ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Азийн Олимпын Зөвлөлийн гүйцэтгэх зөвлөлд сонгогдлоо

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 9 сарын 9
IKON.MN
Зураг зураг

Азийн Олимпын Зөвлөл (АОЗ)-ийн 44 дэх удаагийн Eрөнхий ассамблeй Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ)-ын Дeли хотноо энэ сарын 8-ны өдөр болж тус байгууллагыг 2024-2028 оны олимпын циклд удирдах Гүйцэтгэх зөвлөлийн сонгууль явагдав.

Улмаар Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг ирэх дөрвөн жилд АОЗ-ийн гүйцэтгэх зөвлөлд сонгогдон ажиллах боллоо.

Энэ удаагийн ерөнхий ассамблейд 45 орны төлөөлөгчид цахимаар болон танхимаар оролцож, нууц санал хураалтын дүнгээр 44 Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны дэмжлэг авсан Ража Рандхир Сингхийг тэргүүнээр сонголоо.

АОЗ-ийн Eрөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2021 оноос ажилласан Ража Рандхир Сингх нь өдгөө 77 настай. Тэрбээр олимпын наадамд таван удаа, Азийн наадамд дөрвөн удаа оролцсон тамирчин. Түүнчлэн 2001-2014 онд ОУОХ-ны гишүүн, 2014 оноос Хүндэт гишүүнээр ажиллаж байна.

Энэ үeэр АОЗ-ийн Байнгын хороодын дарга нар сонгогджээ. МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг Соёлын байнгын хорооны даргаар ирэх дөрвөн жил ажиллах үүргийг хүлээн авлаа.

АОЗ-ийн дүрмийн дагуу Удирдах зөвлөлийн гишүүд болон Ёс зүйн хорооны дарга, гишүүдийн сонгуулийг тус тус явуулсан бөгөөд “Ханжоу 2022” Азийн наадмын тайланг хэлэлцэж, “Айчи Нагояа 2026” Азийн наадмыг Зохион байгуулах хорооны бэлтгэл ажлын мэдээллийг хүлээн авч, улмаар 2025 онд Азийн танхимын болон тулаан спортын наадмыг зохион байгуулах Ряд хотноо тус наадмын тугийг гардуулан өгөв.

Ташрамд дурдахад МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нь "Айчи Нагоя 2026" Азийн наадмын зохион байгуулах хорооны үйл ажиллагаанд хяналт тавьж, зөвлөгөө чиглэл өгөх АОЗ-ийн Зохицуулах хороо /Coordination Committee of OCA/-ны гишүүнээр мөн ажиллаж буй. Тиймээс энэ сарын 19-20-ны өдрүүдэд Япон улсад болох тус хорооны хурлаар тамирчдын хотхоны асуудлыг шийдэх чиглэлийг АОЗ-ийн Ерөнхий ассамблейгээс өгчээ.

 

