Хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг илрүүлжээ.
Экологийн Цагдаагийн Алба(ЭЦА)-наас "Эко-2024" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт зохион байгуулж, нэр бүхий иргэд бүлэглэн гурван байршилд хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлжээ.
Хууль бус үйл ажиллагаандаа ашигласан
Дээрх хяналт шалгалтыг явуулсан газар нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй байсан тул цагдаагийн байгууллагаас техник технологийн дэвшил болох сансрын хиймэл дагуулын байр зүйн зураг болон дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/ зэргийг ашиглан хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай болон техник хэрэгслийн байршлыг тогтоож энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоож ажиллалаа.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!