"InvesCore ABS" Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 100%-ийн гүйцэтгэлтэй, 50 тэрбум төгрөгийг нэг удаагийн транчаар амжилттай татан төвлөрүүллээ. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд нэг удаагийн транчаар хамгийн өндөр хөрөнгө татан төвлөрүүлсэн түүхэн амжилт болж байна.
InvesCore ABS хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүү жилийн 17% байгаа нь 2024 оны 4-р сарын байдлаарх Монгол Банкны статистикийн шинээр татаж буй төгрөгийн жилийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүтэй харьцуулахад 3.43 хувиар өндөр өгөөжтэй байна. 2023- 2024 онд Монголын Хөрөнгийн Биржээр арилжаалагдсан ХБҮЦ-уудын хугацаа 24 сар байсан бол InvesCore ABS нь 18 сарын хугацаатай байгаа нь бусад үнэт цааснуудаас богино хугацаатай байгаагаараа илүү онцлог давуу талтай хөрөнгө оруулагчдадаа санал болгогдсон.
Мөн хүүгийн төлбөр улирал тутамд төлөгдөж, 12 болон 18 дахь саруудад үндсэн төлбөрийг тэнцүү хуваан тус, тус төлөгдөх бөгөөд дахин хөрөнгө оруулалт хийх замаар бодит өгөөжийн түвшнээ нэмэгдүүлэх боломжтой. Нээлттэй хүрээнд санал болгож буй ХБҮЦ-ны хүүгийн орлогоос 5 хувийн татвар тооцож байгаа нь бодит өгөөжийн түвшнийг өндөр байлгахад нөлөөлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!