“Хай карго” ХХК нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын карго үйлчилгээний салбарт технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн, БНХАУ-Монгол чиглэлийн карго тээврийн үйлчилгээг явуулдаг бөгөөд үйл ажиллагаагаа маш хурдацтай өргөжүүлж 200,000 гаруй хэрэглэгчидтэй болоод буй найдвартай үйлчилгээтэй байгууллага юм.
Тус компани нь орчин үеийн цахим технологид суурилсан цогц системийг нэвтрүүлснээр хэрэглэгчид бараагаа захиалснаас хүлээн авах хүртэлх бүхий л үйл явцыг бодит цагийн горимоор хянах боломжтой болсон. Энэ нь хэрэглэгчийн цагийг хэмнэн, үйлчилгээг илүү шуурхай, найдвартай болгож байгаа юм.
Фейсбүүк: www.facebook.com/hicargo.mn
Веб сайт: hicargo.mn
Өнөөдөр Монголын бизнес эрхлэгчид болон хувь хүмүүс олон улсын зах зээлээс бараа, бүтээгдэхүүн захиалахад найдвартай, шуурхай карго зуучлагч олох нь хамгийн чухал хэрэгцээ болж байна. Энэ хэрэгцээг ханган ажиллаж буй “Хай карго” ХХК нь тээвэрлэлтийн үйлчилгээг дараагийн түвшинд хүргэх зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүнийг найдвартай хүргэхийн тулд “Миг Даатгал” ХХК-тай хамтран, бүх ачааг 100 хувийн "Гадаад ачаа тээврийн даатгал"-д хамруулан аюулгүй тээвэрлэх боломжийг бүрдүүлээд байна.
Тус компани нь 2 дахь жилдээ Улс хоорондын шуудангийн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж буйгаас гадна Монгол орны 21 аймагт хүрч үйлчлэх логистикийн сүлжээгээ өргөжүүлсээр байна.
Одоогоор Хятадын Эрээн, Хэбэй, Шаньдун, Ивү, Гуанжоу зэрэг худалдааны томоохон хотуудад өөрсдийн 5 баталгаат агуулахад хэрэглэгчдийнхээ барааг хүлээн авч үйл ажиллагаа явуулж, Улаанбаатарт 7 дүүрэгт 8 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хэрэглэгчид илгээмжийнхээ бодит зураг, хэмжээ, жинг бодит цагийн горимоор веб сайтаас хянах боломжтой байдгаараа тус компани нь технологийн давуу талыг харуулж байна.
"Хай карго" ХХК нь Монголын карго үйлчилгээний салбарт найдвартай, технологийн шийдлүүдэд тулгуурласан, даатгалтай үйлчилгээг санал болгож, зах зээлд шинэ эрин үеийг авчирч байгаа юм. Гүйцэтгэх захирал Г.Идэрбаатарын хэлснээр Каргоны салбар нь технологийг ашиглан дараагийн шинэ түвшинд гарах цаг нь болсон гэж ярилцлагадаа дурдсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!