ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн сонгуулиар Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдээс бусад нь нэг тойрогтой байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог танилцуулж байна. 

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар 2,393 тойрог байгуулж, 8,031 мандат тогтоожээ.

Тодруулбал, 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1,642 тойрог 6,922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байх юм. 

Үүнээс нийслэлийн есөн дүүрэг 12 тойрогтой бөгөөд Баянзүрх дүүрэг 3, Сонгинохайрхан 2 тойрогтой тус бүр 10 мандаттай, бусад дүүргүүд нэг тойрогтой 1-6 мандаттай байх аж. 

зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Commie [202.9.47.7] 2024/9/5
За, тэр дүүргүүдийн тойрог ч яахав. Мартсанаас мал мэнд үү гэгчээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН, ЖАН, ХҮН намууд нэг эвсэл болж оролцоно биз дээ?
1 | 0 Хариулах