ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Хэрэглээний цахилгааны үнийг 30%, дулааныхыг 50% нэмэхэд инфляц 0.7-1 хувиар өсөх тооцоолол бий

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкнаас өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн талаар танилцууллаа. 

Энэ талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Үндсэн хуульд зааснаар төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүр Улсын Их Хурал(УИХ)-аас баталдаг. Монголбанк төслөө бэлдэж, олон нийтэд танилцуулан, эдийн засагч, судлаачид, банкуудын төлөөлөлтэй уулзан санал бодлыг нь сонссон. 

КОВИД-19 цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас Монгол Улсын эдийн засаг сэргэж эхэлсэн байна. Сэргэлтийн зам дээр гарсан байгаа тул дунд болон урт хугацаандаа үүнийг тогтвортой байлгах мөнгөний бодлогыг баримтлахаар төслөө бэлдлээ. 

  1. Дунд хугацаанд инфляцын зорилтот түвшинг 6±2 гэдэг голчоо 5 руу шилжүүлэхээр зорино. 
  2. Эдийн засаг сэргэж байгаатай холбоотой санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн нэмэх вэ, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн болон өртгийн сүлжээ, кластер маягаар аж үйлдвэрийг бүсчлэн хөгжүүлэх тал руу мөнгөний бодлогыг чиглүүлнэ.
  3. Банк санхүүгийн салбарт үйлчилдэг хэд хэдэн хууль бий. Тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. 

Тухайлбал Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдаад 5-6 жил, Зээлийн мэдээллийн сангийн тухайн хууль батлагдаад 10 гаруй жил болсон тул тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлага бий. Банкны тухай хуульдаа мөн нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн.

Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал(УИХ)-д өргөн барихаар төлөвлөж байна" гэлээ.

Түүнчлэн дээрх төсөлд банк санхүүгийн салбарыг илүү тогтвортой байлгахад чиглэсэн зорилтуудыг багтаажээ.

Энэ тухай Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Системийн нөлөө бүхий таван банк Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон. 73 мянган хувьцаа эзэмшигч бий. Энэ утгаараа банк санхүүгийн салбарыг олон улсын жишигт нийцсэн, хянан шалгадаг тогтолцоонд шилжүүлье гээд хяналт шалгалтын олон улсын тогтолцоог нэвтрүүлэх зорилтуудыг оруулсан" хэмээв.

Түүнчлэн энэ оны арваннэгдүгээр сараас цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг нэмэхээр болж буй. Тэгвэл энэхүү өөрчлөлт нь инфляцад хэрхэн нөлөө үзүүлэх магадлалтай талаар тэрбээр ярихдаа "Төв банк инфляцтай холбоотой ямар эрсдэл, сорилт байх талаар судалж байгаа. Цахилгаан, дулааны үнэ чөлөөлөх асуудал нэлээд эртнээс яригдсан. 

Шууд чөлөөлснөөр инфляцад ямар дарамт үүсгэх вэ, зугуухан буюу хэсэгчилсэн байдлаар үнэ чөлөөлбөл ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг ч тооцож үзлээ. Арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний цахилгааны үнийг 30 хувь, дулааны үнийг 50 хувь нэмэх шийдвэр гарч байгаатай холбоотой тооцоо судалгаа хийхэд ерөнхийдөө 0.7-1 хувь орчмын инфляцын дарамт орж ирнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
77
Зураг
ТЭНЭГЛЭЛ
14
Зураг
БУРУУ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
92 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Дамба Баярсайхан [202.126.89.167] 2024/9/30
