ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк: Валютын ханшийн хэлбэлзлийг түр зуурын шинжтэй гэж үзэж болох бөгөөд цаашид тогтворжихоор байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 10 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төгрөгийн ханшийн хэлбэлзлийн шалтгааны талаар Монголбанкнаас дараах тайлбарыг өглөө. 

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2024 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 3,385.87 төгрөг болж 2024 нь аравдугаар сард төгрөгийн ам.доллартой харьцах ханш 0.15%-иар суларсан. Харин оны эхнээс 0.7%-иар, өмнөх оны мөн үеэс 2.0%-иар тус тус чангараад байна. 

Жил бүрийн намар буюу есдүгээр сараас эхлэн өвлийн түлш, шатахууны нөөц бэлдэх, хэрэглээний барааны худалдан авалттай холбоотойгоор импортын барааны эрэлт өсдөг бол эсрэгээрээ цаг агаар хүйтрэхтэй холбоотойгоор уул уурхай, мал аж ахуй зэрэг гадаад валютын орлого бүхий салбарын идэвхжил буурдаг. Үүнтэй холбоотой жил бүр валютын зах зээлд улирлын шинжтэй хэлбэлзэл ажиглагддаг.  Олон жилийн дундаж статистикаас үзэхэд төгрөгийн ханш сулрах дарамт хамгийн өндөр байдаг сар нь жил бүрийн есдүгээр сар байдаг. Энэ үзэгдэл ч мөн энэ жил давтагдаж байна (Зураг 1, Хүснэгт 1-ээс үзэх).

Түүнчлэн экспортын орлого 2024 оны эхний есөн сарын байдлаар өмнөх жилийн мөн үеэс 4.3%-иас өссөн бол эдийн засгийн идэвхжил нэмэгдэж буйтай холбоотой импортын дүн харгалзах хугацаанд 27.4%-иар өссөн байна.

Макро эдийн засгийн байдлыг авч үзвэл нүүрсний экспорт өндөр, алт, зэсийн үнэ олон улсын зах зээлд өндөр хэвээр байгаатай холбоотой гадаад валютын орох урсгал өндөр түвшинд хэвээр хадгалагдаж, гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4.6 тэрбум ам.долларын түвшинд байна. Иймд валютын зах зээлд үүсээд буй ханшийн хэлбэлзлийг түр зуурын шинжтэй гэж үзэж болох бөгөөд цаашид тогтворжихоор байна.

Нөгөө талаас Монгол улсын гадаад валютын зах зээлд цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүд гадаад валютын нийлүүлэлтийг бүрдүүлдэг бол эрэлт нь олон тооны харьцангуй жижиг аж ахуйн нэгжүүдээс бүрддэг. Иймд Монголбанк ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад шаардлагатай үед тухай бүр оролцдог. 

Энэ оны аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Монголбанк цэвэр дүнгээр 378 сая ам.доллар худалджээ. Өөрөөр хэлбэл, Монголбанк худалдан авсан гадаад валютаа эргүүлэн худалдаж байгаа ч нөгөө талдаа, иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан алтаа мөнгөжүүлэн гадаад валютын албан нөөцийг арвижуулж ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газраас гадаад зээл, бондын төлбөрийг амжилттай хойшлуулснаар ойрын хугацаанд төлөгдөх томоохон зээлийн төлбөр байхгүй тул цаашид төгрөгийн ханш сулрах бодит шалтгаан бага гэж үзэж болно.

Зураг 1. Төгрөгийн ханшийн өмнөх сартай харьцуулсан өөрчлөлтийн хувь,

зураг
 

Хүснэгт 1. Төгрөгийн ханшийн өмнөх сартай харьцуулсан өөрчлөлтийн хувь

    

