Улаанбаатар хотын иргэдээс ирүүлж байгаа гомдлын дийлэнх нь хэрэглээний усны зэв болон булингартай холбоотой байдаг. Тиймээс уг асуудлыг зайлшгүй нарийвчлан судлах шаардлагатай бөгөөд судалгааг АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран хийх саналтай байгаа юм байна. Судалгааны үр дүнд тулгуурлан зэвийг бууруулах шийдэл, стратегийг боловсруулахаар болжээ.
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2026 он хүртэл хэрэгжүүлж байгаа аж.
Хөтөлбөрийн хүрээнд усны үнэ цэнэ, үйлчилгээний бодит өртгийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулж, хэвшил хандлагыг өөрчлөх үйл ажиллагааны хүрээнд байгаль орчинд ээлтэй, нийгмийн эрх ашигт нийцсэн байдлаар Улаанбаатар хотын айл өрхүүд хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг тухайд нь төлдөг дадал хэвшилтэй болоход чиглэсэн нөлөөллийн арга хэмжээний дизайныг боловсруулжээ.
Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Салбарын үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Митчелл тэргүүтэй төлөөлөгчид ярилцсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!