ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

МОНАДА: Б.Баттөгсөөс допинг илэрснийг мэдэгдсэн боловч Паралимпт барилдуулахаар авч явсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Паралимпын наадам өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийсэн билээ. Тус наадмын пара жүдогийн төрөлд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдсөн юм. 

Гэвч эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Баттөгс барилдах байсан боловч дэвжээнд гараагүй. Паралимпын наадамд оролцохоор явсан тамирчин яагаад барилдаагүй талаар мэдээллийг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Агентлаг (МОНАДА)-аас өглөө. 

МОНАДА-ийн мэдээлж буйгаар "Паралимпын хорооноос хоёр тамирчныг цагаан хуудсаар оруулах болсон, яаралтай шинжилгээ авах тухай даалгаврыг манай байгууллагад долдугаар сард ирсэн.

Ийнхүү пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Баттөгс цагаан хуудсаар орохоор болж, допингийн шинжилгээг долдугаар сарын 29-нд яаралтай горимоор авсан.

Наймдугаар сарын 20-нд шинжилгээний хариу ирж, тамирчны сорьцоос допингийн төрлийн бодис илэрсэн. Тиймээс Б.Баттөгсийг хоёр дасгалжуулагчтай нь наймдугаар сарын 30-нд дуудаж уулзсан байгаа.

Энэ үеэр түүнд тамирчны эрхийг нь хязгаарласан, долдугаар сарын 20-оос хойш орсон бүх тэмцээн хүчингүй болохыг сануулж, гарын үсэг зуруулсан. Мөн пара жүдогийн холбоонд тухайн тамирчнаас зөрчил илэрсэн тухай мэдээллийг наймдугаар сарын 30-нд өгсөн юм.

Гэтэл есдүгээр сарын 2-нд Паралимп руу явах пара жүдогийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Баттөгсийн нэр байсан. Мөн Пара жүдогийн холбооны ерөнхийлөгч Парист байхдаа цахим сүлжээнд оруулсан мэдээлэлд Б.Баттөгс бэлтгэл хийж буй нь харагдсан. 

Үүнийг манай байгууллага есдүгээр сарын 3-нд Биеийн тамир, спортын улсын хороо, Паралимпын хороо руу зөрчил илэрсэн талаар мэдэгдсэн. Паралимпын багийн ахлагч Н.Оюунбат тус мэдээллийг авснаас хойш 48 цагийн дотор Б.Баттөгсийг тамирчдын тосгоноос гаргажээ. 

Паралимпын хороо Парист ажиллаж байсан учраас Пара жүдогийн холбоо хороондоо мэдэгдэхгүйгээр тухайн тамирчныг авч явсан байна. 

Хэрэв допингийн зөрчилтэй тамирчин Паралимпт барилдсан нь илчлэгдвэл манай улс олон улсын гэрээнд заасан үүргээр хариуцлага хүлээх магадлалтай байлаа" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ДОВДОН [103.41.93.191] 2024/9/12
Азаа үздэг эргүү бодол монголчуудад л байна
1 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [202.126.90.177] 2024/9/12
Ддд аакууд
1 | 0 Хариулах
Зочин [76.36.239.182] 2024/9/12
Hariutslaga tootsoochee!!
1 | 0 Хариулах
Zochin [103.57.94.25] 2024/9/11
Haraagvi sohor tamirchingaar turshilt hiij bgaad asuudal uuslee dee huurii
3 | 0 Хариулах
Monada [103.57.94.25] 2024/9/11
Surgal medeelel muugiih hoyr bagsh Monadagiin ajiltan ..... ees tamirching awch ywj bolohuu gehed barilduulj bolohgvi awch ywj bolno gesen baidag .Ingseneer Parajudo holboo huraldag Erunhiilugch ....zuwshuurch awj ywsan Enend bagshiin buruu bhgvi bagsh tamirchig hunii amjilt uud hutuldug bolhoos bolj butejgvi ymand hutulduggvi
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.215] 2024/9/11
zevuun idda ve medseer baij yavaad ogdog ochij unegui olymp uzej parisaar aylah gej yavj mongiig ni ooroor ni garguul
8 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/9/11
авч явсан этгээдүүдээс зардалыг нь гаргуулаарай
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.113] 2024/9/11
Sn ajillajee
0 | 0 Хариулах
Monada [66.181.161.116] 2024/9/11
Hogiin heruuliin buzar bolson ene baiguulaga mongold ymarch hereg bhgvi ter shinjilgeend ywuulj bga zardal munguuruu Shinjilgee awah gej bga tamirchingaa ywuulj uguulvel hargvi jaahan zuruu garna zuruug ni tamirchin uuruu daagaad uwchij boliish muu lalarii hunii muud dutai baiguullaga Munguteid ni uljilu gugvi g ni il gargad hunii sugnuud
0 | 0 Хариулах
Зочин [203.14.29.34] 2024/9/11
допинг шаасан гар нь өөрөө мэдэж л байдаг баймаар, одоо цагт яаж мэдэгэдхгүй гэж бодож ийм юм хэрэглэдэг байнааа, допинг хэрэглэсэнд нь одоо хэдэн жилийн хориг моригоо тавьхым байгааздээ, зураг хөрөг нь байна уу? ямрым байдым харъя баттөгс гээч ширэн нүүрт нь?
1 | 0 Хариулах
💩 [66.181.183.225] 2024/9/11
battushig gedeg hujaa hunii ajil shuudee,
2 | 1 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/9/11
holbood hariustlagatai bh yostoi
3 | 0 Хариулах
Зочин [202.126.90.191] 2024/9/11
Улс орноо хорлох гэдэг балайнуудад хариуцлага тооц!
3 | 0 Хариулах
Зочин [139.5.217.103] 2024/9/11
Яахаар допинг гарсаар бхад авч явж бгаа юм Мэдсээр байж Монгол Улсын нэр Тамирчдыг алахаар бсан бна
8 | 0 Хариулах
Зочин [183.168.29.208] 2024/9/11
за бас овоо л ажилладаг юм байна
0 | 0 Хариулах