19:18 2014/01/12
Наймын даваа:
Д.Рагчаа у.г (барьц сонгож) – Ч.Санжаадамба у.з
Ийнхүү Ардчилсан шинэ ҮНДСЭН ХУУЛЬ батлагдсаны 22 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаанд Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд түрүү булаалдаж Улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ.
Энэ хоёр бөхийн хувьд 2013 оны 12 сарын 22-нд болсон Богд Хайрханы хишиг барилдаанд түрүү булаалдаж Ч.Санжаадамба заан давж байсан юм.
2013 оны Баяр наадмаас хойш Монгол бөхийн өргөөнд зохиогдсон барилдаануудад үзүүлсэн амжилт:
Д.Рагчаа - 1 түрүү, 1 дэд байр.
Ч.Санжаадамба - 5 түрүү, 1 дэд байр.
18:58 2014/01/12
Долоогийн даваа:
Д.Рагчаа у.г – н. Лха-Очир а.а
Ч.Санжаадамба у.з – Э.Оюунболд у.х
Аймгийн арслан Лха-Очир өнөөдрийн барилдаанд зодоглосон аймаг цэргийн цолтой бөхчүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүллээ.
Тэрбээр Улсын начин, заан, гарьд цолтой бөхчүүдийг ээлж дараалан өвдөг шороодуулсан юм.
18:40 2014/01/12
Зургаагийн даваа:
Д.Рагчаа у.г – Цолны эрэмбээр гоц мөргөж даваагаа ахиуллаа.
Ч.Санжаадамба у.з – н.Давааням а.а
Б.Батмөнх у.з – н.Лха-Очир а.а
Э.Оюунболд у.х – Ч.Баянмөнх у.н
Харцага Э.Оюунболд ийнхүү 4, 5, 6 даваанд дарааллан тунаж барилдан учраа бөхөө өвдөг шороодуулж байгаа нь түүний ямархуу эрэмбэтэй сайн бөх болсон бэ гэдгийг илтгэж буй хэрэг юм.
Тэрбээр Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй нэг нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат бөх билээ.
18:33 2014/01/12
Тавын даваа:
Д.Ганхуяг у.а – н.Давааням а.а
Д.Рагчаа у.г – Ч.Ганзориг а.а
Б.Соронзонболд у.з – н.Лха-Очир а.а
Ч.Санжаадамба у.з – С.Ерөөлт а.а
Б.Батмөнх у.з – Ш.Уламбаяр у.н
Б.Бат-Орших у.х – Ч.Баянмөнх у.н
Э.Оюунболд у.х – Т.Өсөх-Ирээдүй у.х (тунасан)
Улсын арслан Д.Ганхуяг Монгол бөхийн өргөөн дэх барилдаануудад төдийлөн зодоглоогүй байсан тэрбээр сар шинийн өмнөх сорилго барилдаанд 4 давсан амжилтаар өнөөдрийн барилдааныг өндөрлүүллээ.
Арслан Д.Ганхуягийн хувьд бөхийн бүх төрлөөр (чөлөөт, жудо, самбо, кураш, сумо г.м ... ) барилдаж, тэр бүртээ амжилт гаргасан гэдгээрээ онцлогтой бөх билээ.
18:05 2014/01/12
Дөрвийн даваа:
Улсын харцага Ө.Даваабаатар Улсын начин "өндөр" хэмээх Ч.Баянмөнхийн баруун хөлийг авч түрж хөөж байгаад мэхээ гүйцээж чадалгүй өөрөө сунаж унан өнөөдрийн барилдааныг өндөрлүүлж байна.
Энэ даваанд хоёр залуу харцага Э.Оюунболд (20 насандаа Улсын харцага цол хүртсэн), Н.Батсуурь нар оноолтоор таарч Хэнтий аймгийн харъяат бөх Улсын харцага Э.Оюунболд мордох мэхээр даваагаа ахиуллаа.
Д.Баасандорж у.з - С.Ерөөлт а.а
Б.Батмөнх у.з - Т.Баасанхүү у.н
Ж.Бат-Эрдэнэ у.г - н.Давааням а.а
Б.Гочигдамба у.г - н.Ганзориг а.а
Дөрвийн даваанд хоёр гарьд цолтой бөх Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ нар өвдөг шороодлоо.
17:42 2014/01/12
Гурвын даваа:
Бөхийн барилдааны 3-ын даваанд Улсын начин Ж.Амартүвшин, Л.Гантулга, Л.Нямсүрэн, Ц.Одбаяр, Р.Пүрэвдагва, Э.Энхбат нар учраа бөхдөө өвдөг шороодлоо.
16:57 2014/01/12
Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн нэрэмжит улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж байна.
