Уншиж байна ...

Монгол Улсад анхны 1Gbps хүртэлх хурдтай өрхийн интернэт багц худалдаанд гарлаа

СУРТАЛЧИЛГАА
Өчигдөр 15 цаг 40 минут
Сурталчилгаа
зураг
 

Өнөөдөр Монгол Улсын харилцаа холбоо, технологийн салбарт түүхэн үйл явдал тохиолоо. Мобинет ХХК 15 жилийн ойгоо тохиолдуулан Монголдоо анх удаа 1000Mbps буюу 1Gbps хүртэлх хурдтай өрхийн интернэт багцаа худалдаанд гаргаж, харилцаа холбоо, мэдээлэл технологийн хөгжлийг шинэ шатанд авчирлаа. Энэхүү багц нь өндөр хурдтай интернэтэд холбогдохыг хүссэн өрхүүдэд илүү үр ашигтай, хурдан, найдвартай шийдлийг санал болгож байгаагаараа онцлог юм.

Технологи хурдтай хөгжиж буй цахим эринд, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд өрхийн интернэт үйлчилгээний чанар, хурд хамгийн чухал хүчин зүйлсийн нэг болжээ. Өнөөг хүртэл Монгол дахь өрхийн интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд дээд хурд нь 100Mbps хүртэлх багцууд санал болгож байснаас харахад, 1000Mbps буюу 1Gbps хүртэлх хурдтай багцыг хэрэглэгчид хүлээж байсан нь дамжиггүй.

Энэхүү шинэ багц нь:

  • Онлайн тоглоом тоглоход ямар нэгэн тасалдал, гацалт сааталгүй байх
  • VOO үйлчилгээгээний контент, тв сувгуудыг өндөр нягтралтай  гацалтгүйгээр хүлээн авах
  • Багтаамж ихтэй файлуудыг богино хугацаанд татах болон upload хийх
  • Үр дүнтэй алсын зайнаас ажиллах нөхцөлөөр хангах зэрэг олон давуу талтай

1Gbps хүртэлх хурдтай интернэтэд холбогдсоноор хүмүүс илүү хурдтай, найдвартай интернэтээр цахим үйлчилгээ, боловсрол, соёл, энтертайнмент зэрэг салбаруудад хүртээмжтэй, чанартай үйлчилгээг авах боломж нэмэгдэж байна.

Энэхүү шинэ багцын үнэ тариф болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Мобинет ХХК-ийн албан ёсны вэбсайтаас авах боломжтой. www.mobinet.mn

Захиалга өгөх: 75952288 /2288/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.