Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Газар шим үйлдвэр ХК: Уул уурхайн салбарт ажиллагсдынхаа эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Mongolia Mining 2024 үзэсгэлэнд анх удаа оролцож байна

ikon.mn
2024 оны 9 сарын 9
Сурталчилгаа

Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага болох Газар шим үйлдвэр ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганбаттай ярилцлаа.

зураг
 

- Mongolia Mining 2024 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 10 сард зохион байгуулагдах гэж байна. Танай байгууллагын хувьд тус үзэсгэлэнд хэзээнээс оролцож байгаа вэ?

- Тус үзэсгэлэн жил бүр зохион байгуулагдах үед бид сонирхогчийн хувиар үзэсгэлэнг очиж үздэг байсан. Энэ жилээс манай байгууллага уул уурхайн салбарын хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор уг үзэсгэлэнд оролцож байна. Mongolina mining үзэсгэлэнд гадаад, дотоодын олон байгууллага оролцдог нь бидний энэ үзэсгэлэнд оролцох сэдлийг төрүүлсэн гэж хэлж болно.

- 13 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа олон улсын ханган нийлүүлэгчдийн “Mongolia Mining 2024” үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна?

- Ковид цар тахлын нөлөөгөөр олон улс болон дэлхийн тээвэр, логистик доголдон урт хугацааны хол хорио тогтоогдож, эдийн засгийн нөхцөл байдал дэлхий даяар хүндэрсэн. Үүнийг дагаад дэлхийн улс орнууд эдийн засгийн хүнд, хэцүү нөхцөлд байсан. Харин энэ жилээс эдийн засаг, бизнесийн орчин нэлээн сэргэж байна гэж харж байна.

Нөгөө талаас Монгол улсын засгийн газар хилийн боомтоо сэргээх, хүчин чадлаа нэмэгдүүлэх, уул уурхай, хайгуул, боловсруулах чиглэлийн үйл ажиллагааг дэмжих бодлогыг нээлттэйгээр барьж ажиллаж байгаа. Мөн энэ жил улс төрийн хувьд ч эдийн засгийн бодлогоо тогтвортой байлгах зорилго бариад хамтарсан засгийн газар байгуулаад явж байна. Эдгээр зүйлс нь гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын итгэл найдварыг төрүүлж байгаа учраас Mongolia Mining үзэсгэлэнд оролцох сонирхол ихээхэн нэмэгдэж, цар хүрээ өргөжиж байгаа гэж харж байна.

Цаашид ч тогтвортой бодлого, засаглалтайгаар цар хүрээ илүү өсөн нэмэгдэнэ гэж бодож байна.

- Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

- Гэрээсээ хол, урт хугацаагаар хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн хордлогыг тайлах, эрч хүчийг нь сэлбэх хэрэгцээ шаардлага нэн чухал гэж харж байна. Манай компани Монгол улсад анх удаа хордлогыг тайлах, хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн. Бид 2011 оноос Артишок эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлсэн.

Артишок эрүүл мэндийн ундааны хордлого тайлах үйлчилгээ маш сайн гэдэг нь туршилтаар батлагдсан учраас бид хүнд хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн хордлогыг тайлах зорилгоор Эрдэнэт үйлдвэр, Дөрөвдүгээр цахилгаан станц, лабораториуд, уул уурхайн чиглэлийн компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж, хамтран ажиллаж байна. Артишок эрүүл мэндийн ундаа нь 2019 онд “Органик” хүнс батламжийг авсан бүтээгдэхүүн юм. Бид Артишокыг тариалахаас эхлээд үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх, тээвэрлэх хүртэлх бүх үйл ажиллагаандаа Органик батламжийг авсан байна.

Манай бүтээгдэхүүн нь химийн нэмэлт бодисгүй, цэвэр байгалийн аргаар гаргаж авсан Монголын цөөхөн Органик батламжтай бүтээгдэхүүний нэг юм. Тиймээс хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалахад дэмжлэг үзүүлж, бидэнтэй хамтын ажиллагаатай байгаасай гэсэн үүднээс энэхүү үзэсгэлэнд оролцож байна.

зураг
 

- Компанийнхаа үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг өгвөл?

- Манай компани 2023 онд нээлттэй хувьцаат компани болсон.

Нээлттэй компани болсон учраас үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй ил тодоор тайлагнаж, компанийн засаглалын үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэн шинэ түвшинд хүргэхээр ажиллаж байна.

Хөрөнгийн бирж дээр IPO гаргасантай холбогдуулан нэлээн олон төрлийн шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээл дээр нийлүүлнэ гэдэг амлалтыг бид өгсөн.

Шинэ бүтээгдэхүүнүүд тун удахгүй эхнээсээ үйлдвэрлэгдэж, хэрэглэгчийн гарт хүрэх болно. Мөн бид түүхий эдийнхээ хадгалалт, чанарыг найдвартай байлгах үүднээс иж бүрэн механикжсан 2500 тн агуулахыг энэ онд барьж ашиглалтад оруулна. Цаашдаа хүнсний ногоо, жимс жимсгэнийг хагас боловсруулсан байдлаар зах зээл болон бизнесийн байгууллагуудад нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Тэгэхээр уул уурхайн компаниуд, хөдөө орон нутагт ажилладаг ажилчдын хоол хүнсний чанарыг сайжруулахад манай үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна.

- Өнөө жилийн хувьд Mongolian Mining 2024 үзэсгэлэн урд урдынхаасаа илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулагдах гэж байна.  Тэр дундаа олон улсын байгууллага тус үзэсгэлэнд оролцох нь эрс нэмэгджээ. Энэ талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

- Олон жилийн өмнөөс би энэ үзэсгэлэнг сонирхоод, очиж үздэг байсан. Энэ жил 7 сараас эхлээд үзэсгэлэнгийн зай талбай дүүрчихсэн байгаа гэсэн мэдээлэл авсан. Энэ нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд тус үзэсгэлэнд маш их ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байна.

Мөн олон орны  зочид төлөөлөгч, компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж үзэсгэлэнд оролцож байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Энэ нь Монгол орны эдийн засгийн хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр нэмэгдэх, мөн сайн чанарын техник, тоног төхөөрөмж, технологи орж ирэх боломжууд нэмэгдэж байна гэж харж байна.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.