Япон улсын гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуйн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж буй “Амуулай” компанийн зүгээс "Amuulai Partnership Business Meeting" арга хэмжээ, үзэсгэлэнг өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монголын худалдааны бизнес эрхлэгч гол компаниудын 200 гаруй төлөөлөл, Японы гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 10 гаруй компанийн 15 зочид, төлөөлөгч оролцов.
Японы эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартай Монголын жижиглэн худалдаа эрхлэгчид өнөөдрийн арга хэмжээний үеэр уулзаж, Монгол хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тохирсон, чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг хэрхэн илүү хүртээмжтэй болгох, жижиглэн худалдааны чиг хандлага болон хэрхэн бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэх талаар санал солилцсон юм.
Мөн энэхүү арга хэмжээ нь Монголд анх удаа болж буй талаар зохион байгуулагчид онцолж байв.
Түүнчлэн энэхүү арга хэмжээний ач холбогдлын талаар Амуулай ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан захирал Ө.Ариунзаяа "Монгол Улсын гоо сайхны зах зээлд Японы чанартай, аюулгүй бүтээгдэхүүн оруулж ирдэг "Амуулай" компани үйл ажиллагаагаа явуулаад 22 жил болсон байна.
Манай компани Mild cosmetics гоо сайхны сүлжээ дэлгүүр, Ton 618 эрчүүдийн дэлгүүрүүдээ албан ёсны дистрибьютер худалдаа болох И-Март, Номин, Сансар гэсэн сүлжээ дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнүүдээ борлуулдаг.
Жижиглэн худалдаа эрхлэгч нар үйлдвэрлэгчидтэй шууд уулзаж, хүссэн бүтээгдэхүүнээ дэлгүүртээ авч худалдаалах боломжийг олгож буй энэхүү арга хэмжээг Монголд анх удаа зохион байгуулагдлаа.
"Амуулай" компани Японы нийт 47 компанийн албан ёсны дистрибьютерээр ажилладаг, 4,000 гаруй нэр бүтээгдэхүүнийг Монголд худалдаалдаг. Өнөөдрийн үзэсгэлэнд 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Цаашдаа гоо сайхан, үс, арьс арчилгаа, эрүүл мэнд, гэр ахуй, хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа" хэмээн ярилаа.
Өнөөдрийн арга хэмжээнд уригдаж ирсэн Paltac компанийн гүйцэтгэх захирал Кожи Ёошида ийнхүү сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Энэхүү арга хэмжээнд анх удаа оролцож байгаадаа маш их баяртай байна. Үнэхээр сайхан Boot засаж, гайхалтай зочид иржээ. Paltac компанийн хувьд "Амуулай" компанитай хамтран ажиллаад 16 жил болсон байна. Японы гоо сайхан, эрүүл мэндийн чанартай бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх хүрээнд хамтран ажилладаг байгаа.
Бүтээгдэхүүнүүд маань Монголын хэрэглэгч нарт илүү сайн хүрч очоосой гэх үүднээс жижиглэн худалдаа эрхэлдэг Монголын томоохон компаниудыг өнөөдрийн арга хэмжээнд урьсан.
Бид Монголын улсын зах зээлийг харьцангуй боломжтой гэж хардаг. Хүн ам нь залуу, тасралтгүй өсөж хөгжиж байна. Зах зээлд чанартай, баталгаатай бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ одоог хүртэл ханаагүй байгаа учраас маш олон төрлийн бүтээгдэхүүн нэмэх орон зай бий гэж үзэж байгаа.
Paltac компани одоогоос 126 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй. Гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг жижиглэн худалдааны компани руу нийлүүлдэг бөөний худалдааны компани юм.
Үйлдвэрлэгч нарыг жижиглэн худалдааны дэлгүүрүүдтэй холбож өгдөг, Япондоо логистик, бөөний худалдаагаар тэргүүлдэг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!