ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Хятадын Засгийн газрын тусламжаар баригдаж буй 1,008 айлын орон сууцанд Дэнжийн 1,000, Ногоон нуур, МҮОНРТ орчмын айл өрхүүдийг оруулна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ногоон нуурт баригдаж буй 1,008 айлын орон сууцыг Улаанбаатар хотын мэдэлд шилжүүлэх шийдвэр гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хотын дарга Х.Нямбаатар өглөө. 

Тэрбээр "Хятадын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар баригдаж буй 1,008 айлын орон сууцыг Нийслэлд шилжүүлснээр Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах хуульд заасны хүрээнд Дэнжийн 1000, Ногоон нуур, МҮОНРТ-ийн орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж оруулах, өмчлүүлэх, хашаа байшинг шинээр баригдсан орон сууцаар солих эрхийг Засгийн газраас Улаанбаатар хотод олгосон.

Тус орон сууц нь ирэх оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад орно. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамнасан Сэлбэ дэд төвийн хүрээнд 158 га газрын 2,206 айлыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1,596 айлын газрыг чөлөөлсөн. Энэ онд багтаж 400 гаруй, ирэх онд 206 айлтай хэлэлцэл хийж дуусна.

Сэлбэ дэд төвийг түшиглэсэн Сэлбэ хот нь 12 мянган айлын орон сууцны хорооллоос бүрдэхээс гадна цогц үйлчилгээ авч болохоор төлөвлөгдсөн. Тус 12 мянган айлын орон сууцанд Чингэлтэй дүүргийн Хайлааст, Сүхбаатар дүүргийн Таван буудал, Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн замын баруун талын гол зам хоёрын дунд буй айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх батламжийг гардуулахаар төлөвлөж байна. 

Сэлбэ дэд төв дээр байгуулагдсан 12 мянган орон сууцанд 32-ын тойрог хүртэлх айл өрхүүд нүүж орж, газар чөлөөлөлтөөр 701 га газар Нийслэлийн Орон Сууцны Корпорац (НОСК)-ын мэдэлд шилжиж ирнэ.

Энэхүү газарт 50 мянган айлын орон сууц барих дэд бүтцийн төлөвлөлт, авто замын сүлжээ барьж, дараагийн барилгын компаниудад газраа арилжина. Ингэснээр 50 мянган айлын орон сууцнаас ашигтай талбайн 25-30 хувийг бидэнд санал болгосон барилгын компанид уг газрыг хүлээлгэж өгнө. Газрынхаа 25-30 хувийн төлбөрт авсан барилгаар дараагийн газар чөлөөлөлтийг хийх төлөвлөлт явж байна. 

Баянхошуу дэд төв дээр нийтдээ 160 га газрыг барилгажуулах төлөвлөгөөтэйгөөс 60 га-д нь Нийслэлээс гадаадын ногоон орон сууцны төслөөр 6,000 мянган айлын орон сууцыг барина. 

НОСК эх үүсвэр босгож, Ханын материал орчимд 9.2 га газрыг чөлөөлөх ажил явагдаж байгаа. Ханын материал, Баянхошуу орчимд 8,000 айлын орон сууц баригдана. 

Үлдэж буй 100 га газарт дэд бүтцийн төлөвлөлт хийж, барилгын компаниудад арилжина. Барилгын компаниуд мөн адил 25-30 хувийг бидэнд шилжүүлж өгч, энэхүү фондоор Толгойт, Их бага наран орчмыг нүүлгэн шилжүүлж оруулах орон сууцны бодлого явуулж байгаа. 

Мөн Шархад дэд төвийг түшиглэсэн орон сууцны хороолол босгох төлөвлөлтийн ажил үргэлжилж байна. Баригдсан орон сууцанд өөрийн хашаа байшингийн үнэлгээнд таарсан 1, 2, 3 өрөө байрнуудаас хэлэлцээр хийх эрхийг батламжилж байгаа. Барилга барих, гэр хорооллыг дахин төлөвлөх гэсэн батламж биш.

