ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Гантулга: Шинэ намын гишүүд намаасаа түдгэлзээд АН-ынх болж орон нутгийн сонгуульд оролцоно. Бид урваж шарвахгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны сонгуульд Ардчилсан Нам (АН), Шинэ намтай эвсэж оролцох санамж бичиг байгуулж, намын төлөөллүүд гарын үсэг зурлаа.

Үргэлжлүүлэн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд яагаад хамтран оролцох болсон талаар Шинэ намын дарга Ц.Гантулга мэдээлэл өглөө.

Тэрбээр "Орон нутгийн сонгуульд Шинэ нам нийт гишүүн, дэмжигчид иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн сэхээтнүүдийг нэгтгэж, АН-ын тугийн дор хамтран оролцохоор санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Намыг дэмжсэн 70 мянга, нэр дэвшигчдийг дэмжсэн 325 мянган иргэний саналыг бид хамгаалж, шинэ мөнгөний бодлого, төр, эдийн засгийн, аж үйлдвэржсэн Монгол Улсыг бий болгох АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжин, хамтран орохоор болж байна. 

Ардчиллын үзэл санаа, нийгмийг бодит утгаар нь хэрэгжүүлэх бодлогыг дэмжиж дараа дараагийн үйл ажиллагаанд оролцуулах боломжийг бүрдүүлж буй АН-ын удирдлагуудад талархаж байгаа. 

Бид нийт найман аймаг, зургаан дүүрэгт 60 гаруй нэр дэвшигчдээ АН-ын нэрийн дор нэр дэвшүүллээ. Өрөөс өр, зээлээс зээлийн хооронд явсан энэ нийгмийг шинэчлэх бодлогыг маань дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. 
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон нутгийн сонгуульд бие даан орох шиг амархан зүйл байхгүй. Ардчиллын үзэл баримтлалтай улс төрийн намууд хуучин туршлагаасаа суралцаж, нэгдэх үедээ хүчтэй юм. МАН-ын дангаараа бие даан төрийг чиглүүлэх үедээ Монголын өрийг ямар болгосон бэ. 

АН байх үедээ зоригтойгоор маш олон ажил хийсэн. Бид АН-ын тасархайнууд. Зөвхөн иргэн төвтэй бодлого хэрэгжүүлж байсан нь улс оронд хэрэгцээтэй байсан. 

Өнөөдрийн Засгийн газар үндсэн хуулийг зөрчиж бий болсон. Үнэмлэхүй олонхоор ялсан улс төрийн нам төрийг удирдах ёстой. Харамсалтай нь үнэмлэхүй олонх болсон ч АН-д хамтрах боломжийг бий болгож өгсөн. Манай Шинэ нам ч гэсэн ардчиллын баримжаатай намыг нэгдэх үйл ажиллагаанд оролцох боломжийг нээж өгч байгаа.

Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үеэр Баянгол дүүрэгт нэгэн гишүүн намаасаа гарсан асуудал үүсэж байсан. Шинэ намын зүгээс тодорхой хариуцлагаа хүлээн, гэрээгээр зохицуулагдаж, АН-ын дүрмийн дагуу үүргээ хэрэгжүүлнэ. Бид ямар нэгэн байдлаар урваж шарвах асуудал гарахгүй. 