Цахилгаан дулааны суурь үнийг алсаас инфляци өөрчлөхгүйгээр алхам тутамд хэрэглээний үнийг харгалзахгүй аваас иргэд ААНБ даахгүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.154] 2024/9/29
Эргүү малнууд энхрий хайрт МАНгаруудаа сонгоод байвал энэнээс ч их юм үзнэ дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.211] 2024/9/29
Дулаан, цахилгаан үнэ нэмж болно оо. Гэхдээ энэ улсад дулаан, цахилгаан, түлш нэмэгдэхэд хүнс, барааны үнэ төдөн хувиар нэмэгдэх юм гэж тооцдог эдийн засагч нар ба уу. Хамаагүй амныхаа зоргоор үнэ нэмдэг, наймаачид , ченж, том компанийн эздийн шахаанаас хэзээ гарах юм бэ. Ямар л улс оронд амьдраад ба даа. Лав хүнлэг, ардчилсан нийгэм биш, хүмүүсээ шулж хэдхэн нь баяжсан орон боллоо доо.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.190] 2024/9/29
Өөрсдөө хулгайлахаа л больчих. Луйвардахаа зогсоо тэгвэл бүх юм жигдрээд ирнэ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.105] 2024/9/29
МАН-аа сонгоод бай сонгоод бай, одоо яая гэхэв өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж энэ дээ
3 | 0 Хариулах
Алтай [66.181.160.27] 2024/9/28
Яг тийм гэж үү? Хэзээ зөв тооцоолж байсан юм бэ дэ. Бид чинь маш их өндөр цалингийн дундачтай биз ай. Тэгээд юмны үнэ ханшаа гүйцэхгүй байхад ингээд нэмэхээр чинь яг иймхэн өснө гэж үү кккк
2 | 0 Хариулах
Амарзаяа [66.181.161.140] 2024/9/28
Ер нь яахаараа юмны үнэ нэмэгддэг юм бэ. Ард түмнээ элгээр нь мөлхүүлэх нь үү. Юм л бол нэмнэ нэмнэ гэж байх юм.
1 | 0 Хариулах
Амарзаяа [66.181.161.140] 2024/9/28
Юугаа солиороод байгаа юм бэ. Нийгмийн даатгал, татваруудаа багасгаач ээ.
1 | 0 Хариулах
Оюунчимэг [202.55.188.98] 2024/9/28
2011 онд Ардчилсан намын Баттулга эрчим хүчний газрын даргаар очоод, дэлхийн жишигт цах, эрчим хүчний үнийг хүргэхийн тулд аажим шатлалаар нэмнэ гээд нэмсэн байдаг. Манайх гэхэд л 9000 орчим төгрөг төлдөг байснаа одоо 18000-20000 төг төлж байна. Одоо болтол дэлхийн жишиг үнэ ханшид очоогүй юм уу. Хариулт авмаар байна. Хэн хариулах ёстой вэ.
0 | 0 Хариулах
Оюунчимэг [202.55.188.98] 2024/9/28
Япон улсын төр будаа тарьдаг иргэдээс будааг 2-3 дахин өсгөж аваад ард түмэндээ 2-3 дахин бууруулж төлдөг. Зөрөөг нь төр нь өөрөө даадаг юм байна лээ. Манай улс мөн адилхан энэ жишгийг дагах боломжтой. Учир нь ард түмэн уул уурхайн салбараас төдийлөн ашиг авч чадахгүй байгаа биз дээ. Тэр ашгийг нь цахилгаан, дулаан уруу шилжүүлчих боломжтой гэж бодож байна. Миний сонссоноор 2012 оны Лондонгийн олимпийн алтан медалийг Оюу толгойн алтаар хийсэн гэж байсан. Одоо ч мөн Эрдэнэт үйлдвэрийн хогноос Япончууд алт босгодог гэнэ. Гэх мэтчилэн эдгээр гадаад уруу урсдагаа ард түмэн үрүүгээ чиглүүлчихвэл. Бас нэг асуудал нь. Бид 200-500 долларын цалинтай. Харин Япончууд 2000-5000 долларын цалинтай. Гэтэл тэд 1200-1500 төгрөгөөр дүфү авдаг бол бид 3500-3800 төгрөгөөр дүүгээ авч байна. Үүнийг сайн ойлгодоггүй. Хэн хариу тайлбар өгөх юм бол.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.41.20] 2024/9/28
Инфляц чинь 10-аас дээш хувиар өснөө манчууд- малуудаа
0 | 0 Хариулах
Оюунчимэг [202.55.188.98] 2024/9/28
2008 онд ч 10 аас дээш байсан. Нэг оронтой тоонд оруулна гэж жил болгон л ярьдаг. Одоо ч ярьсаар.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.190] 2024/9/28