Сэлбэ дэд төв дээр чөлөөлөгдөж буй 400 метр квадрат газартай, 40 орчим метр квадрат байшинтай айлуудыг 175 сая орчим төгрөгөөр үнэлж авч байгаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.179.193] 2024/10/6
Ёстой зөв ажил хийж байгаа дарга шүү ажилд нь амжилт хүсье
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.222] 2024/10/5
Hyatad barisan horoolold hyataduud n l oroh yum bna.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.97] 2024/10/5
Хөөрхий амьтан тэгж тэгж хамрагдана гэж зөндөө юм бичжээ. Тэр барьсан барилгаа хардаа. Ямар ч стандарт гэж байхгүй. Замруугаа оруулаад барьчихсан. Зам тээврийн осол аваарь гарвал шууд барилгаа мөргөх аюултай. Зарлал гэх юмуу ийм л яриад явах юм. Тэр барилга нь ямар ч стандарт байхгүй, өнгө үзэмж зохицол байхгүй. Яахав Монгол хүний сэтгэхүй юм даа. Олон ч энгийн хүмүүс иргэн хохирох байхдаа. Би л хувьдаа иймэрхүү барилгад хэзээ ч орж амьдрахгүй. Ёстой дарамт
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.143] 2024/10/4
Хятадууддаа хятадаас зээл авч барилга барих нь шодрого ёс нь мөн үү
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.3] 2024/10/5
нэнийг хятад гээд байгаа новш вэ
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.13] 2024/10/4
Хөрсний устай, цэвдэгтэй бас нууртай Ногоон байгууламж цэцэрлэг байгуулахад хамгийн тохиромжтой газар байсан. Усанд автахгүй л байгаасай.
1 | 0 Хариулах
Ака-м [122.201.31.91] 2024/10/4
Ядарсан тохиолдолд нөгөө л муу хэлүүлээд хараалгаад байдаг Хятад Орос 2л туслах вмдаа!!!Монгол улс харин тэд нартаа вугаар туслах юм болдоо!!!
2 | 0 Хариулах
ХОТЫН ДАРГАА СОНС...!!! [122.201.31.149] 2024/10/4
Улаанбаатар яг Хонконгийн зай завсаргүй барьсан 20, 30 давхар ядуусын орон сууцны хороолол шиг боллоо. Нар үзэхгүй шил шилээ дагасан, агааргүй, бүгчим, зогсоолгүй, зам талбайгүй улам их түгжрэл... улам их стрэсс, улам их торгууль, улам их татвар.!!! ..... Хотын даргаа....!!!! ҮНЭХЭЭР ХОТЫН ДАРГА МӨН юм бол Дэнжийн 1000, Баянбүрд, Ногоон нуурын газруудад Эмнэлэг, Номын сан, Нийтийн асар том зогсоол, зам, Ногоон цэцэрлэгэн ой, хиймэл нуур барьчих, Орон сууцаа Улиастай Шархад, Тахилт, Баруун зүүн салаанд барьчих....
3 | 0 Хариулах
Хятадууд үнэгүй тусламж өгдөг улс огт биш. [66.181.161.228] 2024/10/4
Дундаас нь Монголын засгийн газар бас давхар газрын наймаа хийхээ боль.!!! Гэр хорооллын 400 айлын хашааг бүгдийг нь орон бууц болгоход 40 айлын хашааны газар хангалттай.!!! Үлдсэн 360 айлын хашааны газар үнэгүй үлдэж байгаа юм. Газар үнэд орох болохоос биш нар агааргүй жижигхэн 6 талт бетонон хана үнэд орохгүй ээ.! Дэд бүтцийн шугамаа тэр Улиастай, Дамба, Тахилт, Баруун Зүүн салаа руу тат.!!! Хотын төвдөө зайгүй орон сууц шаваад түгжрэлийг гамшиг болгосны дараа автомашины дугаараар хорьж торгож татвар авч бизнес давхар хийхээ больцгоо.!!! ОЛОН УЛСАД бузар булхайг чинь орчуулж хүргүүлээд Олон улсын шүүхэд өгнө шүү.!!!
