ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг нарийвчлан шалгаж эхэлжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав.

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлах үүрэгтэй. 

Зарим албан тушаалтан өөрийн өмчлөлд шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө орон сууц, зуслангийн байшин, газар, авто тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авсан эх үүсвэрийг нотолж, тайлбарлаж чадаагүй, улмаар тухайн хөрөнгө нь мэдүүлэг гаргагчийн хууль ёсны орлогоор бий болсон болох нь тогтоогдоогүй. 

Иймд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр нийт 25 албан тушаалтныг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Үүнд:

  • Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн газар, хэлтсийн дарга,
  • ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам,
  • Татварын ерөнхий газар,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд байна.

Тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байсан албан тушаалтан нь хамаарал бүхий этгээдийнхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн нэр дээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийг авсан.

Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан худалдан авах үйл ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан, улмаар эмийн сан, эмийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа, тусгай зөвшөөрөл олгоход албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон, мөн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтан “Т” нь хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины орон сууц нэг, хамтран амьдрагчийн нэр дээр амины орон сууц нэг, орон сууц гурав, өндөр үнэлгээтэй автомашин хоёрыг өмчилсөн ба эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байв.

 

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
56
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
53 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [122.201.23.83] 2024/9/19
Нэг шалгаж байгаа бол тухайн байгууллагын бүх алба хэлтэсийн дарга нарыг хамруулах хэрэгтэй .Яагаад гэвэл бүгд хоорондоо сүлжээ болж үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг.
0 | 0 Хариулах
Zochin [202.55.188.121] 2024/9/9
Сайн байна. Амжилт
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.115] 2024/9/9
Шатыг дээрээс нь эхэлж доош шүүрдэж цэвэрлэдэг гэдэг хэзээ ч өөрчилшгүй амьдарлын зарчим. Гэвч орчин үед тоос сорогч буй болсон болохоор доороос нь соруулаад дээш цэвэрлэж болох байх. Дунд албан тушаалтнаа шалгаад дээш хөвөрсөн учгийг олох тактик гэж найдья. Ямартаа ч үндэслэлгүй хөрөнгөжсөн хүмүүсийг шалгаж байгаа нь сайшаалтай. Эрүүгийн хуульд " Үндэслэлгүй хөрөнгөжих " гэдэг зүйл байгаа, түүнд гэм буруутай бол ямар ял оноохыг тодорхой заасныг бүх нийтэд сануулах чухал үр дүн гарна. Хожим нь прокурор, шүүхийн үйл ажиллагаа шударга чирэгдэлгүй байж хариуцлага тооцох ёстой.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.181.140] 2024/9/8