Хамрах хугацаа

2000-2024/9 сар

2010-2024/9 сар

2020-2024/9 сар

Жилийн сарууд

1

14.3%

2.7%

1.8%

2

9.1%

0.6%

1.2%

3

-5.0%

-2.4%

3.2%

4

3.3%

4.3%

3.9%

5

-2.9%

2.0%

1.1%

6

6.0%

-0.6%

0.6%

7

18.7%

1.6%

2.5%

8

11.7%

-2.2%

1.8%

9

20.8%

6.0%

4.2%

10

7.8%

-2.1%

1.0%

11

13.6%

-2.7%

0.3%

12

9.3%

0.9%

0.1%

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.209] 2024/10/19
Вальютийн ченжүүдээр ханшаа тогтоолготлоо доошоо орчихоод их мэдэхийрч байнаа
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.184.119] 2024/10/18
Монгол банкний Захирал гээд байгаа хогоо солиоч !!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.49] 2024/10/17
Хуцдын. Одоо сонгууль дууссан бүх юм гозойно. Харин төсвийн орлого л гудайна даа.
1 | 0 Хариулах
Зочин [157.15.7.113] 2024/10/17
Сонгууль дууссан, одоо идэлцээн эхлэх гэж байна. Улныхан чимээгүй цаашаа зайл.
0 | 1 Хариулах
Зочин [139.5.218.70] 2024/10/17
AN namiin yed 1700 bolj usuhud n MAN tv medeegeer yaaj zarlaj oriloj duvchignuj bailaa...odoo tegeed har da...ha ha ha
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.227] 2024/10/17
Мөнгөний бодлого мэдэхгүй хонгио толгойтой ерөнхий сайд тавьчаад юу хүлээхийн бэ Хүрэлсүх ээ...зайлуулаач
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.161.187] 2024/10/17
МОНГОЛД АЖИЛ ХИЙГЭЭД ХҮМҮҮС ГАР ДЭЭРЭЭ ЦААС Л АВДАГ БОЛСОН. ЦАЛИН НЭМЭГДЛЭЭ ГЭДЭГ Ч ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР УЛАМ МУУДАЖ БАЙНА. МӨНГӨНИЙХӨӨ АРЫН ТЭГИЙГ НЭМСЭНЭЭС БОДИТОЙ ЦАЛИН ӨСӨӨГҮЙ. ӨНӨӨДӨР ГАЙГҮЙ МАШИН ТЭРЭГ УНААД ГАЙГҮЙ АМЬДРААД БАЙГАА ХҮМҮҮС ОЛОН ЖИЛ ХҮНИЙ НУТАГТ ХАР АЖИЛ ХИЙСЭН ХҮМҮҮС БАЙГАА.
4 | 1 Хариулах
Z [202.9.40.30] 2024/10/17
Наатах чинь зүгээрл хэдэн найман шаргын хужаагиин ирлииз хурлиизуудын монгол банкны хэдэн бөгс долоогчдын түр зуурын хор хангалтай их доллортой болсоншдээ монгол саяханл 2 байсан одоо 5 тэрум шахуу
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.161.187] 2024/10/17
СОНГУУЛИЙН ДАРАА ТӨГРӨГ СУЛАРДАГ НЬ ЖАМ БОЛСОН ШҮҮ ДЭ. БУЦАЖ ХЭЗЭЭ Ч ЧАНГАРЧ БАЙГААГҮЙ. МОНГОЛД АЖИЛЛАЖ АМЬДРАХ УЛАМ Л ХЭЦҮҮ БОЛЖ БАЙНА ДА. ТӨР БҮГДИЙГ ХИЙНЭ ГЭЭД ХАМАГ ТАТВАР НЭМЭЭД ХАЯЧИХСАН. ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР ТАТВАР ӨНДӨР ТҮРЭЭС ӨНДӨР ЮМНЫ ҮНЭ ӨНДӨР ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР СУГА. ИЙМ УЛСАД ЮМ ХИЙЖ БҮТЭЭЕ ГЭВЭЛ ДАМПУУРНА.
7 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.187] 2024/10/17
МОНГОЛД НАЙМААЧИД ТҮРЭЭСЧИД ЧЕНЖҮҮД Л ХӨГЖИЖ БАЙНА. БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУС МОНГОЛД ҮНЭЛЭГДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.188] 2024/10/18
Alvan tushaaliin naimaachid
0 | 0 Хариулах
Зочин [73.35.130.243] 2024/10/17
Ta nar 2-3doloon honogiin daraa engeed yarihiig chin harnaa!! Dollar estoi taliij ogno doo
5 | 0 Хариулах
Мангарууд 8 жилд [122.201.31.49] 2024/10/17
2000 бсн ханш яаж 4 болгож чадаж бн зайлуулья данхыг
5 | 1 Хариулах
Зочин [103.57.93.199] 2024/10/17
1 баян хулгайч хадгалуулсан мөнгөө нөгөө банкинд хүү өнпөртэй байрлуулах яриа хэлцэл хийгээд мөнгөө татахаар л ханш нь савалдаг байх даа
3 | 1 Хариулах