Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүдийн ирц, саналыг тоолдог системийг шалгана

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 10 сарын 4
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуулийн төслийн өөрчлөлтийг хэлэлцээд санал хураалт явуулахад чуулганы танхимыг санал тоолох төхөөрөмжийн хонх дуугарсангүй. УИХ-ын дарга санал хураалт явуулах гэж байгааг мэдэгдэн алхаа цохисны дараа хонх дуугарч, гишүүд саналын кнопоо дардаг. Гэтэл хонх дуугараагүй тул зарим гишүүн саналаасаа хоцорсон байна. Тиймээс дахин санал хураалт явуулахаар болов. 

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын танхимд ашиглаж байгаа системд аудит хийх ажлын хэсэг байгуулж, Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсныг хэллээ. 

Өндөр өртгөөр суулгасан уг систем нь парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад зарим үед доголдож байгааг ийнхүү ажлын хэсэг байгуулан шалгахаар болжээ.