Энэ нөхдийн загалмайлсан эцэг нь гэж хэлж болхоор нөхөр бол Нямбаатар гэгч б.гаа даа Хуучин нийгмийн таксийн жолоочийн хүү яаж төрөөс төрсөн тэрбумтан болов гэж.... .
1 | 0 Хариулах
Зохиолч Л.Пүрэвдорж [103.212.119.90] 2024/9/8
Уг нь дээрээс нь л эхлэвэл зүгээр санагдах юм. Тэгэхгүй бол авилгын систем задрахгүй, өөрийгөө хамгаалж үлдэх чадвартай болчихсон байх аа даа. Дээрээс нь эхэлэх аваас өөрийгөө хамгаалах чадвар нь суларч,систем задрах магадгүй болов уу? Эс тэгвэл авилгын системийг унагаж дөнгөх нь юу л бол доо?!
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.90] 2024/9/8
Төр.Засгаар дамжиж тонож луйвардаж баяжсан бүх Намчидыг шалгаачээ!!!
2 | 0 Хариулах
Иргэн [103.57.92.58] 2024/9/8
Эхлээд УИХын гишүүд болон гишүүн байсан хүмүүсээ шалга. Ганзагын наймаа хийж үзээгүй Хүрэлбаатараас эхлээд шалга.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.240] 2024/9/8
Шударга шхлгхх юм бол МАНын дээд дунд доод шатны хурган дарга бүгд л хулгайч. Төрйн алба хулгайлдаг авлигаддаг алба болсон газар нутгаа зарсан аймаг сумдын дарга нарыг сайн шалгах
1 | 0 Хариулах
Зочин [103.212.118.120] 2024/9/8
Аймгуудад гэнэтийн шалгалт хийх хэрэгтэй. Эхнэр нь шүүгч нөхөр нь хуулийн хэлтсийн дарга гэр бүл хөрөнгөжөөд л бгаа.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.193] 2024/9/8
Сумын ЗД нарыг маш нарийн шалгаарай тэд 4 жилд маш их хөрөнгөжиж тансаглаж бна. Тэгээд сумаа огт хөгжүүлж төсөв хөрөнгө гаргахгүй бна!
1 | 0 Хариулах
Toriin tomchuudaas [91.73.3.151] 2024/9/7
Hereg hni il bolson hunuusiig yagaad nariivchlan shalgadaggui yum be Dund dood shatnii hvmvvsee l shalgana gej yrih yum Baahan svr duulian blood bsan tomchuudiin olonhereg yu blson be???
0 | 0 Хариулах
Иргэн [103.57.95.78] 2024/9/7
Авилгал бол эцсийн хэрэглэгч үнийг нь төлдөг гэдгийг санах хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Jariga.mn [124.158.107.212] 2024/9/7
Интернет дахь Facebook Мэдээний Сайтуудын Эзэд захирлаар ажилдаг нөхдүүдийг яагаад үндэслэл үгүй гээр хөрөнгөжсөн гэх хэрэг үүсгэн шалгаж болдоггүй юм бэ улсад асар их хэмжээний далд эдийн засгийн хохирол учруулдаг татвар төлдөггүй паразит шар хувалзнуудыг баривчлан шалгалдаа
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.212] 2024/9/7
Бүгд л хулгай хийж байгаа дөө !!
1 | 0 Хариулах
Zochin [202.21.104.68] 2024/9/7
Baga dund ahlah alban tushaaltanguud zunduu shuu dee 25 !!!
1 | 0 Хариулах
Жараахай [103.212.162.121] 2024/9/7
Дандаа жараахайнууд🤪, загас, тул, халимаа яах юм бол🤔
2 | 1 Хариулах
сос [202.126.90.169] 2024/9/7
Дутуу бүх тэцүүд болон эрчим хүч дулааны цаана авилгал бгаа
0 | 0 Хариулах
сос [202.126.90.169] 2024/9/7
шударга хурдан шалгаад улсын орлого болго
1 | 0 Хариулах
Сандаг [66.181.176.223] 2024/9/7
За бараг л газруудыг олсон байна энэ газрууд бол хахуулгүйгээр хөдөлдөггүй нь хөдөлшгүй үнэн гэхдээ цаана нь бий шүү
4 | 0 Хариулах
76 гишүүн бүгд л үндэслэлгүй хөрөнгөжсөн шүү [66.181.178.111] 2024/9/7
76 чинь бүгд л үндэслэлгүй хөрөнгөжсөн шүү
5 | 0 Хариулах