3 | 0 Хариулах
Хятадууд үнэгүй тусламж өгдөг улс огт биш. [66.181.161.228] 2024/10/4
Үнэгүй хоол зөвхөн хавханд л байдаг.! Наанаа буцалтгүй тусламж China Aid гэсэн нэртэй боловч цаанаа барьцаатай, эрхэндээ оруулж мад болгох шатарын хүүгийн нүүдэл юмаа. Асар ядуу тарчиг өлсгөлөнд байсан, Японы харгис түрэмгийлэлд бүхэлдээ зовж тарчилж байсан тэрбум гаруй хүнтэй ард түмэн гадны улсыг үнэгүй тэтгэж хөгжүүлнэ гэж юу байхав дээ!!! Ер нь аль ч улс цаанаа далд ашиг бодлого санааны үндсэн дээр тусламж өгдөг нь 200 гаруй улс гүрнүүдтэй ертөнцийн хууль.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.81] 2024/10/5
Үнэгүй юм гэж байдаггүй шүү дээ бүх улс орон адилхан
0 | 0 Хариулах
Guest [122.201.31.69] 2024/10/4
Уг нь Монголчууд арьс өнгөний үзлээсээ салчихвал Хятадууд богино хугацаанд Улаанбаатарчуудыг бүгдийг нь орон сууцжуулж чадах цорын ганц улс юм байгаамшд.
2 | 0 Хариулах
Орон сууцнаас илүү, газар үнэтэй. Шавар тагзныхны [122.201.31.149] 2024/10/4
Чи өөрөө хужаадаа очоод хужаагийн хавханд нь ороод өөдөс өгөөшийг нь мэрж үзэж болно шдээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.81] 2024/10/5
Чи өөрөө одоо ч гэсэн мэрж суугаагаа мэдэхгүй байгаа юм уу
1 | 0 Хариулах
Guest [66.181.179.243] 2024/10/6
За тгвл нүүрсээ түлээд, хирэндээ баригдаад, нусаа гоожуулаад байж бай.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.114] 2024/10/6
Хужаад худалдагдсан үхээр минь тонил...
0 | 0 Хариулах
Иргэн [59.153.112.191] 2024/10/4
Үнэ төлбөргүй оруулах юм бол бусад иргэддээ орон сууцтай сууцгүй нь хамаагүй аль байрлалд гэр хороололд амьдардаг нь хамаагүй ижил хэмжээний нөхөн олговор олгоно биз дээ .Манай дарга нар иргэдээ ялгаврахгүй байх
0 | 2 Хариулах
Зочин [139.5.218.171] 2024/10/4
Хятад таун бий боллоо доо. Тэр хавиар угаасаа л хятадууд л амьдардаг байсан алдартай газар. Хятадын Засгийн газар сайн судлаад тэнд барилаа даа. Тэнд хар тамхи янхандалт хөгжих вий дээ. Тэр үед Нямбаатар, Хүрэлсүх, ОюунЭрдэнэ нар Цэдэнбал дарга шиг 24 цагийн дотор хөөж гаргах шийдвэр гаргаж чадах болов уу.
0 | 0 Хариулах
Трийс [103.57.93.59] 2024/10/4
Хамаг эрднэсээ өдөр шөнө, өглөө оройгүй урагш зөөгөөд байгаа биз дээ??? Оронд нь хагас 100 жилийн настай нэг муу бетонон ширэнгэ бодсгоод байх юмаа!!!!! Үеийн үедээ үр хойчис минь амьдрах эх нутаг минь илүү үнэтэй шүү!!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.101] 2024/10/3
Ширэнгэн Ой болох нээ. Хятадууд нэг иргэн 10.000 мод тарих хөдөлгөөн өрнүүлж Ногоон хэрэм болгож Манай Улс эсрэгээрээ хөх саарал ширэнгэ болох нь. Эрлэл үүссэн тохиолдолд Иргэн газар ч үгүй... Үл хөдлөх хөрөнгө ч үгүй болох Ирээдүй харагдаж бна даа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.126] 2024/10/4
Энэ новшуудын тавиж хагартлаа баяжсан өрийг ард бид төлөх болноо! Чадахгүй бол улсаа, нутгаа өгнө!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.135] 2024/10/3