Яасан гэж, ямар шалтгаанаас нэмэх гээд бгаа юм бээ? Бензин, тосны үнэ нэмэгдээгүй бна, өөр нэмэгдэх шалтгаан алга бхад чинь зориуд худлаа хөөрөгдөх гээд бх юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.205] 2024/9/28
ХУЛГАЙЧ НАР ЦАХИЛГААН ДУЛААНЫ ҮНЭЭ НЭМЭЭД ИПОТЁКИЙН ЗЭЭЛЭЭ ЯАЖ ТӨЛӨХ ВЭ ТА НАР ЧИНЬ ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭЭД ХУЦААД БАЙСАН ЯАСАН БЭ ЭРХ БАРЬЖ БАЙГАА НАМЫГ ШҮҮХЭД ӨГМӨӨР ЮМ ТЭР НАМЫН ХӨТӨЛБӨРӨӨ ХАРААРАЙ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.75] 2024/9/28
Инфляцын эсрэг олон жил үнээ нэмэн тэмцэж байна даа. Үр дүн 1 төгрөгөөр авдаг байсан талхаа 1500-3000 төгрөг. Наад захын жишээ. Одоо бүх юмны үнээ нэмээд нэг мөсөн сайхан бөөнөөрөө тэмций л даа
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.18] 2024/9/28
Хужаа лалруудыг алах хэрэгтэй тэд Монголчуудыг хорлож хятадчлах бодлого илт барьж иргэдийг цахилгаанаар хар хятадын хараат болгох гэж байна тэмцэе.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.162.28] 2024/9/28
Яаж ийм тэнэг байж болдог байнаа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.44] 2024/9/28
Чойжилсүрэн ЭХ-ний сайд байсан цагт ЭХ-ний тендер гэх хулгай арилахгүй. Энэ хүн өөрөө хулгайч. Тийм болохоор ЭХ-ний үнэ буурна гэж бодоод ч хэрэггүй. Төрийг тэр чигээр нь сольж, монгол хүний төлөө, Монголын ирээдүйн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс төрд гарч ирсэн цагт сая бидний амьдрал дээшлэнэ.
2 | 0 Хариулах
Бгд.ц.2 [202.9.47.51] 2024/9/27
Тоо мэддэг юмуу
1 | 0 Хариулах
Арвай [202.55.188.86] 2024/9/27
Монгол банканд яаж сэтэгдэг хүмүүс ажилдаг юм бэ????? Эсвэл эднээс бусад нь буруу боддог юмуу?????
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.212] 2024/9/27
Тэгэ тэг шатахууны үнэ гаалийн татвараа ч нэи
1 | 0 Хариулах
Ахмад [202.126.88.200] 2024/9/27
Өө 2 н хооронд ингэж нэмж байхаар 2.3 дахин нэмээд бүрмөсөн улныхныг.дунджыг богдыг нь далд оруулчих
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.217.159] 2024/9/27
Худлаа тооцоолол бн. Ганцхан цахилгаан, дулааны төлбөр нэмэгдхээс гадна бүх бараа үйлчилгээний төлбөр дагаад 2 дахин нэмэгдэнэ. ААХ нэжүүд хүнд байдалд орно. Ард түмэн тэтгэврийнхэн улам ядуурна. Энэ бүгд эдийн засагт том дарам болно. Энийгээ яаж нөхөх юм бэ? Худлаа хуцацгаагаад байгаарай
6 | 0 Хариулах
Алтанцэцэг [59.153.113.196] 2024/9/27
Дулаан цахилгаанаа өгөх ёстой хэмжээндээ тогтмол хангаж бж л нэмээрэй.Өлбийсэн дулаан өгч бгаагаас болж давхар халаагуур залгаж нэг үйлчилгээг 2 төлж бн.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.176.216] 2024/9/27
эн улсад үнэн ярьдаг хүн байна уу. Толгойгүй төр гэж энэ байх. Барааны үнийн өсөтөө барьж чадахгүй байж. Эднүүс шиг хулгай хийгээд баяжаагүй ард түмэн яаж амьдарна. МАНыг төрөөс айлуулах хэрэгтэй. Хулгхйч НАМ төрд байгаа цагт өөдлөхгүй нь тодорхой
2 | 0 Хариулах
иргэн [202.9.46.121] 2024/9/27
Эрчим хүчний үнэ 30% нэмэгдэхэд бүх юмны үнэ дагаад 30 % нэмэгдэнэ...цалин тэтгэвэр 30%-р унана... мөнгө 30%-р үнэгүйдэнэ...ядуурал 30%-р өснө гэсэн үг... иргэдээ ядуурлаас яаж хамгаалах гэж байна вэ төр засаг аа ??? цалин тэтгэвэрээ бас нэмэх үү???
