Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком эмнэлгийн үйлчилгээний стандартыг сайжруулахаар ЭХЭМҮТ-тэй санамж бичиг үзэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 9 сарын 5
Сурталчилгаа
зураг
 

Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, бүтээмжийг дээшлүүлэх, үр дүнтэй засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд хамтарч ажиллахаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа, Мобиком Корпораци ХХК-ийн Группийн бизнес хариуцсан дэд захирал Б.Мөнхзориг нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мобиком Корпораци нь тогтвортой хөгжлийн есдүгээр зорилго буюу Инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр байгууллагынхаа нөү-хау-г хуваалцахын зэрэгцээ ЭХЭМҮТ дэх процессын сайжруулалт, дижитал шилжилтийг шийдэж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр хамтран ажиллах юм.

Нийгэмд тэгш хүртээмжийг бий болгох зорилгоор Мобиком Корпораци хүүхэд, багачуудын эрүүл мэндийг дэмжих, амьдрах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид ч энэ чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шинэ санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.