Уншиж байна ...

“Төслийн удирдлагын хөгжил: Маргаашийн амжилтын түүхийг бүтээх нь” олон улсын бага хурал болно

ikon.mn
Өчигдөр 11 цаг 02 минут
Сурталчилгаа
Зураг зураг

Маргаашийн амжилттай түүхийг бүтээх, мэргэжлийн төслийн менежерүүд, шийдвэр гаргагчид, манлайлагчдын хамгийн том чуулган дахин эргэн ирлээ!

Пи Эм Ай Монголиа Чаптэр (PMI® Mongolia Chapter)-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын бага хурлыг “ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ: МАРГААШИЙН АМЖИЛТЫН ТҮҮХИЙГ БҮТЭЭХ НЬ" сэдвийн хүрээнд 10-р сарын 12-ны өдөр UB Hotel Event Hall-д зохион байгуулах гэж байна.

Энэ жил төслийн удирдлагын туршлага, шинжлэх ухаан, мэргэжлийг хөгжүүлэхэд Монгол Улсын ололт амжилт, сургамжийг онцолж, төслийн менежментийн сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага, томоохон туршлагуудаас хуваалцах болно.

 Түүнчлэн дэлхийн төслийн удирдлагын мэргэжилтнүүд, зөвлөхүүд энэ үеэр оролцох ба олон улсын шинэ чиг хандлагаас хуваалцах болно.

Онцлох илтгэгч нараас танилцуулбал:

зураг
 

Мөн дэлхийн PMI chapter-уудаас төлөөлөл болон хүндэт зочид, дотоодын тэргүүлэх компаниудын төлөөлөл хүрэлцэн ирэх болно.

Санал бодлоо бодит ажил хэрэг, үр дүн болгож, хүрээллээ тэлэн илүү амжилттай түүхийг бүтээхийн төлөө хамтдаа нэгэн дор цуглацгаая! Дэлгэрэнгүй хөтөлбөрийг дараах холбоосоор нэвтэрч үзнэ үү. pmimongolia.mn/conference

✅ Тасалбар захиалах бол: shoppy.mn/products/pmi

✅ Хэзээ: 10 сарын 12, 2024

✅ Хаана: UB Hotel Event Hall

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.