10 | 0 Хариулах
Иргэн [139.5.217.159] 2024/9/27
Үнэн
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.199] 2024/9/27
Тооцоолол бол тооцоолол, зах зээлийн хий өсөлтөө хязгаарлаж чадахгүй л бол, наад эрчим хүчний салбартаа үүрлэсэн хулгай, тендерийн хулгайгаа дарж чадахгүй бол тэгээд дахин дахин нэмээд ч хэрэггүй ээ
4 | 0 Хариулах
Иргэн [66.181.184.126] 2024/9/27
Энэ нэг цүнх баригч үндсэн ажилаа хэзээ хийх юм бол!!! Улс төрчдийн зааж өгсөнөөр үлээсээр суудалдаа нэг юм сууж байх шиг бн!!! Арчаагүй албин хүн юм!!! Ямар ч тэнэг хүн хууртхааргүй юм ярих юм!!! Он гараад огцом импляц болно малаа!!!
3 | 0 Хариулах
Нар [66.181.190.136] 2024/9/27
Цахилгаан дулааны үнэ нэмж иргэддээ дарамт болсоноос уур савсаж дулаанаа алддаг траншейнаа засаачээ. Гудамжны гэрлээ өдөр нь унтрааж байл даа. Өдөржингөө асаачихаад цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон оо яриад байх юм. Хэмнэлт гаргахын тулд ажилчдаа хариуцлагатай байлгах хэрэгтэй
5 | 0 Хариулах
Зочин [202.126.94.62] 2024/9/27
Эрчим хүч, дулааныг үйлдвэрлэгч-түгээгч ААН-үүд ямар ч бсан алдагдалгүй болох ёстой.
1 | 2 Хариулах
Зочин [103.206.193.67] 2024/9/27
нүүрсний хулгайч нараасаа наад мөнгөө аваач ба нэмээд хөгжлийн банк нийгмийн даатгал хуссан хүмсүүдээсээ наад зөрүү мөнгөө нэхэж аваач дандаа иргэд рүү шүү !!!!!!!!!!!!
6 | 0 Хариулах
Зочин [66.181.182.118] 2024/9/27
Vgvi de dagaad bvkh yumnii vne nemegdene 20s 30% bol nemnee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.109] 2024/9/27
Inflation usultiin tootsoolol xudlaa baina. Aj axuin negjuudiin bux zardal usnu, unedee shingeene. Unee 1% usgunu gej baixgui dor xayaj 30% usux baixdaa.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.181] 2024/9/28
VNE NEMEH BURUU SHVV DEE
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.221] 2024/9/27
Үнэ нэмэхгүй ашигтай алдагдалгүй ажиллөх боломж нөхцөл байгаа даа даанч үнэ нэмэхийг зөв гэж тооцож шийдэх гээд байх шиг харин ч хямдруулж болмоор
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.94] 2024/9/27
2020 оноос оюу эрдэнийн засаг гадаад өр 40 их наяд болсон....ковид сонгууль төсөвийн мөнгийг үргүй зардал eранхийлөгч eрөнхий сайд 7, 8 зөвлөхтөй......уих дарга нь 7 зөвлөхтөй......зам ын тeндeр.....дахин төлөвлөлт газар чөлөөлөлт нэртэй .....төсөвийн мөнгө иргэдэд тарааж хулгай хийж байгаа......үүнийг шалгах хэрэгтэй
3 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.211] 2024/9/27
Чойжилсүрэн, Лхагвасүрэн 2-г хурдан хал. Толгой нь хагас дутуу ажилладаг ч хамаагүй өөр мануухай тавихад л энэ 2-оос дээр ажиллана. Тэд бол луйварчид.
6 | 0 Хариулах
Зочин. [202.126.90.211] 2024/9/27
Буруу тооцжээ. Имцляцийн дарамт 1-2 % болж иргэдийн амьдрал 90 -ээд оных шиг муудах тал руу урсана.