Зочин [139.5.217.68] 2024/9/7
Шалгахдаа хүрвэл ерөнхийлөгч ,ерөнхий сайд, их хурлын дарга гээд насаараа нам төрд явсан, нэг ч бизнес эрхэлж үзээгүй гэж өөрсдөө улайм цайм хэлдэг мөртлөө яаж тийм хөрөнгөтэй болсон нь эргэлзээтэй хүмүүсийг л шалгах хэрэгтэй л дээ. Даанч чадахгүй л дээ.
10 | 0 Хариулах
Зочин [59.153.113.59] 2024/9/7
Төрд ажилласан нэртэй атал хэдэн тэр бумаар нь цацаад гишүүн болж байгаа хүмүүсийг шалгах уу
10 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2024/9/7
Мэс заслын эмч нарын хахууль хэрээс хэтэрсэн. Нэг сувилагч тэдэн эмч, тэдэн сувилагч, асрагч тэд хагалгаанд орсон нийт тэдэн хүн тэдэн төг бно гээд хэлнэ, үүнийг үйлчлүүлэгчид ёсчлон биелүүлнэ. Эмч сувилагч асрагч тус бүрдээ үнэлгээтэй. Эмч нар аваад сурчихсан, үйлчлүүлэгч нь өгөөд сурчихсан.
10 | 0 Хариулах
Зочин [103.168.34.104] 2024/9/7
Үнэн. Төрийн өмчийн эмнэлэг, багаж хэрэгсэл, ажил албан тушаалыг хувьдаа ашиглан хууль бус орлого олсоор л.
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.200] 2024/9/7
өгөхгүй бол эвгүй шдээ гэдэсэн дотор нь малгайгаа мартаад оёх үе бий
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.155] 2024/9/7
Гэхдээ хөөрхий дөө....цусан дунд байж байгаад гарч ирсэн гэхэд хилсдэхгүй....цусны үнэр маш муухай....тжнд олон цаг зогсдог....хүний амь авардаг.....өгчихмөар л санагдсан даа....би ахыгаа хагалгаанд оруулсан....хийсэн ачийг нь бодвол бага мөнгө өгсөн.(250.000)
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.248] 2024/9/7
Төрөх эмнэлгийн эмч нарыг бас шалга. 50,100,200,300 гээд л нүд нь бүлтгэнээд, авах ёстой юмшиг л явдаг.
8 | 0 Хариулах
Зочин [103.57.95.248] 2024/9/7
Улсын сургууль цэцэрлэгийн тендер... шалгаач. 10% гээд Бэлэн мөнгө нэхээд сууж байдаг юм бишүү?
8 | 0 Хариулах
Hun [202.126.90.153] 2024/9/6
Eronhiilogch balrahnee
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.104] 2024/9/6
АТГ ын комиссарууд нь үндэслэлгүй хөрөнгөждөг биз дээ. Эд нарыг хэрэг шалгадаг, мөрддөг гэхлээр инээд хүрээд байдгын.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.219.152] 2024/9/6
Тэр Сэлэнгийн Цагдаагийн дарга Асан Энхбат гээд авлигын хэрэгтээ гээд сошиалаар гараад байсан нөкөр чинь Гэр бүл нь нэг бохь зарж үзээгүй нэг ч бизнесгүй атлаа Энкантод хот хөдөад хичнээн байртай гээд байсан бэ ямар аймар хауснуудтай хичнээн монголын том том зомпанийн хувьцаатай хүн бэ гээ биздээ. Төрийн албан хаагчийн цалингаар тэгтлэа баяжлаа гэжүү гээ биздээ
3 | 0 Хариулах
Оюунтуяа [122.201.31.10] 2024/9/6
Авилгатай тэмцэх газар илрүүлээд ч хэрэггүй. Шүүх дээр очоод гэмгүй болоод гараад ирнээ.
4 | 1 Хариулах
kkk [66.181.191.57] 2024/9/6
shalgaad yadiin ahiad l avilagaa uguud l zamharaad suraggui bolno sht.avilagtai temtsdeg gazriinhaa ta nart neg l itgehgui baigaa shoo.arai ta nar bas avilga avdag yum bish beez.
1 | 0 Хариулах
Zochin [202.9.46.56] 2024/9/6
Bugdene deer ni hereg uuseg.
0 | 0 Хариулах
Иргэн [149.167.185.148] 2024/9/6
Сарангэрэл сайдыг нөхөр, хүүхдүүдтэй нь шалгаач. Харсаар байхад хөрөнгө нь нэмэгдээд байхад