Хятадын хөрөнгө оруулалтаар баригдаад байгаа бол хэцүү л юм байна даа... Ээ дээ мэдэхгүй гишгэх газар олдох юм уу үгүй юм уу
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.126] 2024/10/4
Мэдээж шүү!
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/10/3
Жил болгон сонгуульдаад байвал ажилаа хийгээд байх төлөвтэй шүү
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.126] 2024/10/4
Дуусасгүй өрөнд л хийгээд байна шүү дээ!
0 | 0 Хариулах
Зочин [103.50.206.95] 2024/10/3
ганданг өндөр биш, 3 давхар аятайхан загвартай барилгуудаар дүүргээд өв соёл үүх түүхтэйгээ нийцүүлэх хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.126] 2024/10/4
Тэгвэл хулгайчуудад цавчаа бараг гарахгүй!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.147] 2024/10/2
Энэ их сайн байр л баригдаад байсан даа. Заавал гэр хорооллынхныг оруулах юм байх даа. Сайхан юмоо
1 | 2 Хариулах
Зочин [66.181.177.191] 2024/10/2
Хамгийн жижиг хашаа орон сууцны 3 өрөө байрнаас том шүү!тэгээд бас зогсоол граштай .400м² 175 саяар үнэлэж байвал иргэдээс газарыг хямд авч барилгын компаниудад үнэтэй зарах гэж байгаа.ядаж хашааны талаар м2 ийг нь орон сууцны доод үнээр бодох хэрэгтэй гэж бодож байна.
6 | 5 Хариулах
зочин ок [122.201.31.156] 2024/10/2
ТӨВ ЗАМТАЙГАА ОЙРХОН ХАШАА БАЙШИН 1ЭЭС 5ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛГОХ НЬ ЗӨВ ШҮҮ МОНГОЛЧУУД АА ОДОО Л СЭТГЭХ НЬ ЗӨВ ШҮҮ УЛААНБААТАР ХОТЫН УУГУУЛУУД АА
2 | 2 Хариулах
Зочин [103.212.118.199] 2024/10/3
Шуналаа гэж
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.238] 2024/10/2
naad bairnuudiin chini havid surguuli tsetserleg tolovlogdoogui um bish u. mash shiguu bairnuud barigdsan bna.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.181.174] 2024/10/2
Төв замтай ойрхон хашааны үнэ ханш дийлдэшгүй үнэтэй болж бнаа!!! Уг нь өөрийн гэсэн ажилын байртай болчихмоор байхын!!! 32-тойргоос хойшоогоо төв замдаа ойрхон хашаа зарах хүн байвал үнэгүй дээр тавихад үзнэ шүү!!!
1 | 1 Хариулах
Иргэн [103.212.118.47] 2024/10/2
Амжилт хүсье! Бүтээн байгуулалтад битгий садаа болоорой, иргэдээ. Энэ залуу Нийслэлээ хүндээ ээлтэй хот болгохын төлөө зоригтой ажиллаж байна. Хотын маань өмнөх олон дарга газрын наймаа хийсээр байгаад ажил нь дуусдаг байсаныг иргэд бид мартахгүй. Ийм бусармаг явдал бүү давтагдаасай!
8 | 2 Хариулах
[103.168.34.202] 2024/10/2
Gandangiin ailuudiig oruulmaar bnaa!!! Hotiinhoo tuviin ger horoolloos salmaar bainaa!!!!
6 | 2 Хариулах
Хэн ч байж болно [202.55.188.85] 2024/10/3
Гандангийн айлууд бол шунлын туламнууд шүү.
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.109] 2024/10/2
МАН ч Хятадтай их сүжрээд байсан юм аа ингэх гээд байж дээ гэж амаа барих цаг ирэх бий дээ !
2 | 5 Хариулах
Зочин [103.212.117.139] 2024/10/3
Хятадын хөрөнгө оруулалт энэ тэр ч арыг нь даахааргүй байдал үүсч мэднэ шүү сүжрэл даврал сүйдлэх вий дээ
0 | 0 Хариулах
20минутын шорон хот [15.204.97.194] 2024/10/2