6 | 0 Хариулах
Зочин [202.55.188.121] 2024/9/27
Цахилгаан дулаан ингэж өсөхөд инфляц 1% бна гэж юу бсын. Ард түмнийг тэнэг гэж бодоогүй биз дээ.
8 | 0 Хариулах
Иргэн [139.5.217.159] 2024/9/27
Яаж ч 1% байж чадахгүй. Дагаад бараа үйлчилгээний хөлс нэмэшдэнэ. Ард түмний амьдрал дордоно
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.161] 2024/9/27
Суурь хураамж гэж авдаг . Энэ юунд зарцуулагддаг юм. Иргэдээ мөлхүүлж байж л хэдэн луйварчид нь амьдардгаа болих.
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.21] 2024/9/27
Дээрээс нь иргэдийн татвараар бий болсон төрийн мөнгийг дарга нар өөрсдийнхөө эрх ашигт зохицуулж баруун, солгойгүй үрдэгээ болимоор байна.
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.38] 2024/9/26
orosiig demjeeed MAN-aa songood bai orkuud mini hohino gej heliidaa
1 | 2 Хариулах
Z [202.9.40.178] 2024/9/26
Энэ өлөн нам дагасан авилгач луйварчин бузрууд үнэ л нэмэж ард иргэдииг уламл ядуус болгосоор ждү нүүрс ногоон хуучин автобус овшоор гээл энэ бузруудын хулгай
3 | 0 Хариулах
Зочин [172.59.186.166] 2024/9/26
Nemsen ni dr
0 | 2 Хариулах
Зочин [66.181.184.200] 2024/9/26
Ганц цахилгаан станц барьж иргэдийг хангалттай, найдвартай эрчим хүчээр хангаж чадахгүй байж үнэ нэмэх эртэднэ шүү. Улныхан уурлана даа
10 | 0 Хариулах
Зочин [103.168.34.72] 2024/9/26
yahav dundaj ail orhod 30 myangan togrogiin zardal nemegdeh um bna.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.5] 2024/9/26
Хувьсгал гарч болно. Нийгмийн захиалга яг цагаа олох цаг дор....
3 | 3 Хариулах
Зочин [103.57.92.212] 2024/9/26
🖕🖕🖕
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.87] 2024/9/26
Би хэлж байсан шүү. 10 сард сонгууль дөнгөж дууслаа гэсэн шиг үнэ нэмэгдэнэ гэж. Бензин үнэд орно. Хавар тарааж байсан зээлийнхээ үр шимийг засаг өвөл нь хурааж авна. Татвар нэмнэ. Цахилгаан дулаан нэмнэ. Талх 6000₮ давах ойрхон байна. Одоо тэд иргэдэд сэтгэл зүйн хувьд мсж өгч байна. Мунхаг иргэд одоо өвөл болдогийг мартчихсан яваа шүү дээ. "Өвөл болохоор хүйтэрнэ шүү" гэж Ман энэ хүнээрээ дамжуулан хэлж байна.
7 | 1 Хариулах
ДОВДОН [139.5.219.129] 2024/9/26
За шааагааарай бас арай нэмээд байгаам бишү
3 | 0 Хариулах
Зочин [66.181.177.140] 2024/9/26
tarif nemlee geed shine stants gazraas urgaad garaad irehgui ard tumen orosiin holboonii ulsiin dainiig l sanhuujuulj baigaa yum uur tailbargui dee
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.202] 2024/9/26
За даа хэцүүхэн ч юм болох нь дээ. Үе шатлалтай нэмж болдоггүй юм уу. Бүгд ойлгож байгаа нөхцөлд бага багаар хугацаатай явуулахад хэцүү байдлаас гайгүй гардагдаа. Гэнэт хийсэн үйлийн гамшиг нь их гэж ярьдагдаа...
