Уншиж байна ...

PUBGM: Манай улсын дөрвөн баг "Super League - Central and South Asia Fall 2024" тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

PUBG MOBILE тоглоомын Төв болон Өмнөд Ази бүсийн 2024 оны намрын улирлын супер лиг (Super League - Central and South Asia Fall 2024) тэмцээн Непал улсад есдүгээр сарын 14-н хүртэл зохион байгуулагдана.

ОХУ, Пакистан, Казахстан, Узбекистан, Монгол, Непал, Бангладеш улсын нийт 20 баг оролцож буй тус тэмцээний лигийн шатанд манай улсаас 4Merical Vibes, Falcons Force, IHC, Stalwart Esports, Stronger Esports гэсэн таван баг оролцов.

Гурван долоо хоногийн турш үргэлжилсэн лигийн шатны тоглолтууд өчигдөр өндөрлөж, аваргын төлөө тоглох 16 баг тодорлоо. Манай улсаас 4Merical Vibes, Falcons Force, Stalwart Esports, IHC гэсэн дөрвөн баг оролцохоор болж байна. 

Түүнчлэн лигийн шатыг 4Merical Vibes нэгдүгээр, Falcons Force хоёрдугаар, Stalwart Esports наймдугаар, IHC арванхоёрдугаар байраар өндөрлүүлжээ.

Есдүгээр сарын 12-14-нд зохиогдох 18 тоглолтын нийлбэр дүнгээр 200,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга баг тодрох юм. Түрүүлсэн баг нь 26 мянган ам.долларын шагналын сангийн эзэн болно.

Харин эхний дөрвөн байрт шалгарсан баг PUBG MOBILE тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний лигийн шатанд оролцох эрх авна.