Уншиж байна ...

УИХ-ын ээлжит бус чуулганы ирцийн мэдээллийг танилцуулж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 9 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган наймдугаар сарын 15-30-ны хооронд үргэлжилсэн. 

Энэ хугацаан дахь гишүүдийн ирцийн мэдээллийг УИХ-ын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс мэдээлж байна. 

Тус мэдээллээс харвал, ээлжит бус чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанд нийт долоон удаа хуралдаж. Долоон удаагийн нэгдсэн хуралдаанд хамгийн олон буюу таван удаа оролцоогүй таван гишүүн байна. 

  • УИХ-ын гишүүн Д.Батлут - орон нутагт ажилласан 1, тасалсан 4 хоног
  • УИХ-ын гишүүн Х.Баттулга - гадаадад явсан 3, тасалсан 1, хоцорсон 1 хоног
  • Ж.Ганбаатар - гадаад явсан 3, тасалсан 2 хоног, 
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа - гадаад явсан 5 хоног, 
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж - орон нутагт ажилласан 5 хоног гэж бүртгүүлжээ. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫНЭГДСЭН ХУРАЛДААНЫ ИРЦИЙН МЭДЭЭ /ӨДРӨӨР//2024.08.15-2024.08.30/

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Хуралдаан зохион байгуулах хэлтэс