Шинэ намын гишүүд намаасаа түдгэлзээд АН-ын гишүүн болж орон нутгийн сонгуульд оролцох гэж байгаа" хэмээн ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ХАХА
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Хотын хүү [202.126.90.205] 2024/9/5
Коммунистуудыг хяргаж хая Ардчилал мандан бадраг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.97] 2024/9/4
ан гишүүнгүй болсон болоод өөр намаас хүн зээлж байгаа юм уу
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.129] 2024/9/4
Сая АН - ынхан МАН ын боолын боол босгоны шороо болохоо харууллаадаа. Өөр юу ч гэх вэ дээ. Монгол улс шившгээ дэлгэх шиг боллоодоо...
2 | 0 Хариулах
зочин [66.181.177.95] 2024/9/4
"АРДЧИЛАЛ ГЭЖ ЮМ ДЭЛХИЙД ХААНА Ч БАЙХГҮЙ" Д.ТРАМП. Огт байхгүй хий юмыг байгаа мэтээр тархи угааж, мянга давтахад үнэн юм шиг санагдах болно гэсэн технологиор олныг хууран мэхлэгчид. Хэрвээ 325 мянган хүн саналаа өгсөн нь үнэн бол тэднийг тэнэгийн туйл л гэхээс.
0 | 2 Хариулах
Зочин [103.10.22.149] 2024/9/4
Офшор Баярцогт хужаа дэд дарга нь байхад АН-д хэн санал өгөхийн?
0 | 2 Хариулах
зочин [66.181.177.95] 2024/9/4
Хужаанууд манай монголчууд шиг саваагүйтэж элдэв долоон хэрэгтэй хэрэггүй намд саналаа өгдөг тэнэгүүд биш. Тэд эв нэгдэлтэйгээр АН д саналаа өгдөг юм. Тийм учраас АН гэдэг гамингийн шээснүүдийн өмхий жорлон олон санал авч байна. Монгол хүн мөртлөө эргүүтээд,би ардчилалд хайртай гээд элийрээд явдаг малнууд цөөнгүй бий.Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй.Д.Трамп.Ардчилалд "хайртай" алнууд энийг олоод уншчихаарай.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.187.44] 2024/9/4
shine nam ugaasaa ANs tasarsan bizdee. naad namaa boliod ANd negdsen ni deeree
1 | 0 Хариулах
Гай л болно. [202.131.225.53] 2024/9/4
Харж байгаарай гай л болно.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/9/4
ЗҮГЭЭР ОЧООД НЭГДЧЭЭЧ ДЭЭ, ТА НАРТ ТУСДАА НАМ БАЙХ ЯМАР Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.7] 2024/9/4
Үндсэн хуулиар бол орон нутгийн өөрөө удирдах байгууллагад улс төрийн намууд нэр дэвшүүлэх ёсгүй!!! Одоо ч бүр цайжээ?!
1 | 0 Хариулах
Зочин [103.242.47.254] 2024/9/4
АН нэр дэвшүүлэх хүнгүй болжээ хөөрхийс
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.184] 2024/9/4
shine gesen khelberdsen pizdanuud iim l orkuud daa
1 | 0 Хариулах
зочин [66.181.177.95] 2024/9/4
Эд нар ингэж шогтож хөгтөж болно. Харин энэ амьтадын төлөө саналаа өгсөн эргүү алнууд юу вэ. Мал уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.245] 2024/9/4
урваж шарвахгүй гэдэг чмнь урваж шарванаа гэсэн үг хаха
3 | 0 Хариулах
Зочин [108.147.103.45] 2024/9/4
Монголын улс төр гэж….Сөүлийн УЛААН ДЭНЛҮҮНИЙ ГУДАМЖ шаруу юм боллоо л доо…. Эхлээд инээдэм…дараа нь эмгэнэл
4 | 0 Хариулах
Зочин [66.181.179.41] 2024/9/4
Нөхрөөсөө салаагүй байж өөр эрчүүдтэй садарладаг жомбого лугаа юмууу
4 | 0 Хариулах
Зочин [108.147.103.45] 2024/9/4
юун жомбого…Я.нхан
2 | 0 Хариулах
Зочин [66.181.179.41] 2024/9/4
Оооонхоо
1 | 0 Хариулах
Зочин [14.1.81.111] 2024/9/4
Дээр дооргүй нэг их эвсдэг гарууд болж
1 | 0 Хариулах
Зочин [14.1.81.111] 2024/9/4
Дээр дооргүй нэг их эвсдэг гарууд болж
2 | 0 Хариулах