Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 10
IKON.MN
Зураг зураг

НҮБ-ын байранд

9:00 - 12:00 цагт Монгол Улсын тогтвортой хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх талаарх оролцогч талуудын уулзалт болно.

МУИС-ийн номын сан 502 тоот

9:30 цагт Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал орчин үе чиг хандлага эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Дурсгалын хөшөөнд

10:00 цагт Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болно. Төрийн гурван өндөрлөг болон АН-ын удирдлагууд цэцэг өргөнө.

Виста Оффисын 2 давхарт

10:30 цагт "Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм" судалгаа танилцуулна. Энэ үеэр банкны салбарын үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал, ногоон санхүүжилт болон цаг үеийн сэдвүүдээр мэдээлэл өгнө.

Төрийн Ордонд

11:00 цагт УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Дэд дарга нар мэдээлэл хийнэ.  

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос "Бродюрын мафи"-ийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Төрийнхний оролцоотой зууны луйврын талаар Хохирогчдын холбооноос мэдээлэл өгнө.

Гандантэгчэнлинд

11:40 - 13:40 цагт Хэлмэгдэгсдийн өдөрт зориулж бүх сүм хийдүүд нэгэн зэрэг ном хурна.

Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд

16:00 цагт Монгол - Зүүн Тиморын хариу тоглолт болно.