Уншиж байна ...

The MongolZ баг "ESL Pro League Season 20" тэмцээний эхний хожлоо авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Зургийг hltv.org сайтаас авав.

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын "ESL Pro League Season 20" тэмцээн Мальта улсад зохион байгуулагдаж байгаа билээ.

Нийт 32 баг 750 мянган ам.долларын төлөө өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас ATOX Esports, The MongolZ оролцож байгаа юм. Тэмцээний D хэсэгт хуваарилагдсан ATOX Esports эхний тоглолтоо энэ сарын 11-нд Team Vitality багийн эсрэг хийнэ.

Харин The MongolZ баг В хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Францын 3DMAX эсрэг хийж, 0:2 онооны харьцаатай хожигдсон. Улмаар В хэсгийн дунд хүснэгтээс тэмцээнийг үргэлжлүүлэхээр болсон. 

Тус хүснэгтийн эхний тоглолтоо ВО3 журмаар Испанийн "KOI" багийн эсрэг өнөөдөр хийж, 2:0 онооны харьцаатайгаар илт давуу ялалт байгууллаа. Ингэснээр дараагийн тоглолтоо маргааш 19:30 цагаас хийхээр болж байна. 

Хэрэв тэд өрсөлдөгчөө хожиж чадвал "ESL Pro League Season 20" тэмцээний Playoffs шатанд шалгарахын төлөө тоглох юм.