Авто зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 2, 4, 7, 30 дугаар хороо, Доржийн гудамжны авто замыг зам засварын ажилтай холбоотойгоор 2024 оны есдүгээр сарын 6-ны 22:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт оруулж байгааг Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас мэдээллээ.
Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!