Уншиж байна ...

ФОТО: Робот мэс заслын сургалтын төв нээгдлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орчин үеийн анагаах ухаанд хэдийн нэвтрээд буй AI буюу хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт тэр дундаа мэс заслын эмчилгээнд ашиглаж эхэлсэн билээ.

Тэгвэл манай улсад ч робот мэс заслыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д анхны роботоо суурилуулж эмч нараа сургахад бэлэн болсон аж.

Робот мэс заслын сургалтын төвд цөсний хүүдий авах мэс заслын дасгалыг Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн, хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн хийж, шавь нартаа сургаж эхэлсэн байна. 

Робот мэс засал нь эмчээс хамааралтай алдаа гаргах эрсдэлийг багасгаж, хагалгаа хийх боломжийг ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад илүү сайжруулдаг болохыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцолсон юм. Эмч мэргэжилтнүүд сургалтын төвдөө эхний удаад 40-50 удаагийн цагийн хичээлээр суралцсаны дараа бодит хагалгааг хийх эрхтэй болно. Бодит хагалгааг ирэх онд хийхээр төлөвлөжээ.

Энэ мэс заслын аргаар 30 хүртэлх төрлийн мэс заслыг хийх боломжтой. 

Робот мэс засал нь нээлт хийхгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлт хийх зориулалттайгаар төлөвлөгдсөн өндөр нарийвчлалттай, мэс заслын хэсгийг маш тодорхойгоор өсгөж харах чадвар бүхий эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг, өндөр хяналттай аюулгүй мэс заслын арга учир дэлхийн олон орнууд нэвтрүүлээд 10 гаруй жил болж буй.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг