ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэ-Очир: Яармагийг ТЭЦ-IV-тэй холбосон хоёр урсгалтай зургаан эгнээ замаар энэ сараас зорчуулахаар төлөвлөж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Наадамчдын гудамжнаас/Яармагийн "Номин" дэлгүүрийн зам/ Эрчим хүчний гудамж/ТЭЦ-IV/ хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж эхэлжээ. Уг зам нь зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай, гурван том гүүртэй байна.

"Гүүрний ажил бараг дууссан. Одоо 2.4 км замыг асфальт бетоноор хучих ажил арав хоног орчим үргэлжилсний дараа гэрэлтүүлэг, явган хүний зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, уулзварын тохируулгыг хийж, аюулгүй байдлыг хангасны дараа замын хөдөлгөөнийг нээнэ. Зам, гүүрийн бүтээн байгуулалтыг дотоодын дөрвөн компани гүйцэтгэж байна" гэж албаны хүн мэдээллээ.

Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Ж.Эрдэнэ-Очир "Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох буюу ТЭЦ-IV хүртэлх замыг асфальт бетоноор хучиж байна.

Уг замын гурван гүүрний ажил 98%-д хүрлээ. Тодруулж хэлвэл Туул гол дээгүүрх 390 урт/метр, Дунд гол дээрх 54 урт/метр, Туул голын салаанд 36 урт/метр гүүр баригдсан юм. Эдгээр гүүрийг холбосон 2.4 км замыг асфальт бетоноор хучиж байгаа юм. Одоо Туул гол дээгүүрх 390 урт/метр гүүрнээс ТЭЦ-IV хүртэлх 1.7 километр замыг хучиж байна, гурав хоногт багтаан дуусгана. Үүний дараа Туул гол дээгүүрх гүүрээс цааш буюу Яармагийн "Номин" дэлгүүр хүртэлх 800 метр авто замыг асфальт бетоноор хучих юм.

2.4 км замыг асфальт бетоноор хучих ажил 10 хоног орчим үргэлжилсний дараа гэрэлтүүлэг, явган хүний зам, замын тэмдэг, тэмдэглэгээг хийнэ. Уг зам нь зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай.

Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох буюу ТЭЦ-IV хүртэлх замын зорчих хөдөлгөөнийг энэ сард багтаан нээхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр Яармагийн замын ачааллыг 20% орчим хувь бууруулна гэж зураг төсөл дээрээ тооцоолсон байсан.

Гурван гүүрний бүтээн байгуулалт 2022 онд, замынх 2023 оны наймдугаар сард эхэлсэн ч дулаан, эрчим хүчний шугамыг өөрчлөх зэрэг томоохон ажлууд хийгдэхэд хугацаа орлоо. Зам, гүүрийн бүтээн байгуулалтыг дотоодын дөрвөн компани гүйцэтгэж байна" гэв.

Үүнээс гадна ТЭЦ-IV-ээс Гурвалжингийн гүүр, Хөсөг трейд рүү явдаг замыг дөрвөн эгнээ болгох ажил эхэлж байгааг тэрбээр хэллээ.



Наадамчдын гудамжны замыг Эрчим хүчний гудамжтай холбох төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нийт санхүүжилт 119 тэрбум төгрөг. Эхний ээлжид Яармагийн замыг Эрчим хүчний гудамж дахь ТЭЦ-IV-ийн урд замтай холбож байгаа нь энэ аж. Харин ТЭЦ-IV-ийн урд замыг Нэгдүгээр хороололтой холбох зам зураг төслийн шатанд байгааг албаны хүн тайлбарлаж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
61
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [203.91.119.178] 2024/9/13
Наадамчдын гудамжийн Хар хорин захтай холбох зам яасан бэ? энэ л түгжрэлийг бууруулна.Ажлыг нь түргэтгээч !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
1 | 0 Хариулах
Бага тойруугийн оршин суугч [202.126.89.208] 2024/9/11
Нэг нь хийж нөгөө нь устгасаар бх уу?
0 | 0 Хариулах
Бага тойруугийн оршин суугч [202.126.89.208] 2024/9/11
Хотын төвийн замууд сайхан болсоор бгаад оршин суугчид бид үнэхээр баяртай бнаа... Нийслэл маш сайн ажил хийдэг удирдлагатай болсонд талархаж явдаг даа Баярлалаа
0 | 2 Хариулах
Бага тойруугийн оршин суугч [202.126.89.208] 2024/9/11
Оршин суугчид харж байдаг гэдгийг мэддэггүй юм уу?? Ажилдаа ямар ч сэтгэлгүй хандах юм аа . Энэ ажлаа хийж цалин авч амьдардаг биздээ..? Хүчээр хийлгэж бгаа юм шиг маш дургүй оромдож хийж бнаа...
2 | 0 Хариулах
Бага тойруугийн оршин суугч [202.126.89.208] 2024/9/11
Хотын төвийн зам шүүрдэж бгаа хүмүүс ЗАМЫН ШОРОО ХОГОО шууд төв замын ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ руу шүүрдээд хийгээд байдаг. Хэлэхээр ердөө тоохгүй дүлий хүн шиг шүүрдээд хийгээд байдаг . Төв замын УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ ЗАМЫН ШОРООГООР ДҮҮРЭЭД ХЭРЭГГҮЙ БОЛЛОО. ЭСВЭЛ ИНГЭЖ ШҮҮРДЭХ ЖУРАМТАЙ ЮМ БОЛОВ УУ? ХАРИУЛТ ӨГНӨ ҮҮ ?? ЦОНХООР ХАРАГДСААР БНА. ЭСВЭЛ ЗУРАГ АВЖ СОШИАЛД ТАВИХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛОВ УУ???
2 | 0 Хариулах
Балдангомбо [66.181.177.209] 2024/9/11
Замыг хай сайгүй шинээр тавьж, шинэчилж байгаад баяртай байна. Хийх хүнд арга олддог гэдгийг Нямбаатар нотолж байна. Харин замын ус зайлуулах асуудлыг хир шийдэж байгаа нь эргэлзээтэй байгааг анхаармаар байна, хүлээн авах комисс.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.183] 2024/9/11
Баярлаж байнаа. Түгжрэлийг бууруулна гэдэг нь түгжрэлийн байршлыг солихыг хэлнэ гэдэг биш байгаасай.
1 | 0 Хариулах
Zochin [66.181.180.136] 2024/9/11
ТЭЦ-н зам битүү түгжрэл болоод дуусаааа. Гэрлэн дохио тавьж үзээрэйдээ. Уг нь ядаж 1-р хорооллын замтай холбосон бол.
1 | 0 Хариулах
5112 [66.181.179.185] 2024/9/11
Зиаг, ингээд гурвалжингийн гүүрний урд 4-н замын уулзвар түгжрэлийн төв болох нь дээ
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.187.141] 2024/9/10
Яармагруугаа ачаалал гайгүй болох байх! Харин ТЭЦ-4 нарийнхан зам цаашилаад Саппорогийн уулзвар хүртлэх урсгалаа цагдаагаар татуулахгүй бол 4-н зам таг түгжрэл болно!!!
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.220] 2024/9/10
Hoid zam deeree ochood nam zogsono shuu dee! Oligtoi ym hiil dee
3 | 1 Хариулах
Zochin [202.55.188.33] 2024/9/10
Odo mglchud min deeguur ywah guuren zam barih heregtei tuunees doguur zam mgld zunduu bn tugjrel deeguur doogurgui ywj bj zam tugjelgui blh bhda tamine
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.113] 2024/9/10
НЯМБААТАР хотын бүх замыг сайжруулаа баярлалаа.СХД :д хэн ч тоодоггүй найрамдалын нэртэй тамыг засаж хучихгүй ЮМУУ.. Хөөрхийлтөй дов нүх шүүрэн хонхор Тамыг янзална уу.
1 | 4 Хариулах
Нямбаатар даргаа дэмжинээ. [202.126.89.153] 2024/9/10
Эхний ээлжинд ТЭЦ хүрнэ. Дараагийн ажил 1 р хороолол орно гэж бна. 1 р хороолол хүрэхийн тулд эхнээсээ дөхөж байна. Зөв эхлэл, цаашдаа хаа хүрэх ёстойг амьдрал, замын хөдөлгөөн, иргэдийн шүүмж аяндаа заагаад өгнөө. Тайван хүлээ. Хийж л бна. Ахиц гарч бна. Дараагийн сонгуульд дүн тавиулахын тулд их юм хийнэ шүү дээ. Олон хүн сольж эргүүтүүлэхийн оронд Нямбаатар даргын багийг сайн дэмжиж, урам өгч ажиллуулах нь чухал. Нам хамаагүй. Ажил хийдэг хүнээл дэмжинэ.
8 | 3 Хариулах
Зочин [66.181.190.110] 2024/9/10
Troll sda nar bur neg ijil utgatai text avaad chaajnoghiima
0 | 0 Хариулах
wtf [139.5.219.54] 2024/9/10
hurdalj uzeesei zda
1 | 2 Хариулах
зочин [202.131.230.90] 2024/9/10
мухар зам л байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.183.29] 2024/9/10
Яармагийн түгжрэл ялимгүй буурч болох ч ТЭЦ 4-ийн зам энэ их ачааллыг дийлэхүү.Цаашлаад гурвалжингийн гүүрний урд байдаг 4 замын уулзварт ямар их ачаалал түгжрэл бий болох бол.Энэ уулзварыг огтлолцолгүй болгож гүүрэн байгууламж барих ажлыг яаралтай хэрэгжүүлж байж нэвтрүүлэх чадвар нэмэгдэж ачаалал буурах боломжтой.
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.54] 2024/9/10
Odoo yaaltai bilee, tugjreed bgaag n medseer bj ochij nemj tugjreed baina biz uxer moyanuud
0 | 0 Хариулах
Зочин [8.29.231.44] 2024/9/10
ОДОО БОЛТОЛ УУС ЗАЙЛУУЛАХ Ч ХООЛОЙГҮЙ МАСЛААР ТҮРХСЭН ЗАМ НЭРТЭЙ ЛУЙВРАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР
2 | 0 Хариулах
Зочин [103.41.93.66] 2024/9/10
За хуцаа, үзээгүй байж өөлөхөө түрүүлнэ
1 | 2 Хариулах
Иргэн [202.21.103.226] 2024/9/10
Том тэрэгнүүд битүү чихдэг ТЭЦ-4-ийн зам руу аваачаад мухарладаг нь жоохон тиймхэн байна дээ. Цааш нь үргэлжлүүлээд далан дагуу зам тавиад 1-р хороолол Москва хороололын урдруу холбох боломжтой.
3 | 0 Хариулах
Нямбаатарт [103.57.95.233] 2024/9/10
Замынхан чинь шинээр юу ч хийж чадахгүй байна. УБ-т байгаа 2 түвшинд огтлолцож байгаа зам (Энхтайваны гүүр, Нарны гүүр, ЗЦГ-ын урдах гүүр, Яармагийн гүүр), гүүрүүдийг дандаа гадныхан төлөвлөж, барьсан байх юм. Манайхан Нарны гүүрийн өмнөх, Дунд гол дээрх гүүр шиг 1 түвшинд 2 зам огтлолцуулдагаас замын түгжрэл буурахгүй байгааг ойлгоход их хэцүү байна уу
4 | 0 Хариулах
Зочин [122.201.23.226] 2024/9/10
Түгжирчдэг ТЭЦ4-ийн замруу очоод цааш нь яах юм? Ядаж 1-р хорооллын замруу нийлж байж ачаалал буурахад нөлөө үзүүлнэ. Малнуудын хийж байгаа ажил нь 1 иймэрхүү.
8 | 0 Хариулах
ккк [66.181.161.42] 2024/9/10
ядаж ТЭЦ 4 зам дээгүүр нь гараад цааш явдаг бгаа даа! Албаар ингээд бдаг юм уу!
4 | 0 Хариулах
Зочин [103.57.95.233] 2024/9/10
ТЭЦ-4-ийн зам гэж бөөн түгжрэл л болох юм шиг байна даа. Одоо тэр зам нь нарийн учраас түжрээд байгааг хотын удирдлага хардаггүй юм шиг байна аа
3 | 0 Хариулах
Зочин [104.28.68.89] 2024/9/10
Ийм өндөр өртөгтэй ямар ч түгжрэлд нэмэр байхгүй гүүр зам хийж байдаг ёстой малнууд юм аа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.110] 2024/9/10
Гөлөгнүүдээ наад гүүрээ 1р хорооллбн арын дэнж хүртэл хийхгүй бол гурвалжингийн гүүр лүүгээ орох гэж нам түгжирнэ, яамар ч нэмэргүй, түгжрэлийн нэг цэг л нэмэгдэж бн
11 | 0 Хариулах
Зочин [139.5.219.195] 2024/9/10
ИМ МУХАР ЗАМ ХЭРЭГГҮИ МАЛНУУДА
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.169] 2024/9/10
Монголын орон нутгийн замуудыг хөгжилтэй орнуудын барилгын компаниар урт насжилттай бат бөх чанартай дөрвөн эгнээ зам бариулж, хөдөө орон нутгаар аюулгүй тав тухтай зорчмоор байна.
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.185.187] 2024/9/10
Гурвалжингийн гүүр дөхөөд л таг түгжрэл болох юм билээ. Муу төлөвлөсөн зам ш дээ. Төв зам руу л шууд холбох байсан юм.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.183.109] 2024/9/10
Яармагаас 7 буудал хүртэл Чингисийн өргөн чөлөө дагуу гүүрэн давхар зам хийх хэрэгтэй болжээ. Замдаа хэд хэдэн орц гарцтай байхаарв тодруулбал Мишээл, 120к, Төв шуудан, 32-ын тойрог хавьд энэ зам орж гардаг замтай байхаар. Мөн Энхтайвны өргөн чөлөө дагуу 22-ын товчооноос БЗД товчоо хүртэл тийм гарцтай гүүрэн зам байгуулая. Офицер, зүүн 4 зам, УБИС, баруун 4 зам, Саппоро, 5 шард орц гарцтай байхаар
7 | 0 Хариулах
Зочин [45.117.35.31] 2024/9/10
Энэ гүүрээр хот руу орох гэсэн машинууд тэц 4-ийн урдах нарийн зам руу орж гарах гээд бөөн юм л болох байх даа. Мөн Яармагийн замын буцаж эргэх хөдөлгөөнийг гүүрэн гарцаар шийдэхгүй бол тэгээд л энэ гүүрээр яармаг очсон машинууд зүүн гар тийш эргэх гээд, замын урдаас хөдөлсөн машинууд тэр гүүр лүү орох гээд зэлтэрийн гацаа. Яахав түгжирч зогсох зам нэмэгдэж байгаа нь нэг сайн тал юм даа. Өөрөөр хэлбэл түгжрэлийн багтаамж нэмэгдэж байгаа юм.
5 | 0 Хариулах
Зочин [103.126.107.196] 2024/9/10
Энэ жил үерт автсан урд хэсэг дээр гүүр барих гэж байгаа энэ бол түр зам гэж тайлбарласан. Тэр түр замаараа нээж байгаа юм уу? Гүүр барихгүй бол дахиад л живнэ шүү дээ.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.41.15] 2024/9/10
6 эгнээ биш 4 эгнээ л зам бна лээ шд. Худлаа бүлтрэхээ больчихвол сайнсан. Сонгууль дөхөөд 10сарын 1 гэхэд дуусгасан бгаарай гээд Нямбаатар амьсгаа үүрэгдсэн гэнэ лээ. Удахгүй манай дарга ирж тууз хайчлана🤣😂.
8 | 1 Хариулах
Иргэн [192.82.66.139] 2024/9/10
Зүйтэй ! Дандаа өөдрөг сайныг нь харж сэтгэж, урам өгч байх зөв шүү ! Түгжрэл мэдээж зөндөө л буурна шүү дээ! Түүгээр явж үзээд үнэлгээ дүгнэлтээ өгвөл сайн байна .
2 | 6 Хариулах
Зочин [103.111.68.3] 2024/9/10
Яармагийн түгжрэл 20 орчим хуваарь нэмэгдэнэ
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.146] 2024/9/10
ЦААШ НЭГДҮГЭЭР ХОРООЛОЛТОЙ ЯАЖ ХОЛБОХ ЮМ БОЛ ДОО. ТӨМӨР ЗАМ ДЭЭГҮҮР ГҮҮР БАРИХ УУ НҮХЭН ГАРЦ БАРИХ УУ
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.203] 2024/9/10
1 хороололтой холбох ажил дараагийн сонгууль хүртэл мөдгүй ээ. Тэнд нь баахан байгууллага, хашаа хороо гээд зөндөө хувийн өмч бий. Тэд нар нь өмчөө үнэлж бна гээд гэдийгээд хэвтчихнээ ойлгомжтой. Яармагийн түгжрэлийг ТЭЦ 4-н нарийн зам дээр авчирлаа даа.
6 | 0 Хариулах
1р хороолол иргэн [66.181.183.59] 2024/9/11
Харин тийм шүү.Анх зам тавьж эхлэхээсээ өмнө л Содон хороололын замтай яаж холбоосоо болдоггүй.Бидний нас гүйцэхгүй байна дөө.
1 | 0 Хариулах