чаддаггүй явдаг жорлонгоо хийгээд л явж бай
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.73] 2024/10/19
Энэ Бямбаотгон гэж сонин бөа арслан гэх байна аа - зодолдож байгаа ч юм шиг , ямар л гэсэн өрсөлдөгчдынхөө гар хуруунд өөр ч бас халтай баймаар . Пүрэвсайхан гэж бас нэг ... - д халтай бөа байсан , бөхийн дүрэмдээ ницэж л байдаг байх даа - бурхаааан ...
1 | 1 Хариулах
Зочин [66.181.179.184] 2024/10/19
sumand tsas orood huiten bnaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.155] 2024/10/19
Сумын 100 жил юм бол сумандаа барилдуулаачээ
3 | 2 Хариулах
Зочин [66.181.182.178] 2024/10/20
Сумын сурталчилгаа юмаа малаа. Хүн ам ихтэй газар, тв ээр улс орон даяар цацуулдаг юм.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.28] 2024/10/19
Sumandaa yagaad zohiodoggui yum
3 | 1 Хариулах
Зочин [139.5.216.99] 2024/10/19
Суманд үзэх хүн бага, ашиг олохгүй.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.253] 2024/10/21
Бөхөөс ашиг олдог гэж юу байсан юм бэ, хүн үздэггүй ш дээ
0 | 0 Хариулах