Хятад энэ тал дээр жинхэнэ мэргэжлийн шүү дээ 👿
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.96] 2024/10/2
Eede nyambaa amjihuu? Uneheer butchiheesei gej ih l huseh yum daa. Tanai nam ch dee
1 | 0 Хариулах
20минутын шорон хот [15.204.97.194] 2024/10/2
Хүссэн юм чинь хүзүүгээр чинь татнаа хө👹
0 | 0 Хариулах
Бордюр нямбаа [202.126.90.140] 2024/10/2
Өчигдөр шөнө Архиваас урагших Хөшигийн хөндийн тууш замын цоо шинэ сайхан2 саарал бордюрыг том экскавотароор хайр найргүй бутлаад Камазаар зөөж байна лээ. Хажуугаар нь явган явж өнгөрөхдөө харамсаад халаглаад л өнгөрсөн😭
12 | 0 Хариулах
Нямаа [202.55.188.41] 2024/10/2
Хөөе гайтай хөдөөний гаруудаа яьж Бэрхээ Хэнтийгээ хөгжүүлчихээ зайлцгаа
10 | 0 Хариулах
Зочин [66.181.177.87] 2024/10/2
Хуучин Соц нийгмийн үед намагтай газар л байсан даа байшин бариад байгааг нь ойлгох ухаан хүрдэггүй ээ
7 | 1 Хариулах
Зочин [122.201.31.62] 2024/10/2
шинэ суурьшлийн иргэдийн яагаад орон сууц олгохгүй байгаа юм бас газраа солиод орон сууцанд ормоор байна шүү битгий адаглаад цэцэглээд бай
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.140] 2024/10/2
🔴Ч.ЛОДОЙСАМБУУ: Эрх баригчид дараагийн Ерөнхийлөгч, УИХ-ын сонгуульд С.ЗОРИГ агсны аймшигт хэргээр улс төр хийнэ. Тэдэнд өөр тулж босох цэг байхгүй
3 | 1 Хариулах
иргэн [202.9.46.181] 2024/10/2
Монгол төрийн далбааг урж доромжилсон нусгай минь чи УИХ- д суух ёс зүйн эрхгүй гэдгээ өглөө бүр санаж бай. !!!!!!! Чиний чанга хашгирах чинь хятадын улаан хувьсгалчидтай яг адил харагдаж байна !!!!!
0 | 1 Хариулах
иргэн [202.9.46.181] 2024/10/2
Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ??? Иймд 1м2 нь 3,0 саяаас доош үнэлгээтэй орон сууцанд ипотекийн зээл олгодог болох зохицуулалт хийх шаардлагатай. Ингэвэл орон сууцны хөөсөрсөн зохиомол үнэ унах болно. Төр засаг нүдгүй, чихгүй дүлий юм шиг байдагаа хэзээ болих вэ?
15 | 0 Хариулах
Зочин [139.5.216.79] 2024/10/2
Аливаа дарангуйлалын тогтолцоотой улсын хамгийн том дайсан бол иргэд нь байдаг. Монголын ЗГ-н найз бол монголын иргэд биш харин мөнгө.
0 | 0 Хариулах
Гэрэл [66.181.160.71] 2024/10/4
Яахаараа ийм тэнэг увайгүй эргүү Болчихдог байнаа бариад бариад үнэгүй Бэлэглэж байхад баярлалаа гээд Авахын оронд элдвээр харлуулдагаа Болимоор хятадаас холдоод нүүгээд Явчихаж чадахгүйгээс хойш эв зүйгээ Олоод амьдрах л болно цаашдаа Монголын хөгжилд Хятадын дэмжилэг Их л хэрэг болох байх бэлгийг нь аваад Нүүрлүүнэ нулимдаг хүн баймааргүй
0 | 0 Хариулах
Guest [122.201.31.69] 2024/10/4
Чи л авахаа больчооч.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.18] 2024/10/2
415mkv gazartai 48mkv baishintai manaihig 121 sayaar unelj awsan shu, yun 175 ntr
3 | 1 Хариулах
Зочин [103.57.92.223] 2024/10/2
Нянгар аа Гандангийн айлуудын газрыг нэг янзалчихаач
13 | 0 Хариулах
Зочин [128.53.193.113] 2024/10/2
davar
0 | 6 Хариулах
Зочин [66.181.184.227] 2024/10/2
Эргүү фсда
1 | 0 Хариулах