Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

“Шинэ Санаа” боловсролын ахлах сургууль: Ахлах ангийн 3 жилийг үр дүнтэй ашиглаж чадвал хүүхдийн ирээдүй гэрэлтдэг

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 9 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

“Шинэ Санаа” боловсролын ахлах сургуулийн 2024-2025 оны шинэ жилийн нээлтийн арга хэмжээ боллоо. Энэ хичээлийн жилд анхлан үүд хаалгаа нээж, ахлах ангийн сурагчдад зориулж хос хэлтэн бэлтгэх, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.

“Ахлах сургуулийн гурван жилийг үр өгөөжтэй ашиглаж, бүтээлч сэтгэлгээтэй, өөрийгөө илэрхийлж чаддаг, бусдыг ойлгодог, хүндэлдэг, хэлний мэдлэгтэй, ирээдүйдээ итгэлтэй сурагчдыг бэлтгэх зорилгоор сургуулиа байгуулсан” хэмээн тус сургуулийн үүсгэн байгуулагчид онцолж байна.

Шинэ санаа боловсрол ахлах сургууль нь сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгаж, ЭЕШ-д бэлтгэх чиглэлээр 10 гаруй жил амжилттай ажилласан “Happy education center” сургалтын төвийн туршлага дээрээ үндэслэн үйл ажиллагаа өргөжүүлж ахлах сургуулиа нээгээд байгаа билээ.

10-12 ДУГААР АНГИ БОЛ ХҮҮХДИЙН АМЬДРАЛ, ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ ЧУХАЛ ҮЕ БАЙДАГ

/Шинэ санаа боловсрол ахлах сургуулийн захирал З.Даваажаргал/ 

“Ахлах сургуулийн он жилүүд хүүхдийн амьдрал, хувь заяаг шийдэх эгзэгтэй үе байдаг. Гурван жил гэдэг нэг талаас хүүхдийг нээж, хөгжүүлж, хэрэв хичээлийн хоцрогдол байгаа бол нөхөж, мэргэжлээ сонгоход хангалттай хугацаа юм. Үүнийг бид өнгөрсөн арван жилийн туршлагаасаа харж, ойлгож мэдэрч байсны хувьд онцгойлон анхаарч, эцэг эхчүүдэд ч зөвлөдөг.

зураг
 
Өнөөдөр мэргэжлээ ч сонгоогүй, шалгалтдаа ч бэлдээгүй, тааруухан оноо авдаг нь энэ 3 жилийг сайтар ашиглаж чадаагүйтэй холбоотой гэж багш хүний хувьд харж тэднийхээ өмнөөс эмзэглэж, санаа зовж явдаг.

Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ ахлах ангид орчихлоо гээд анхаардаггүй, ач холбогдлыг нь ойлгож мэддэггүй нь цаг алдах хамгийн том шалтгаан болоод байгаа юм” хэмээн ярилаа.

АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ЮУ ХИЙХЭЭ УХАМСАРЛАН ШИЙДДЭГ ТУЛ ТЭДНИЙ  ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД ТУЛГУУРЛАН  БОГИНО ХУГАЦААНД ҮР ДҮНД ХҮРЭХ БОЛОМЖТОЙ

/Шинэ санаа боловсрол ахлах сургуулийн сургалтын менежер Б.Ундармаа/

зураг
 

Манай сургуулийн удирдах зөвлөлд эрдмийн баг ажиллаж, боловсрол судлал, сэтгэл судлал, байгалийн ухаан талаасаа ул суурьтай хөтөлбөрүүд боловсруулж байна.

Салбартаа олон жил ажилласан туршлагатай, мэргэжлийн түвшний хүмүүстэй хамтарч ажилласнаар сурагч нартаа  маш богино хугацаанд чанартай боловсрол олгох суурь тавьж байгаа юм.

Бид сурагчдадаа ахисан түвшний гадаад хэлний боловсрол олгож хичээлийн хоцрогдлоос арилгаж, ЭЕШ-д чанартай бэлдэх зорилтуудыг тавьсан. Хүүхдийн сурах хүслийг л төрүүлж чадвал эдгээр нь богино хугацаанд хүрэх боломжтой. 

Тиймээс ахлах сургуулийн буюу хийх зүйлээ ухамсарлан боддог болсон энэ үед нь өөрийнх сэтгэл хөдлөлийн үндсэн дээр, хүсэл мөрөөдөл дээр тулгуурлаад эдгээр мэдлэгүүдийг олгож чадна.

