ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад оронтой харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй бөгөөд эрчимтэй хөгжүүлж байгаа нь бахархууштай"

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны есдүгээр сарын 25-ны өдөр уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хөндөж, НҮБ Монгол Улсыг тууштай дэмжиж ажилладагт талархлаа илэрхийлэв.

Түүнчлэн Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл өгч, НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлд бэхжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын 2026 онд эх орондоо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг онцолж, бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа тэмдэглэлээ.

Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж, мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй бөгөөд эрчимтэй хөгжүүлж байгаа нь бахархууштай хэмээн тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улс нь НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн, бүс нутгийнхаа улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцлийн гүүр болж байгааг тэмдэглэхийн сацуу НҮБ нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр халуун дотноор хүлээн авсныг санан дурсаж байдгаа хэлээд, Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын төр, засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс орныхоо хөгжил дэвшлийг цогцлоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг НҮБ болон түүний системийн байгууллагууд бүх талаар тууштай дэмжихийг нотоллоо.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [67.217.56.98] 2024/9/27
хулхи хуурна даа бүтэн голомтоороо 25 онд сөнөтүгэы
0 | 0 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17зорилтот шулмын хорлол 👿 [62.210.173.103] 2024/9/26
Тогтвортой хөгжлийн 17зорилтот хөтөлбөр гэгч чинь хуйвалдааны онол гэгч муу ёрын бузар булай чинь шүү дэ.Энэ план нь агенда 2030 гэж нэртэй байгаад арай амжихгүй болонгуут арагш сунгаад агенда 2045 болж байгаа юм.учир нь төлөвлөсөн террорист ажиллагаа нь амжихгүй байгаа болчихгүй юу.Энэ мулгуу нохой монголыг хорлоно гээд гарын үсгээ зурчихлаа 😡 Энэ планаар бүх дэлхийд нэг л засаглалтай тэр нь сатаануудын засаглал болох ба хүн төрөлхтнийг 75хувиар цөөрүүлж байгаад хянах гээд байгаа юм 👿20 минутын хот гэдэг чинь үндсэндээ шорон Хятад хувилбарын хот!Уур амьсгалын өөрчлөлт гэсэн хулхи уриан дор хүмүүсийн хоол хүнс бэлчээр нутгийг мэдэлдээ авч хортой монополь хүнсээр хорлож,хот нэртэй шоронд хорихгээд байгаа шүү дээ 👿 Үүнийг ойлгодог хүн Монголд цөөхөн байнаа
1 | 7 Хариулах
Зочин [202.126.90.202] 2024/9/26
Мөнхийн хөрш улс гэж байхгүй. Геополитикийн бодлогоос шалтгаалж ямар ч улстай хиллэж болно. Гагцхүү улсын нэрээ мөнх байна уу түр байна уу хадгалах нь тухайн улс хэр зэрэг зөв бодлого баримтлахаас шалтгаалах боловуу. Одоохондоо байгаа манай хойд хөрш монгол улстай хиллээд түүхэн цаг хугацааны хувьд удаагүй шүү дээ...
