"Монгол Улс, АНУ хоорондын эрчим хүчний яриа хэлэлцээ" форум Гадаад Харилцааны Яам (ГХЯ)-нд өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр АНУ-ын Төрийн департаментын Эрчим хүчний нөөцийн товчооны (ENR) Эрчим хүчний дипломат харилцааны асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Кимберли Харрингтон дараах мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Тэрбээр "Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгийг Вашингтонд айлчлах үеэр уулзах завшаан тохиолдсон. Тухайн уулзалтын үеэр Монгол Улсад эрчим хүчний яриа, хэлэлцээг хийх шийдэлд хүрсэн.
Яриа хэлэлцээний үеэр Монгол Улсад цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг хэрхэн татах асуудлаар хэлэлцээ өрнөх болно.
Монгол Улс нар, салхины эрчим хүчний маш их нөөцтэй. Үүнээс гадна чухал ашигт малтмалын салбарт яриа хэлэлцээ хийгдэнэ. Өнгөрсөн жил зурагдсан санамж бичгийн хүрээнд ярина.
Мөн АНУ-ын зүгээс техникийн туслалцаа үзүүлэх гэж байгаа. Өөрөөр хэлбэл чухал ашигт малтмалын нөөцийг тодорхойлох чиглэлд техникийн туслалцаа үзүүлэхэд анхаарч байгаа.
Яриа хэлэлцээний үеэр хоёр төрлийн асуудлыг заавал багтаадаг.
Мөн эрчим хүчний салбар дахь эмэгтэйчүүдийг хамарсан арга хэмжээг зохион байгуулдаг" хэмээв.
Хамгийн оновчтой шийдлийн талаар "Монгол Улс дэлхийд хоёрдугаарт орох салхины эрчим хүчний нөөцтэй гэж үздэг. Энэ бол Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард иргэд хувийн хэвшилтэйгээ нийлээд шийдэх асуудал.
Монгол Улсад боломж нь бий” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!