зураг
 

“Шинэ санаа” боловсролын ахлах сургуулийг яагаад сонгох ёстой вэ?

#Бакалаврын түвшний гадаад хэлний мэдлэг эзэмшүүлэх сургалт

Ахлах ангийн 3 жилийн хугацаанд бакалаврын түвшний гадаад хэлний мэдлэг эзэмшүүлэхээр зорьж байна.

Манай сургуулийн сурагчид Англи, Хятад, Солонгос хэлнээс өөрсдийн сонирхсон сонгосон хэлээ сонгон судлах боломж бүрдэнэ. 

Үнэндээ их сургуулиа төгсөөд ажил дээд гарахад хэлний мэдлэг л хамгаас чухлыг ойлгодог, энэ чадвар дутагддаг тал бий. Тиймээс ахлах сургуульдаа ахисан түвшний гадаад хэлний мэдлэгтэй болно гэдэг маш том давуу тал болно.

зураг
 

#Дээрээс нь биш дэргэдээс нь

Энэ бол манай сургуулийн уриа. Энэ олон жил боловсролын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж, сурагчдаа бэлдэж чадсаны нууц ердөө сурагчдынхаа сэтгэл зүйг нь ойлгож, дэргэдээс нь тусалж дэмжсэний үр дүн гэж хардаг.

Түүнээс биш багш сурагч хоёр биеэ ойлгохгүй, хүндлэхгүй байвал хичээлээ хэчнээн сайн арга барилаар заагаад ч хүссэн үр дүн гардаггүй. Хүүхэд багш хоёрын дунд хана үүсчихдэг гэсэн үг.

Тиймээс өсвөр насны онцлогийг ойлгож, чин сэтгэлээ зориулж найз шиг нь харьцан зөв чиглүүлгээр дэмжиж өгөх хэрэгтэй.

зураг
 

#EQ-д суурилсан сургалт

Шинэ зуунд өрсөлдөх чадвартай, зорилго тэмүүлэлтэй хүүхдүүд бэлтгэхээс гадна сэтгэл зүйн боловсролыг орхигдуулж болохгүй. EQ гэдэг бол товчхондоо зүрх сэтгэлийн боловсрол юм.

Өөрийгөө ойлгох, өөрийнхөө сэтгэл зүйг танин мэдэхээс эхлээд бусдыг ойлгох, хайрлах, хүндлэх, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх нь хамгаас чухал байна. Ирээдүйд улам ч үнэд орох чадвар юм.

#Шинжлэх ухаанд суурилсан сургууль

 Сургуулийн бүхий л үйл ажиллагаа шинжлэх ухаанд суурилсан, инновацлаг байх ёстой.  Тийм ч учраас манай сургуулийн удирдах зөвлөлд эрдмийн баг ажиллаж, боловсрол судлал, сэтгэл судлал, байгалийн ухаан талаасаа ул суурьтай хөтөлбөрүүд боловсруулах юм. Бусад улс орнуудад хэрэглэж буй боловсролын аргачлалыг мөн судалж, агуулга хөтөлбөр, үнэлгээ цогцоороо шинжлэх ухаанд суурилсан байхад анхааран ажиллах болно. 

#Түгжрэлээс хол буюу хүүхдийн хөгжлийн сургалтууд нэг дор

Та ахлах ангийн хүүхэдтэй юу. Хүүхдүүд асар их ачаалалтай байдаг шүү дээ. Энд ч сургалт, тэнд ч дугуйлан секц гээд их хотын түгжээнд хамаг цагаа өнгөрөөчихдөг. Үнэндээ амрах цаг завгүй, ажилтай хүнээс ч их ачаалалтай ажиллаж байна.

Тиймээс манай Шинэ санаа ахлах сургууль энэ асуудлыг шийдэж хүүхдийг хөгжүүлэх сургалтууд бүгд нэг дороо төвлөрсөн байхаар сургуулийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан.

Хүүхдүүд өглөө эрт сургуульдаа ирнэ, хичээлээ хийнэ, тэр цагийг үр дүнтэй ашиглана. Нэмээд хувь хүний хөгжлийн сургалт, мэтгэлцээн, уран зураг, төгөлдөр хуур, морин хуур, хөгжмийн сургалтуудад суух боломжтой. Мөн спортын дугуйлангууд хичээллэнэ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Холбогдох утас: 88110296, 95098812

Хаяг: Баянгол дүүрэг, Модны 2, Хуучнаар Сан их сургуулийн байранд

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.