Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний хамгийн том аудитын компани “Onch & Company” 20 жилийн ойн баяраа тэмдэглэж байна

ikon.mn
2024 оны 9 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

“Онч Аудит” хэмээх нэрээр анх байгуулагдаж, аудит, нягтлан бодох бүртгэл, татвар, бизнесийн зөвлөх үйлчилгээг олон улсын стандарт нийцүүлж, мэргэжлийн өндөр түвшинд хүргэж, салбарын тэргүүлэх компани болж чадсан “Onch & Company” 20 жилийн ойн босгон дээр ирлээ.

1994 онд Монгол Улсад Нягтлан бодох бүртгэлийн тухай батлагдсан цагаас түүх нь эхлэх залуухан салбарын түүчээ болж, аудит, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйл ажиллагааны суурийг тавилцаж, салбарын хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлэх хариуцлагыг дааж ажиллахдаа үндэсний хамгийн том аудитын компани болтлоо өргөжиж, сүүлийн арван жилийн хугацаанд л гэхэд Монголын Топ-100 аж ахуйн нэгж компаниудад гадаадаас 2 тэрбум ам.долларын санхүүжилт босгоход хувь нэмрээ шууд оруулж, дотоодын эдийн засагт үлэмж хувь нэмрээ оруулсан нь бидний бахдам амжилт. Энэ хугацаанд мэргэжлийн итгэлцэл, үнэ цэн бүхий харилцаа, салбарын хөгжлийг урагшлуулах олон үйлчилгээний анхдагч болж, үндэсний компаниудын нэр хүндийг дээшлүүлж, чадварлаг хүний нөөцийг бэлтгэж чадсан нь бидний хамгийн том амжилт билээ.

2010 онд бид дэлхийд тэргүүлэгч 4 том аудитын компанийн нэг, 180 жилийн түүхтэй, Английн алдарт “Deloitte”-ийн Монгол дахь салбарыг байгуулж, үндэсний аудитын салбарыг дэлхийтэй холбох томоохон алхмыг хийж байв. Энэ нь зах зээлд эерэг нөлөө үзүүлж, дэлхийн бусад томоохон аудитын компаниудыг Монголыг сонирхох, улмаар салбараа нээх, үйл ажиллагаа олон улсын стандартад улам бүр ойртоход томоохон түлхэц болсон.

Өдгөө “Onch & Company” 417 харилцагчтай болж, тэдгээр нь дэлхийн арав гаруй оронд үйл ажиллагаагаа олон улсын стандарт нийцсэн санхүү, татвар, аудитын үйлчилгээний дагуу явуулж байна. Мөн Австрали, Англи, Хонконгийн зах зээлд, олон улсын мэргэжлийн компанид ажилласан туршлагатай, “Onch & Company”-д дунджаар 11,5 жил ажилласан 20 орчим мэргэжлийн боловсон хүчинтэй нь манай хамгийн том давуу талуудын нэг болдог.

Дэлхийн хэмжээний аудитын компанийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн, дотоодын томоохон компаниудыг олон улсад гарахад санхүү, татвар, аудит, бизнесийн зөвлөгөө өгч ажилласан туршлага маань олон улсын бизнес, компанийн засаглал, стандарт, татварын эрх зүйн орчинд ажиллах саадгүй хөшүүрэг болдог. Тиймээс бид 2030 он хүртэлх хөгжлийн стратегиа олон улсын зах зээлд гарсан Монголын анхны үндэсний аудитын компани болох тэргүүн зорилго тавиад ажиллаж байна.

Мөн “Onch & Company” үндэсний брэнд болж чадсаны хувьд үйл ажиллагаагаа улам тэлж, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж, технологийн давуу талуудыг нэвтрүүлж, өөрсдийн ноу-хаугаа харамгүй хуваалцаж, үндэсний франчайз бүхий сүлжээ компанийг үүсгэхээр зорьж байна.

Энэ бүх хугацаанд бидэнд итгэж, хамтран ажилласан групп, компаниуд, “Onch & Company”-ийн түүхийг бичилцсэн үе үеийн ажилтнууд, бидний үйл ажиллагааг дэмждэг төрийн болон хувийн байгууллагууд, нийт салбар нэгтнүүддээ талархаж буйгаа илэрхийлж, Монголын аудитын салбарыг дэлхийн зах зээлд хамтдаа гаргацгаая хэмээн уриалж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.