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.101] 2024/9/26
Сонго дараа нь амар сайхан жарга даа улнууд минь.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.176.240] 2024/9/26
Зөв нам нам гээд долоох гээд байдаг нөхдүүд дагаад миарчдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.221] 2024/9/26
Үгүй дээ, Цэнцэрэн минь. Бүх хүнсний үйлдвэрүүд, оёдлын цехүүд, бүх оффис барилга, бүх тоног төхөөрөмжүүд цахилгаан ашигладаг. СӨХ төлбөрөөс эхлээд бүх зүйлсийн суурь үнэ нэмэгдэнэ. Зөвхөн хүнс ч биш, тээвэр, барилга гээд явж өгнө
7 | 0 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/9/26
Юун нэг. Бодит өсөлт 25-40% байна.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.145] 2024/9/26
Сонгуульд суудал авсан намуудад төсвөөс мөнгө өгч болохгүй, хуулиа өөрчил, бидний мөнгийг хэрэггүй юманд наагаад байх юм аа
7 | 0 Хариулах
Зочин [66.181.184.200] 2024/9/26
Тендер, сонгон шалгаруулалт гэж МАН-ын үед ялагч нь түрүүлээд тодорчихдог оролцогчийн дүр исгэн шалгаруулсан болдог явдал газар авчээ.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.145] 2024/9/26
Цахилгаан дулааны үнийг нэмж болноо, дагаад цалин, тэтгэвэрээ нэмэгдүүлэхгүй бол хэцүүхэн л юм болно шүү, улсын их хурал, засгийн газар ард түмнийхээ амьдралд ойр шийдвэр гаргаасай билээ
9 | 0 Хариулах
20 минутын шорон хот [62.210.173.114] 2024/9/26
Босоод эсэргүүцэх зориггүй бол ингэж л дарлуулна шүү дээ 😏
8 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.126] 2024/9/26
МАН-ЫН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ, БЭЛЭН МӨНГӨ ХЭВЛЭГЧ КАСС БОЛСОН ЭНЭ НОВШНУУД ХУДЛАА Ш А А С А А Р!!! ЦАХИЛГААН ДУЛААНЫ ҮНИЙГ ЗАМБАРААГҮЙ НЭМ, ИНФЛЯЦАД НӨЛӨӨЛӨХГҮЙ Л ГЭЖ ХЭЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ТӨВ БАНК НЬ.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.177.140] 2024/9/26
ene tatvar uniin usultiig bid diilehguinee uneheer tuildaj baina odoo bid bosohoos uur zam uldsengui yadarch baina
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.140] 2024/9/26
shuud 12% usnu battai helie
3 | 1 Хариулах
Зочин [202.9.47.8] 2024/9/26
Сонгууль өнгөрөнгүүт нэмж нтр… манай тэнэгүүд МАНд хууртаж ханахгүй. Одоо тавилан юм даа
7 | 0 Хариулах
Монгол дэлхийд. [66.181.190.70] 2024/9/26
2003 он хавьцаа байх цагаан утас гэгч юм минутын 50₮ яриулдаг байлаа. нэг өдөр харин 150₮ гээд сууж байна. юу болов яав ийв гэсэн бензиний үнэ нэмсэн гээд хээвнэг сууж байх нь билээ.
4 | 0 Хариулах
hi [66.181.182.171] 2024/9/26
Яааж 1 хувь байх боломжтой вэ Арай л шаах юмаа
10 | 0 Хариулах
Зочин [66.181.190.49] 2024/9/26
Импляц нэмэгдэлээ гээд тэтгэвэр тэтгэмж нэм гээд байх юм ажилаа хийж байгаа бид яах болж байна аа хэдхэн жилийн өмнө юмны үнэ ямар бага байлаа гэтэл одоо авдаг цалин бараг хэвээрээ шахуу энэ ширээ бөглөсөн хэдхэн дарга ченж нэртэй луйварчидийг хэдий болтол тэжээх юм цахилгааны үнийг нэмэх юм бол ноднин жилийн жагсаалаас илүү юм болох байх шүү
4 | 0 Хариулах
Харамсал [103.145.234.93] 2024/9/26
Хуулийн дагуу үнэ импляц тооцож тэтгэвэр нэмэх хэрэгтэй. Үнэ тариф шинэчлэхдээ суурь үнэ, сэргээгдэх эрчим хүчний төлбөр гэж 2 төлбөр авдагаа нэг болгоорой.
1 | 0 Хариулах
Зочин [103.10.22.137, 165.225.228.84] 2024/9/26
онол практик зөрнө шүү. бүх юмны үнэ айхтар нэмэгдэнэ. 90 оноос хойш эрчим хүчний төлбөрөөр юу хийж байсан бэ? яагаад шат дараалсан шинэчлэл хийгдээгүй вэ? дээдсийн идэж уусныг энгийн бид байнга ингэж үүрч, төлж байх уу? хувьсаглын өмнөх хамжлагууд шиг ноёныхоо өрийг дарах уу?
