Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий 2024 оны есдүгээр сарын 4-ний өдөр Шведийн Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт уламжилж, энэ жил Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгааг онцолсон юм. Тэрбээр цаашид харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, соёл урлаг зэрэг олон салбарт идэвхтэй хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлжээ.
Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Монгол, Шведийн эрт цаг үеийн хэлхээ холбоо, Монголын нүүдлийн соёл, аялал жуулчлалын талаар сонирхон ярилцаж, хоёр орны харилцаа улам өргөжин хөгжинө хэмээн итгэж буйгаа тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!