Уншиж байна ...

Монгол Улсын Хөгжлийн Банканд ажиллахыг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 16 цаг 08 минут
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Хөгжлийн банк нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхыг сайжруулах үндсэн зорилготой байгууллага юм.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг Монгол Улсын Хөгжлийн банкны САНХҮҮГИЙН ГАЗРЫН дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна:

ТАЙЛАН, БҮРТГЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН:

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Банкны гадаад болон дотоод хэрэглэгчдэд хүргүүлэх мэдээ, санхүүгийн тайланг холбогдох хууль, бүртгэлийн заавар, журамд нийцүүлэн үнэн зөв боловсруулах, санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд бодитой, үнэн зөв мэдээллийг ойлгомжтой байдлаар бэлтгэн тайлагнах;
  • Банкны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, стандартын хүрээнд хийгдэж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих;
  • Банкны санхүүгийн нөхцөл байдлыг үнэлэх, дүгнэх, банкны бусад газар нэгжүүдийг санхүүгийн тайлан мэдээ, нэгдсэн удирдлагаар хангах;
  • Банкны санхүүгийн, татварын тайланг бэлтгэхэд оролцох;
  • Дотоод бүртгэлийн систем, тайлагналын системд холбогдох шинэчлэл, өөрчлөлтийг хийх, тогтмол хяналтыг хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Нягтлан бодох бүртгэл эсхүл санхүү удирдлага чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн цолтой бол давуу тал болно (ACCA, ACA, CFA г.м);
  • Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай, санхүүгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно;
  • СТОУС болон Монгол улсын татварын талаар ерөнхий мэдлэгтэй байх;
  • Power BI дээр ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
  • Мэдээлэл цуглуулах, санхүүгийн дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Монгол Улсын Хөгжлийн банкны товч анкет болон CV;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/; 
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч Та холбогдох бичиг баримтаа цахимаар болон Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.

Анкет, материалыг 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримт буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө-19 байр, 11, 12 дугаар давхар

Холбоо барих: b.zolboo@dbm.mn

Утас: (976)-11-7013-0516 /528/                                

Факс: (976)-11-7013-0602

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.