Барилдаанд Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарын тэргүүтэй бөхчүүд зодоглож байна.
17:42 2014/01/12
Гурвын даваа:
Бөхийн барилдааны 3-ын даваанд Улсын начин Ж.Амартүвшин, Л.Гантулга, Л.Нямсүрэн, Ц.Одбаяр, Р.Пүрэвдагва, Э.Энхбат нар учраа бөхдөө өвдөг шороодлоо.
18:05 2014/01/12
Дөрвийн даваа:
Улсын харцага Ө.Даваабаатар Улсын начин "өндөр" хэмээх Ч.Баянмөнхийн баруун хөлийг авч түрж хөөж байгаад мэхээ гүйцээж чадалгүй өөрөө сунаж унан өнөөдрийн барилдааныг өндөрлүүлж байна.
Энэ даваанд хоёр залуу харцага Э.Оюунболд (20 насандаа Улсын харцага цол хүртсэн), Н.Батсуурь нар оноолтоор таарч Хэнтий аймгийн харъяат бөх Улсын харцага Э.Оюунболд мордох мэхээр даваагаа ахиуллаа.
Д.Баасандорж у.з - С.Ерөөлт а.а
Б.Батмөнх у.з - Т.Баасанхүү у.н
Ж.Бат-Эрдэнэ у.г - н.Давааням а.а
Б.Гочигдамба у.г - н.Ганзориг а.а
Дөрвийн даваанд хоёр гарьд цолтой бөх Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ нар өвдөг шороодлоо.
18:33 2014/01/12
Тавын даваа:
Д.Ганхуяг у.а – н.Давааням а.а
Д.Рагчаа у.г – Ч.Ганзориг а.а
Б.Соронзонболд у.з – н.Лха-Очир а.а
Ч.Санжаадамба у.з – С.Ерөөлт а.а
Б.Батмөнх у.з – Ш.Уламбаяр у.н
Б.Бат-Орших у.х – Ч.Баянмөнх у.н
Э.Оюунболд у.х – Т.Өсөх-Ирээдүй у.х (тунасан)
Улсын арслан Д.Ганхуяг Монгол бөхийн өргөөн дэх барилдаануудад төдийлөн зодоглоогүй байсан тэрбээр сар шинийн өмнөх сорилго барилдаанд 4 давсан амжилтаар өнөөдрийн барилдааныг өндөрлүүллээ.
Арслан Д.Ганхуягийн хувьд бөхийн бүх төрлөөр (чөлөөт, жудо, самбо, кураш, сумо г.м ... ) барилдаж, тэр бүртээ амжилт гаргасан гэдгээрээ онцлогтой бөх билээ.
18:40 2014/01/12
Зургаагийн даваа:
Д.Рагчаа у.г – Цолны эрэмбээр гоц мөргөж даваагаа ахиуллаа.
Ч.Санжаадамба у.з – н.Давааням а.а
Б.Батмөнх у.з – н.Лха-Очир а.а
Э.Оюунболд у.х – Ч.Баянмөнх у.н
Харцага Э.Оюунболд ийнхүү 4, 5, 6 даваанд дарааллан тунаж барилдан учраа бөхөө өвдөг шороодуулж байгаа нь түүний ямархуу эрэмбэтэй сайн бөх болсон бэ гэдгийг илтгэж буй хэрэг юм.
Тэрбээр Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй нэг нутаг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат бөх билээ.
18:58 2014/01/12
Долоогийн даваа:
Д.Рагчаа у.г – н. Лха-Очир а.а
Ч.Санжаадамба у.з – Э.Оюунболд у.х
Аймгийн арслан Лха-Очир өнөөдрийн барилдаанд зодоглосон аймаг цэргийн цолтой бөхчүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүллээ.
Тэрбээр Улсын начин, заан, гарьд цолтой бөхчүүдийг ээлж дараалан өвдөг шороодуулсан юм.
19:18 2014/01/12
Наймын даваа:
Д.Рагчаа у.г (барьц сонгож) – Ч.Санжаадамба у.з
Ийнхүү Ардчилсан шинэ ҮНДСЭН ХУУЛЬ батлагдсаны 22 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаанд Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөхчүүд түрүү булаалдаж Улсын гарьд Д.Рагчаа түрүүллээ.
Энэ хоёр бөхийн хувьд 2013 оны 12 сарын 22-нд болсон Богд Хайрханы хишиг барилдаанд түрүү булаалдаж Ч.Санжаадамба заан давж байсан юм.
2013 оны Баяр наадмаас хойш Монгол бөхийн өргөөнд зохиогдсон барилдаануудад үзүүлсэн амжилт:
Д.Рагчаа - 1 түрүү, 1 дэд байр.
Ч.Санжаадамба - 5 түрүү, 1 дэд байр.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|