7 | 0 Хариулах
ИРГЭН [103.212.162.201] 2024/9/6
Төрийн албанд ажиллаж байгаа зарим таньдаг хүмүүс нүдэн дээр баяжаад байдаг. Хэн ч шалгадаггүй. Мэдээж авилгалаар баяжиж байгаа. АТГ ажилаа олигтойхон хийдэг болоосой. За тэгээд газар мазар бол ярилтгүй байх.
7 | 0 Хариулах
Зочин [103.168.34.104] 2024/9/6
Эби, Батүүл,С.Баяр, Дорлигжав, Сайханбилэг, Баярцогт, Бадамжунай,Миеэ,... гм өнгөрсөн 30 жилд Төр барьсан эрхмүүдийн 98% үндэслэлгүй баяжжээ, үүнээс гадна прокурорууд, шүүгчид, цагдаагын хурандаанууд, АТГ ын комиссарууд, хорих ангийн дарга нар..... газрын албаныхан, Хот, дүүрэг, хороодын Засаг дарга нар гэх мэт шимэгчид түй ч бизнес эрхэлж үзэлгүй байж байгаад огцом өндөр орлоготой бизнесменүүд болжээ.
4 | 4 Хариулах
Зочин [27.123.212.86] 2024/9/6
Нэр устай зарлачихсан нь дээр бус уу?
3 | 0 Хариулах
иргэн [202.9.46.135] 2024/9/6
элбэгдорж, м.энхболд, сайханбилэг, п.цагаан, сахал эрдэнбилэг, с.эрдэнэ, бадамжунай, с.батболд, чойжилсүрэн гээд үндэслэлгүй хөрөнгөжсөн бузарууд монголоор дүүрэн байна. тэднийг АТГ шалга
9 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/6
Жижгүүдээ барихаас өөр юм хийдэггүй.
6 | 0 Хариулах
Зочин [103.168.34.90] 2024/9/6
Цаазаар ав
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.157] 2024/9/6
Үүнд: Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагийн газар, хэлтсийн дарга, ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.157] 2024/9/6
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж авилгачдын үүр байна
4 | 0 Хариулах
Зочин [66.181.177.147] 2024/9/6
УБЦТС сайн ухвал их юм гарна
7 | 0 Хариулах
Зочин [139.5.218.80] 2024/9/6
Төрийн, төхк уудын хурганууд бүгд л ноотойдоо
5 | 0 Хариулах
Commie [202.9.47.8] 2024/9/6
Яаж ингэж үндэслэлгүй хөрөнгөждөг юм бол оо. Нэг ингэж үндэслэлгүй хөрөнгөжиж үзэх юм сан. Шалгуур нь хамгийн гол нь гарын үсэг зурдаг албан тушаалд байх хэрэгтэй л биз дээ.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/9/6
Тэрбумаас дээш үнэтэй байр худалдаж авсан хүмүүсийг АТГ, татварынхан шалгахад л ойлгомжтой шт. Дунд нь төрийн хулгайчид байж л байгаа
12 | 0 Хариулах
Зочин [66.181.160.49] 2024/9/6
Төрийн албанд үндэслэлтэй хөрөнгөжсөн хүн бараг байхгүй дээ??? Гэтэл ядуу тарчиг хүн бас бараг байхгүй байдаг???
9 | 0 Хариулах
Зочин [108.147.197.3] 2024/9/6
Миеэ энколд,Женко батлага гээд илэрхий хулгай луйвраар баяжсан тэрбумтнууд арзайж байхад
8 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/6
ЖАРААХАЙНУУДЫГ ШАЛГАЖ БАЙГАА БИЗ. ДУНД ГАРЫН ХУЛГАЙЧ НАРЫГ ХАРИН 40 САЯАР ТОРГООД ЯВУУЛЖ БАЙНА. ТОМ ГАРЫН ХУЛГАЙЧ НАРАА ШАЛГАХ БИШ.
6 | 0 Хариулах
Зочин [108.147.197.3] 2024/9/6
Их гарын том хулгайч нар нь жижиг гарын жараахайнуудаараа туг тахиж сүрийг үзүүлж байгаа юм даг уу
6 | 0 Хариулах
Зочин [37.65.163.68] 2024/9/6
Эд чинь түрснүүд л гэж мэд
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.17] 2024/9/6
За тэгээд төрийнхөныг нарийвчлан шалгавал бараг ихэнх нь хууль бусаар баяжигсад ш дээ
12 | 0 Хариулах