ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жилийн зуны саруудад манай улс 380,917 жуулчин хүлээн авчээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ онд манай улс нэг сая жуулчин авах зорилт тавиад байгаа билээ. Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яамнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний найман сарын байдлаар манай улсад нийт 576,283 жуулчин ирсэн байна. 

Харин энэ зуны гурван сар буюу 6-8 дугаар сард нийт 425,000 жуулчин авах зорилт тавьснаас 380,917 жуулчин хүлээн авчээ. Өнгөрсөн оны зуны саруудад 254,352 жуулчин хүлээн авч байсан юм. 

2023, 2024 оны зуны саруудад хүлээн авсан жуулчдын тоо: 

Манай улсыг хамгийн их зорин ирдэг эхний 10 улсын жуулчдын тоо өнгөрсөн жилийнхээс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Жишээ нь өнгөрсөн жилийн долдугаар сар хүртэл БНСУ-аас 63,641 жуулчин ирсэн бол энэ жилийн долдугаар сар хүртэл БНСУ-аас 108,295 жуулчин иржээ. 

Ташрамд дурдахад энэ оны долдугаар сарын 2-нд манай улсад 5,174 жуулчин ирсэн нь нэг өдөрт хамгийн олон жуулчин хүлээн авсан тохиолдол болж байв.

2023, 2024 онуудын долдугаар сар хүртэл хүлээж авсан жуулчдын тоо: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.176] 2024/10/9
Mongol uls aylal juulchillaas terbum dollariin orlogo oldog bolood 2 jil bolj baina sain juulchid avah heregtei! Zochid buudal hool beleg dursgal nooluuran edlel geed asar ih orlogo oldog.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.25.83] 2024/9/12
Аялал жуулчлал харин ч эдийн засагтаа маш сайн шингэдэг бизнес бизнес шүү. Цалин, хоол, бензин, хүнс, зочид буудал, нутгийн иргэд морь тэмээ унах гэх зэргээр
0 | 0 Хариулах
Зочин [122.201.25.83] 2024/9/12
Аялал жуулчлал сайн байна. Юу л байна, гадуур жуулчид л байлаа сая зун
1 | 0 Хариулах
💩 [66.181.183.225] 2024/9/11
dandaa hunii naimaachin hujaa sheesnuud l bizdee
1 | 3 Хариулах
Ишш яахын бэ [103.212.116.245] 2024/9/11
Нээг их хүсээд байх эд биш. Хэдэн хүнд л жаахан орлого ороод нутгийнханд бол ямар ч хамаагүй, Байгаль орчин сүйднэ.
1 | 2 Хариулах
💩 [66.181.183.225] 2024/9/11
baahan hujaa guilgachin donshuuchinguud oruulaad irtsen bnlee
1 | 2 Хариулах
Зочин [122.201.25.83] 2024/9/12
Аялал жуулчлал харин ч эдийн засагтаа маш сайн шингэдэг бизнес бизнес шүү. Цалин, хоол, бензин, хүнс, зочид буудал, нутгийн иргэд морь тэмээ унах гэх зэргээр
0 | 0 Хариулах
Кса [202.126.88.191] 2024/9/11
Хурал семинар, тэмцээн уралдаанд ирж байгаа хүмүүсийг жуулчдын тоонд хэргээр оруулж өөрсдийгөө, улсаа битгий хуураарай даа. Ер нь бол ахиц муутай байгаа нь үнэн шүү. Урд нь хэзээ л Орос, Хятадуудыг тооцдог байлаа даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.121.234] 2024/9/11
400 сая болтол ч энэ хурдаараа дахиад 500 жил зарцуулахнээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.70.43.104] 2024/9/11
Гэхдээ ингээд 400к жуулчин аваад сэтгэл ханаж болохгүй. Жинхэнэ мөнгөтэй гаруудыг авч ирэх хэрэгтэй байна. Ингэх н тулд Казино л хэрэгтэй байна да. Өөрийн улсын иргэдээ оруулдаггүй гаднаас ирсэн мөнгөтэй гаруудыг оруулдаг зөндөө казино байна. Дагаад энтертаймент бизнесс бол хөгжинө. Макао, Монако зэрэг улсуудыг жишээ татаж болж бна.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.86.197] 2024/9/11
нэмэгдсэн байна болж бна. Аялал жуулчлал бол маш олон ажлын байр бий болгодог салбар. Жишээ нь жолооч, орчуулагч, кемпийн тогооч, үйлчлэгч гм.
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2024/9/11
400 say gd baisan arai boloogui bnu manaihaan haha
1 | 0 Хариулах
Зочин [62.212.64.18] 2024/9/11
400 сая руу дөхөөд л байна. Данх хааяаа буцлахаараа худ шүгэлддэгээс болоод одоо улсаараа жуулчдаа тоолдог болчих гэж дээ. Гэхдээ хэрэгтэй мэдээлэл байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.209] 2024/9/11
Гадаад дотоодын жуулчдыг эвдэрхий хагархай замаар зорчуулж байж жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэж шаах юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.46] 2024/9/11
Za odoo 399,619,083-g avchval ch
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/11
400 САЯ БИШ 400 МЯНГА ЮМ БАЙНА ШҮҮ ДЭ. МАНАЙ ДЭД БҮТЭЦ ТЭЭВЭР ЗОЧИД БУУДАЛ ХООЛ ҮЙЛЧИЛГЭЭ ИЙМЭРХҮҮ Л ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЙГАА ЮМ БАЙНА. 400 САЯ ГЭДЭГ ТОО БОЛ УСАН ТЭНЭГ ХҮНЭЭС Л ГАРНА ШҮҮ.
3 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/11
МОНГОЛЫН МААНЬ ХҮН АМ ХЭД БИЛЭЭ. 1 САЯ ЖУУЛЧИН ИРВЭЛ ИХ ЮМ.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/11
ДАНХ БАС Л АГУУ СЭТГЭЖ БАЙГАА ЮМ ШҮҮ. ХҮҮХЭН ТОСГОНООС ЯВСАН Ч ТОСГОН ХҮҮХНЭЭС ЯВСАНГҮЙ ЭЭ ГЭДЭГ ШИГ. ХӨДӨӨ БҮЛТ БҮЛТ ҮСЭРДЭГ ХӨӨРХӨН БАЦААНУУД БАЙДАГ ТЭДЭН ШИГ Л ДАНХ БҮЛТ ҮСЭРСЭН ДЭ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.109] 2024/9/11
Оросууд нодлингоосоо цөөрч бусад улс нэмэгдэж
1 | 0 Хариулах