ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЦЕГ: Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад аялах, суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

Иргэд гадаад улсыг зорихоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэх зарт итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байгаа аж. 

Тодруулбал Улаанбаатарт оршин суух хаягтай иргэн У нь “БНСУ-д виз гаргадаг хүн байна урьдчилгаа дөрвөн сая төгрөг шилжүүлээд найдвартай виз гаргана” гэж олон удаагийн үйлдлээр 170 гаруй иргэнийг залилсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. 

Тиймээс иргэд та бүхнийг бусдад залилуулж, эдийн засаг, цаг хугацаагаар хохирохоос урьдчилан сэргийлж, аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар нягтлахыг анхаарууллаа. 

Ямар ч төрлийн гэрчилгээ, виз, үнэмлэхийг хувь хүн гаргадаггүй болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
РАВДАН [66.181.160.45] 2024/9/11
ТӨР ГЭДЭГ ЧИНЬ ХҮН Л БИЗ ДЭЭ! ТЭГЭХЭЭР ХҮН Л ВИЗ ГАРГАЖ ГЭРЧИЛГЭЭ БИЧИЖ ӨГНӨ БИЗ ДЭЭ! ЯМАР ТЭНЭГ ХҮН ХУУРЧ БАЙГАА БИШ ДЭЭ!
0 | 1 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/10
Гаргадаг. Дээхэн үед бол бүх л элчингийнхний хувь хүмүүс оролцдог байсан. Одоо ч зарим элчингийнхэн хувийн байгууллагаар бүртгэлээ хийлгэдэг. тэр бүртгэл дээр суудаг тодорхой нэр ус хаягтай хувь хүн даатгалын бизнъс хийдэг. элчин нь хуудсан дээрээ шаардаагүй олон матэриал шаардаад заавал даатгал хий гэнэ. тэр хувь хүний хүслийг биөлүүлэхгүй бол матөриал чинь элчингийн хаалгаар орохгүй. Албан ёсны хэлээр нь уншихаар шаардсан юм байхгүй. Тэр хүмүүс лав даатгалын бүртгэлээс тодорхой хувь авдаг л байгаа. дээр үед бүр гаргаад өгдөг байсан нь үнэн. Монголд бол төрийн албанд очихгүйгээр гэрчилгээ нь шууд мөнгө өгөөд гардаг байсан. Дээр үед бас элчингийн ярилцлагад тухайн хүн өөрөө очихгүй айсандаа орондоо өөр хүн оруулаад АНУ нисч байсан хүний түүх сонсч байсан.
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.123] 2024/9/10
Гэхдээ цаана нь хувь хүн л бгах
0 | 0 Хариулах
эмээ [202.126.90.250] 2024/9/10
шш надаас дор моньднууд бн аа бн амьдралдаа луйварчид хандаж явсангүй! өөрсдийгөө яах гэж тэр хогийн юмнуудтай холбож мөнгө төгрөг сэтгэл санаагаар хохирдог бн аа?!
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.213] 2024/9/10
Хохь чинь л гэнэ дээ. Бүхэл бүтэн улсын чанартай бичиг баримтыг хувь хүн гаргана гэхээр яаж санаанд нь багтдаг бнаа? Ийм хүмүүс тэгээд сонгуулиар саналаа өгдөг гээд боддоо.
4 | 0 Хариулах