ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гэгээн ширээт улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авчээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг
ГХЯ

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Жованни Гаспари-тай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр хоёр талын түүхэн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Ватиканы номын сан, архивт хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой баримт материалыг нээн илрүүлэх, судалгааны эргэлтэд оруулах талаар ярилцлаа. 

Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ харилцан нотлов.

 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.126.30] 2024/9/6
Зүгээр л Ватикан гэж бич л дээ. Хэн гэгээн ширээт гэж орчуулаа вэ? Дэлхий даяар дууддаг нэршлээр нь л нэрлэх хэрэгтэй шд. Солиотой юм
2 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/5
Ватикан гээч ойлгогдохоор нь нэрлээч.
2 | 0 Хариулах
Зочин [81.16.33.42] 2024/9/5
Педо улсанцар
0 | 1 Хариулах
Тогтвортой хөгжлийн 17 зорилтот шулмын хорлол😈 [79.117.108.110] 2024/9/5
Пидофилууд шүү дээ 😅
0 | 1 Хариулах
Зочин [202.9.40.197] 2024/9/5
Гэгээн сандалт биз дээ
1 | 0 Хариулах
💩 [103.57.95.222] 2024/9/5
gegeen chyatsagat
0 | 0 Хариулах
иргэн [185.220.101.32] 2024/9/5
Дампуурсан боловсон хүчний бодлогоо хараач ээ, энэ гадаадад томилгдож байгаа дипломат гэсэн нэртэй арын хаалганы хүмүүсийн нэрсийг олонд ил болго. Арай дэндлээ, сүүлдээ баян айлын нохойг томилж явуулах байх шүү.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/9/5
Улсын нэр орчуулаад байгаарай. 2 хоногийн өмнө Путины овгийн орчуулахгүй яасан юм . Замжав гм
6 | 0 Хариулах
💩 [66.181.185.124] 2024/9/5
Vatican u?
2 | 0 Хариулах