6 | 2 Хариулах
Зочин [66.181.186.56] 2024/9/26
Үхсэн ацны мөнхийн хөрш 1нь 1950 онд байгуулагдсан улс нөгөөх нь 90 онд улс болсон амаа мэдэж дальжигнаарай
10 | 3 Хариулах
Орос Монголын хөрш биш. [51.15.73.89] 2024/9/26
Буриадууд л саяхан 17-р зуунд Монголын нутгаас дээрэмдэж хоймор ирж буусан Азийг доорд үздэг Оросуудаа манай мөнхийн хөрш гэцгээн тархи угаадаг. Европ дээд төрөлтөн Оросуудын нутаг Ижил мөрнөөс нааш байхгүй. Үхсэний Курил Алс дорнод Сибир Кавказ. Бүгд Оросуудын доорд үзэж доромжилж устгаж оросжуулж ирсэн багуудынх нь нутаг.
5 | 5 Хариулах
Оркус [59.153.87.8] 2024/9/26
Юун мөнхийн хөрш вэ. Хойд, урд 2 улс мөнхөд орших юм уу? 100 жилийн дараа задарвал буриад, өвөрмонголтойгоо хиллэнэ. Хэн мэдлээ
15 | 1 Хариулах
Зочин [202.126.89.152] 2024/9/26
ХОЙД ТАЛЫН ХӨРШ ЯАХЫГ МЭДЭХГҮЙ УУЛЫНХАН ТАТАРУУД НИЙЛСЭН 22 РЕПУБЛИКУУД БАЙГАА ТЭД ИРЭЭДҮЙД ЯАЖ Ч МАГАДГҮЙ. УРД ХӨРШ ЗАДРАНА ГЭХЭД ХЭЦҮҮ ХҮН АМЫН 92 ХУВЬ НЬ ХАН ҮНДЭСТЭН ДЭЭРЭЭС НЬ АМЬДРАЛЫН ТҮВШИН НЬ САЙЖРААД БАЙВАЛ ЗАДРАНА ГЭХЭД ХЭЦҮҮ
8 | 1 Хариулах
Зочин [202.126.89.152] 2024/9/26
2270 ОН ГЭХЭД МОНГОЛ БҮС НУТАГТАА ХҮЧИРХЭГЖИНЭ ТЭР ЦАГТ ХОЁР ХӨРШ МОНГОЛТОЙ ХИЛЛЭЖ БАЙГААДАА БАЯРЛАДАГ БОЛНО. 200 ЖИЛ ЮУХАН БАЙХАВ
6 | 0 Хариулах
Зочин [139.5.216.79] 2024/9/26
Африкууд бас ирээдүйд дэлхийг эзэгнэн гэж яриад бга.
1 | 1 Хариулах
Зочин [95.211.60.8] 2024/9/26
7350 оноос Африкууд, Орос, Монголчууд их гүрэн болно. Бусад нь бүгд өөр гариг руу нүүчихсэн байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.26.95.170, 165.225.230.126] 2024/9/26
НҮБ индэрт үг хэлж, НҮБ-тэй энэ мэт уулзах ч яахав дэлхийн бүх улс орны хийдэг л ажил. Монголчуудыг сэхээрүүлж эх орондоо хайртай болгох, Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, Монгол эх орны эрх ашгийг хамгаалж аюулгүй байдлыг хангах тал дээр юу хийж байнаа МАН-ын б ө ө с нүүд??? Монгол хүн эх орондоо хайргүй боллоо. Монгол хүний үйлдэл эх орны эрх ашгийн эсрэг байдаг боллоо. Монголд Хятад болон бусад харь орны иргэд дураараа тонгочиж дунд чөмгөөрөө жиргэдэг боллоо. Монголчууд улам л ядуу, ажилгүй, гуйлгачин, өвчтэй, хулгайч, балмад, хэрүүлч, үнэ цэнгүй зомбинууд болж байна. Улс орон удирдаж байгаа юм бол улс орноо өөд нь татаач!!!
8 | 0 Хариулах
Зочин [66.181.190.182] 2024/9/26
Яг үнэн.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.79] 2024/9/26
Гаднаа үндсэрхэг дотроо монголоо хаясан хүмүүс дээр дооргүй зөндөө бга
1 | 0 Хариулах
Зочин [95.211.60.8] 2024/9/26
Ихэнх нь авлига хулгайдаа идэгдээд дууссан. Төрийн байгууллагыхан бол шударга ёс, шүүх хуулиас айж байгаа. Энэ тэгээд хэзээ ч биелэхгүй.
2 | 0 Хариулах
Choir [5.253.206.122] 2024/9/26
Кофи анантайгаа уулзаад схан бгаа бхдаа хаха
13 | 1 Хариулах
Зочин [172.58.166.137] 2024/9/26
😂
1 | 0 Хариулах