4 | 1 Хариулах
Зочин [66.181.161.188] 2024/9/26
Оросод өгөх 1.5 тэрбум доллар бидний халааснаас гарнаа гэж хэлсэн байхаа
3 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.161.30] 2024/9/26
МОНГОЛД АМЬДРАХАД ӨРТӨГ МАШ ӨНДӨР БОЛСОН БАЙНА. АЯГА ХООЛ ХАМГИЙН ХЯМД НЬ 20К ХАВЬЦАА. ХӨДӨӨ ЯМАР Ч ҮЙЛЧИЛГЭЭГҮЙ ГЭР 150-200К. ХОТОД БАЙРНЫ ТҮРЭЭС БАГАДАА 1-1.5 САЯ. МОНГОЛД АМЬДАРСАНААС ӨӨР УЛСАД АЯЛАЖ АМЬДРАХ НЬ ӨРТӨГ ХАМААГҮЙ БАГА БАЙНА.
14 | 1 Хариулах
Зочин [202.179.18.194] 2024/9/26
30%-50% яаж 1% болдог ? Бараа үйлчилгээндээ шингээд тэр чигээрээ үнэ өснө.
6 | 0 Хариулах
Бат инженер [202.9.40.12] 2024/9/26
Төгрөгийн ханшийг шалан дээр унагасан Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч 2-ыг зайлуулахгүй юм уу. Энэ ханшаа унагах чинь МАН-ын бодлого уу.Тэгвэл шулуухан хэлчих Оюун Эрдэнэ ээ
11 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.30] 2024/9/26
СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЦАХИЛГААН ИХ ХЯЗГААРЛАДАГ БОЛСОН. ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДАЛД ОРЧИХСОН. ЦАХИЛГААН ОЛОН УДАА ХЯЗГРААЛАСАН ХҮНДХЭН ӨВӨЛ БОЛНО. ЗАЙСАН ХАВИАР БАРАГ ТАСРАХГҮЙ. ЯЛГАМЖТАЙ БАЙДАЛ БАС ХАРАГДААЛ БАЙГАА ЮМ. СОНГУУЛИЙН ДАРАА ЮМНЫ ҮНЭ ӨСДӨГ НЬ ЖАМ БОЛСОН ДО. НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙГАА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ АРД ИРГЭДЭЭ ЧАНГАЛСААР.
11 | 0 Хариулах
Монгол дэлхийд. [66.181.190.70] 2024/9/26
манайд станц барихад ямар ч асуудал байхгүй, тэрнээс гадна манай шугам сүлжээ ачааллаа дийлэхээ байсан. сүүлийн 30 жил нэмж шинээр бараг шугам тавиагүй байх шүү.
1 | 1 Хариулах
Сайшаалт Ерөөлт [202.126.91.139] 2024/9/26
..11 САРААС БҮХ ҮНЭ НЭМЭГДЭНЭ.
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.30] 2024/9/26
ТӨР ДАНХАЙГААД ХУЛГАЙЧ НАР НЬ ИХСЭЭД ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖҮҮД ТАТВАР ҮНИЙН ӨСӨЛТӨД АЛУУЛЖ БАЙНА. СОНГУУЛИЙН ӨМНӨ МӨНГӨ ХЭВЛЭЖ ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЖ САЙН ХҮМҮҮСИЙН ДҮРД ТОГЛООД СОНГУУЛИЙН МАРГААШ ЦАХИЛГААН ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМДЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД ТӨР БАРЬЖ БАЙНА. ТЭДНИЙГ СОНГОДОГ БҮХЭЛ БҮТЭН ХАР МАСС БАЙНА.
3 | 0 Хариулах
Монгол дэлхийд. [66.181.190.70] 2024/9/26
ер нь 126н гишүүнтэй больё гэж ард түмэн хүссэн юм уу? бараг л иргэдийн шахалтаар тоог нэмэхгүй бол болохгүй гээд байсан. миний эргэн тойронд хүссэн алга. ардын нам тэр чигээрээ огцорчихвол буцаад байрандаа орох юм биш үү.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.0] 2024/9/26
Зугуухан үнэ чөлөөлнө гэдэг бол дасгаж идэх гэсэн л үг үнэхээр зах зээлийн зарчимаар нь явуулах гэж байгаа бол шууд чөлөөл идэж ханадаггүй хулгайчууд шүү.