Эх сурвалж: МҮОХ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
73
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.168] 2024/9/10
Энэ гүрэн дамнасан хулгайч луйварчин авилгачин Сү.Батболдын эрх бандь ямар гавъяа байгуулсан гэж ийм өндөр албан тушаалд очдог байнаа!!!😡😡😡 Сая олимпоор яаж шившиг болж төр түмэн гай болов!!! Огцрох ёстой өмхий шаар бүхнийг мөнгө авилга хоёроор худалдаж авч болдог нэгэн бодит жишээ ийм л байна даа!!!😡😡😡 Энэ үхэж байсан шаар Бадарууган хоёр байсан цагт 28 оны олимп бүр байхгүй болох юм байна л дөө!!!🙏🙏🙏
0 | 0 Хариулах
Оюун [66.181.181.68] 2024/9/10
Энэ монголын нэг дугаарын Авлигалчын хүүхэд юу ч хийхгүй Олимпын хороог мөнгө л гэж харсан Тонуулчин шүү дээ!!!
1 | 0 Хариулах
Zocin [202.126.89.134] 2024/9/10
Нохойн баас.
2 | 0 Хариулах
💩 [66.181.191.228] 2024/9/9
hujaa
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.76] 2024/9/9
Аавдаа дэлхийг аваад өг гэдэг байхдаа
3 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/9
Тамирчдынхаа нэрийг олимпод явуулж чаддаггүй хүн огцрох ёстой ! гаргаж болох хамгийн том алдаа, жинхэнэ найдваргүй гэсэн үг.
9 | 1 Хариулах
Зочин [103.99.103.99] 2024/9/9
Энэ Пяздаа юу хийсэн гэж ингэж сонгогддог байнаа муу лалар
8 | 1 Хариулах
Иргэн [103.57.92.170] 2024/9/9
Кк манай энэ 20-23 чинь ингэхэд 100 м түрүүлсэн гэлүү?
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2024/9/9
shudee zuusan sonin tsaraitai hun be
3 | 0 Хариулах
Irgen [122.201.20.194] 2024/9/9
enenii hend ch hereggu positiond ochij suuh hend hamaa bgan. Hulgaichiin huuhed bid nariin deer baahiig harah saihan bhgu n lavtai
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.89] 2024/9/9
Баяр хүргэе. Доорхи комментенд юуч бүтээгээгүй антаархалын өс хонзонтонгууд Нөгөө л Монгол тамын тогооны үлгэрээр ёстой нэг ульцгааж байх чинь. Хэн нэгэн монгол хүн Олон улсын байгууллагад ажиллах нь УЛИГЧ нараас ерөөс хамаагүймшүү дээ. Хүнд баярлаж талархаж сурцгаа. Ажилгүй Хийсэн юмгүй Нураагч нар устаж алга болж байж энэ хар атаархал арилах болтугай: МОНГОЛ ОРОН МАНДАН БАДРАХ БАДРАХ БОЛТУГАЙ
3 | 6 Хариулах
Z [112.186.53.84] 2024/9/9
ataarhaad baih yu baih ve zailuul daa chi ooroo tarhinii turaal lalar bishuu
4 | 0 Хариулах
Зочин [202.126.91.187] 2024/9/9
Паралимпийн холбооноос ич!!
4 | 0 Хариулах
Зочин [202.21.110.35] 2024/9/9
Huuyee, ajlaa ugch ogtsroh yostoi bish yumuu
9 | 0 Хариулах
Хулгайч [202.126.91.187] 2024/9/9
Сү гийнхний гаршсан башир арга. Хариуцлага алдах тусмаа мөнгө хүч хаяж өндөр албан тушаал худалдаж авдаг
8 | 1 Хариулах
Зочин [202.126.91.187] 2024/9/9
Тэр нь монголын газрын доорх баялаг болох НҮҮРСНИЙ МӨНГӨ
3 | 0 Хариулах
хнн [202.179.25.8] 2024/9/9
Ердөө л энэ ш. Эд нар Ингэж л олимпизмийг тултар ашиглах ганц л зорилготой. Өөрийнхөө олимпийн хороог удирдаж чадахгүй кивтэжээж хүнийхийг бол лөөлөө биз дэ.
14 | 0 Хариулах
Зочин [202.126.91.187] 2024/9/9
Goy helsen
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.252] 2024/9/9
Tulburtei medee
6 | 0 Хариулах
Зочин [66.181.179.122] 2024/9/9
Тултал авилгаджээ. Монголд бол энэ нөхрийг буулгачих залуучууд байгаа байхоо.
9 | 1 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/9/9
Өөрөөсөө мөнгө гаргахгүй , хэмнэлттэйгээр тэмцээн уралдаан үзэж гэж МҮОХ-ны тэргүүн болж ээ дээ , Б.Баттүшиг .
6 | 0 Хариулах
Зочин [103.168.34.104] 2024/9/9
Олимпын хорооны гишүүдийг амаар нь гартал авилгаддаг бхдаа.
14 | 1 Хариулах
Зочин [202.131.230.70] 2024/9/9
Эцэг шигээ юм, нэг юмнаас зүүгдчихээрээ үхэн үхтэлээ тавихгүй
13 | 0 Хариулах
Зочин [202.126.91.187] 2024/9/9
Авгай хүүхэд, төрсөн ээж, хадмууд, найзуудынхаа зардлыг төлж хариуцлагаа үүрч огцроорой чи!!
10 | 0 Хариулах
Зочин [202.131.228.20] 2024/9/9
энэ нэг авилгачин бацааныг л зайлуулчихаж чадахгүй зайдлуулаад байгаа ард түмэн дэ
18 | 0 Хариулах