ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/12-НД НИЙТЛЭГДСЭН
Ерөнхий сайдын зөвлөх Б.Гантулга ажлаа хийж байгаа гэв
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монгол Улсын Ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу sekstsagaanbogd-ыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Түүний бусдад хүч хэрэглэж буй бичлэг сошиалд цацагдсанаар нийгэмд багагүй шүүмжлэл өрнөсөн. Уг асуудалтай холбоотойгоор Б.Гантулгыг Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдсөн гэх мэдээлэл гарч эхлэв.
Энэ талаар тодруулахад Засгийн газрын хэвлэлийн албанаас "Б.Гантулга ажлаа хийж байгаа" гэдэг хариулт өглөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