2 | 0 Хариулах
Монгол дэлхийд. [66.181.190.70] 2024/9/26
короногоос хойш жил болгон хүний гол хэрэглээ болох хүнс бараг 100% нэмэгдсэн гэхэд буруудахгүй, ОХУ гурил аваад бараг 50% хямдаар нийлүүлэнэ гэсээр өнөөдөр ч өссөөр. хүний гол хэрэглээг анхаараач тэгвэл цахилгаан дулаан нэмлээ гэж гомдлоод баймааргүй байна. арай л биш юмаа. Монголоос гараад явхад хамаагүй хямд байна шдээ.
6 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.30] 2024/9/26
КОВИД ГЭВЭЛ БҮХ УЛСАД ГАРСАН. ХЭД ХЭДЭН УЛСААР АЯЛАЖ ҮЗХЭД ЮМНЫ ҮНЭ ӨСӨӨГҮЙ МӨНГӨНИЙ ХАНШ НЬ ХЭВЭЭРЭЭ УЛСУУД ЗӨНДӨӨ БАЙНА.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.91.169] 2024/9/26
Зүгээр л иргэдээс улсаас давхар авч идэж л байгаа арга.чөлөөлчихвөл хүмүүс зундаа нарны эрчим хүч зай хураагуур салхин сэнс ашиглаад эхэлнэ.аяндаа үнэ одоогийнхоос бууна шүү
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.30] 2024/9/26
НОГООН АВТОБУС НҮҮРСНИЙ ХУЛГАЙГАА ШУДАРГА ШИЙДЧЭЭД ҮНЭЭ НЭМЭЭРЭЙ. ТАТВАР ЮМНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ХЭРЭЭС ХЭТЭРЧЭЭД БАЙНА ШҮҮ.
5 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.161.30] 2024/9/26
СОНГУУЛИЙН МАРГААШ НЭГ ИЙМЭРХҮҮ. ТОРГУУЛЬ ТАТВАР ЦАХИЛГААН ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМДЭГ. ЮМНЫ ҮНЭ ӨССӨӨР. СОНГУУЛИЙН ӨМНӨ МӨНГӨ ХЭВЛЭЖ ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЖ САНАЛ АВДАГ. ИЙМ Л ТОГТОЛЦОО ЯВЖ БАЙНА.
12 | 0 Хариулах
Зочин [66.181.184.200] 2024/9/26
Чойжилсүрэн яагаад заавал сайд хийх гэж...энэнээс өөр ажил хийдэг хүн алга уу. Энэ дөрвөд 4 жилийн хугацаанд ганц цахилгаан станц барьчихаагүй сууж бнда
11 | 0 Хариулах
Зочин [103.212.162.61] 2024/9/26
Нутаг ус ярихгүй
0 | 2 Хариулах
Зочин [103.161.242.117] 2024/9/26
MAN songoson hohi l geye daa uil uil sain uil gichiilzgenuud ee
0 | 0 Хариулах
Саруул [202.131.236.18] 2024/9/26
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өнөөдрөөс нэмэгдэв......
3 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.30] 2024/9/26
СОНГУУЛИЙН ӨМНӨ МӨНГӨ ХЭВЛЭЖ ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ХАЛАМЖ НЭМЭЭД СОНГУУЛИЙН ДАРАА ЦАХИЛГААН ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМЧИХДЭГ. НЭГ ХАЛААСРУУ НЬ ХИЙГЭЭД МАРГААШ НЬ НӨГӨӨ ХАЛААСЫГ НЬ УХДАГ БОДЛОГО Л ЯВУУЛЖ БАЙНА. ҮҮНИЙ ҮР ДҮНД ТӨГРӨГ СУЛАРСААР.
10 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.161.30] 2024/9/26
ХҮМҮҮСИЙН ДУНДАЖ ЦАЛИН ӨСӨЖ БАЙГАА ГЭДЭГ Ч ЮМНЫ ҮНЭ ТАСРАЛТГҮЙ ӨСӨЖ БАЙНА. БОДИТ ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР БАХЬ БАЙДГААРАА.
9 | 0 Хариулах