Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр

ikon.mn
2014 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэхээр заасан байдаг.

Өнөөдөр Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн хүрээнд дараах үйл явдлууд болох нь.

Хөтөлбөр

№ Арга хэмжээний нэр Хугацаа
1 Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга ард түмэндээ хандаж  мэндчилгээ дэвшүүлэх 2014.01.13-ны Даваа гараг
2 Үндсэн хуулийн талаарх видео хичээлийг МҮОНТ, ТВ-5, UBS телевизээр шууд дамжуулах 2014.01.13-ны Даваа гараг
3 Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, иргэдтэй уулзалт ярилцлага хийх ажлыг зохион байгуулах 2013.12.20-ны дотор
4 Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2014.01.12-ны Даваа гараг 11.40 цаг
5 Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх 2014.01.13-ны Даваа гараг 11.40 цаг
6 Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт 2014.01.13 Даваа гараг 12.00 цаг Төрийн ордон, Парламентын түүхийн хөгжлийн танхимд
7 АИХ-ын депутатуудыг УИХ-ын удирдлага хүлээн авч уулзаж ярилцах 2013.01.13-ны Даваа гараг 13.00 цаг Төрийн ордон “А” танхимд
8 Үндсэн хуулийн өдөрт зориулсан аймаг, нийслэл болон улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгуулах 2013.11.20-2014.01.11-12
Төрийн ордон