Улаанбаатар хотын төв талбайд “Жуулчны мэдээллийн төв”-ийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Тус мэдээллийн төвийн байгууламж гаднаа бөмбөрцөг дугуй хэлбэр бүхий орчин үеийн шийдэлтэй, дөрвөн улирлын турш ашиглаж болох дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй зөөврийн байгууламж бөгөөд үндэсний онцлогийг тусгасан байхаар төлөвлөж “Орд гэр” ХХК-тай хамтран угсармал модон араг бүтэцтэйгээр байгуулжээ.
Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв нь анх 2013 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхний салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр байнгын үйл ажиллагаатай 3, улирлын чанартай 3, ХБНГУ-д нэг нийт 7 салбартай байна.
Жил ирэх тусам жуулчдын тоо ихсэж байгаатай холбоотойгоор чанартай үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээр зорьжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 2022 онд 6 байршилд “Жуулчны мэдээллийн төв” ажиллуулж 15,000 хүнд, 2023 онд 7 байршилд 16,950 хүнд , 2024 онд 7 байршилд ажиллуулж гуравдугаар улирлын байдлаар 16,180 хүнд үйлчилжээ. Нийт 48,130 гадаад, дотоодын иргэд, жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүлсэн байна.
Дээрх мэдээллийн төвүүдээр дамжуулан гадаадын жуулчид дараах үйлчилгээг авах боломжтой.
Дотоодын иргэдэд үзүүлэх нэмэлт мэдээлэл:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|