Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлах санал асуулга энэ сарын 8-нд хаагдана

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлд автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар иргэдээс авч буй санал асуулга гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Есдүгээр сарын 2-ноос эхэлсэн уг санал асуулгад өнөөдөр өглөөний байдлаар 3,219 иргэн оролцсоноос 59% нь дэмжихгүй гэжээ. Санал асуулгад 35-44 насныхан идэвхтэй оролцсон байна.

Иргэдийн саналыг үндэслэж автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх шийдвэрийг холбогдох албаныхан гаргах гэж буй. Иймд иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг НЗДТГ-аас уриаллаа.

Санал асуулга  есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд https://vote.ulaanbaatar.mn/home цахим хаягаар авч байгаа юм.