ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт хэлбэрээр явуулах тухай ТУЗ-ийн тогтоолын дагуу 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацаанд санал хураалт үргэлжилж, саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 99.99%-ийн саналаар ХасБанкны 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 18 төгрөг, нийт 18.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.
Шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх дансанд байршууллаа.
ХасБанк ХК нь нээлттэй хувьцаат компани болсноос хойш хагас жил тутам тогтвортой ногдол ашиг тараах бодлогыг хэрэгжүүлж байна.
Эчнээ санал хураалтаар ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлох бүртгэлийн өдрийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөр тогтоосон бөгөөд хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг брокер, дилерийн компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээлэл авна уу. Брокер, дилерийн компаниудын мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.
Хөрөнгө оруулагч та бүхэнд баярлалаа.
Холбоо барих:
Утас: +(976)-8508-1888
Цахим шуудангийн хаяг: investor-relations@xacbank.mn
Ажиллах цагийн хуваарь: ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!