Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Билгүүн: Алслагдсан дүүргүүдийг дугуйн замаар холбох болон аяллын дугуйн замыг хөгжүүлэхээр зураг төслийг боловсруулж байгаа

Б.Манлай
2024 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод 40 орчим километр дугуйн зам нэмж барьж байгаа ч зарим бүтээн байгуулалт удааширчээ.

Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн "Улаанбаатар хот 72.3 километр дугуйн замтай. Одоо 40 орчим километр дугуйн зам нэмж барьж байгаа ч зарим бүтээн байгуулалт гүйцэтгэгч компанитай холбоотой асуудлаар удааширсан.

Эдийн Засаг, Хөгжлийн Яамнаас дугуйн замын зураг төслийн санхүүжилтийг 2023 онд шийдэж өгсөн байдаг. Зураг төсөл боловсруулах ажил 80 орчим хувьд хүрлээ.

Ингэснээр одоо байгаа 72.3 километр дугуйн замуудыг хооронд нь хэрхэн холбох, цаашид хөгжүүлэх төлөвлөлтүүд тодорхой болох юм.

Бидний төлөвлөснөөр одоо байгаа дугуйн замуудаа холбох буюу хотын төвд дугуйн замтай болгох, алслагдсан дүүргүүдийг дугуйн замаар холбох, аяллын экстрим дугуйн замыг хөгжүүлэх юм" гэж мэдээллээ.

Анх 2013 онд НИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийслэл хотод гурван жилийн дотор 186.7 км унадаг дугуйн зам, 99 иж бүрэн унадаг дугуйн зогсоол шинээр барихаар тусгаж байжээ. 11 жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар 72.3 километр дугуйн замтай болсон байна.